УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 2025.06.12-13-нд шилжих шөнө болж, Ерөнхий сайдад нэр дэвшсэн Г.Занданшатарыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Тэрээр 2024 оны парламентын сонгуулиар нэгдүгээр тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад өрсөлдсөн юм. Нийт 53,649 сонгогч буюу 42 хувийн саналыг авсан ч УИХ-ын гишүүний болзлыг хангаагүй юм. Гэсэн ч тэрээр Засгийн газрыг тэргүүлэх болов.
Ерөнхий сайд Г.Занданшатарын хөрөнгө орлогыг танилцуулж байна.
Тэрээр 1.1 тэрбум төгрөгийн орон сууц, барилгатай. Нийтийн орон сууц, зуслангийн байшин, үйлчилгээний зориулалтын нэг байгууламжтай. Эдгээр нь нийт 1 тэрбум 175 сая төгрөгийн үнэлгээтэй гэж 2023 онд мэдүүлжээ. Энэ дүн 2020 оноос хойш өөрчлөгдөөгүй. Тэрээр жилд 84 сая төгрөгийн орлоготой бол гэр бүл нь 254 сая төгрөгийн орлоготой. Ниссан Мурано авто машинаа 80 сая төгрөгөөр худалдан авчээ.
15 сая төгрөгийн таван адуу, 130 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл эзэмшдэг. 2022 оноос хойш түүний хадгаламж хоёр дахин өсөж, 112 саяас 286 сая төгрөгт хүрчээ.
Мэдүүлэг гаргагчийн нэг жилийн нийт орлого
2019 он - 124 сая төгрөг
2020 он - 506 сая төгрөг ⬆️
2021 он - 60 сая төгрөг ⬇️
2022 он - 58 сая төгрөг ⬇️
2023 он - 84 сая төгрөг ⬆️
Мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн орлого
2019 он - 74 сая сая төгрөг
2020 он - 85 сая төгрөг ⬆️
2021 он - 217 сая төгрөг ⬆️
2022 он - 268 сая төгрөг ⬆️
2023 он - 254 сая төгрөг ⬇️
Түүний эзэмшдэг компаниудын тухайд
Ерөнхий сайд Г.Занданшатар "Монитор консалтинг групп"-ийн 1000 ширхэг хувьцааг 2022 оноос хойш эзэмшжээ.
Энэ компанийг 2011.05.19-нд байгуулсан, Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд бүртгэлтэй. Хувьцаа эзэмшигч нь Ганбаярын Отгонгэрэл буюу түүний гэргий.
Бизнесийн зөвлөгөө, сургалт, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Гэхдээ энэ компани цахим хуудасгүй, нүүр номд хаяггүй.
Г.Отгонгэрэл "Нэгүн кашмер" компанийн хувьцааг мөн эзэмшдэг. Тэрээр Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул. 1974 онд төрсөн. Зургаан хүүхэдтэй айлын тав дахь нь. Г.Занданшатартай Зах зээлийн коллеж буюу одоогийн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд багшилж байхад танилцсан, 1992 онд гэр бүл болжээ.
Г.Отгонгэрэл санхүүч мэргэжилтэй. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Бирмингэмийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Тэд хоёр хүү, хоёр охинтой.
Г.Занданшатарын 49 хувийг нь эзэмшдэг "Нэгүн кашмер" компанийг 2017.12.11-нд байгуулжээ. Энэ компанийн бас нэг хувьцаа эзэмшигч нь Батсуурийн Гантуяа.