“Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, Дижитал, Тогтвортой” сэдвийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон Олон улсын худалдааны төв хамтран зохион байгуулагдаж буй “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт” дээрээс бид технологийн экспортоор тэргүүлэгч АНД Глобал группийн гүйцэтгэх захирал Б.Хос-Эрдэнээс чуулганы ач холбогдлын талаар тодрууллаа.
-"Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт"-ыг зохион байгуулж байгаа нь манай улсад ямар ач холбогдолтой вэ?
-Далайд гарцгүй, өргөн уудам нутагтай, хүн амын хувьд тархмал суурьшилтай Монгол улсын хувьд Цахим хөгжлийн яам байгуулж, өөрсдийгөө дижитал үндэстэн гэж тодорхойлон нийслэл Улаанбаатар хотдоо энэ чиглэлийн олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа нь эдийн засгаа төрөлжүүлэхэд стратегийн маш чухал үйл явдал болж байна.
Цаашид энэхүү үйл ажиллагаанаас гарах үр дүн нь бусад улсын худалдааны шилдэг туршлагууд дээр үндэслэн хууль эрх зүйн орчин сайжрах мөн технологийн бүтээгдэхүүн боловсруулж гадаад зах зээлд нийлүүлдэг дотоодын компаниудыг олон улсад таниулах, хөрөнгө оруулалтын боломжийг нээж өгөхөд тустай арга хэмжээ юм.
-Таны сая дурдсанчлан далайд гарцгүй манай улсын хувьд технологийн бүтээгдэхүүн боловсруулж олон улсын зах зээлд худалдаалах нь стратегийн хэр чухал салбар вэ. Мөн энэ ажил хэр явцтай байна вэ?
-Тулга тусгаар улсын эрх баригчид өнөөдрөө харж зөвхөн уул уурхайн салбарыг дэмжих бус маргаашаа харж цахим эдийн засаг, технологийн экспорт дээр анхаарч байгаад нь юуны өмнө миний хувийн зүгээс маш их талархаж байна.
Дотоодын хэрэглэгчдийн суурь өгөгдлийг аваад үзвэл 3,4 сая хүн амтай манай улс 4,8 сая идэвхтэй үүрэн телефоны хэрэглэгчтэй, эдгээрээс 3,5 сая хэрэглэгч нь өдөр тутамдаа интернэт ашиглаж байгаа нь дотоодын бизнесийн бүхий л салбарт их бага хэмжээгээр дижитал шилжилт хийлгэхэд хүргэж байна. Энэ ч үүднээс дотоодын технологийн салбарын хөгжил түүнийг дагасан борлуулалт маш хурдацтай өсөж байна.
Харин гадаад зах зээлийг аваад үзвэл нэг компани дангаараа улс эх орноо сурталчлан Монгол залуусын оюуны бүтээлийг олон улсад зарах нь маш хүнд даваа. Гэсэн хэдий ч манай залуусын олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр шимд өнөөдрийн байдлаар “АНД Глобал” компани Тайланд, Япон, Австрали, Сингапур гээд гаднын 12 улсад технологийн бүтээгдэхүүнээ экспорт хийгээд явж байна.
-Технологийн салбараас манай улс гаднын зах зээлээс хэр хэмжээний ам.доллар олох боломж байна вэ?
-Далайд гарцгүй орнууд Дэлхийн худалдааны зах зээлийн 1%-г л бүрдүүлдэг үүнээс Монгол улсын хувьд 2-хон том улстай хиллэж байгаа нь биет бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээн экспорт хийхэд хил гааль, логистик гээд маш олон хүндрэлтэй асуудлуудтай тулгардаг. Харин оюуны бүтээл болох технологийн бүтээгдэхүүн нь бидний ямар цагийн бүсэд, ямар нөхцөл байдалтайгаас үл хамааран экспорт хийх боломжтой. Энэ ч утгаараа улс эх орнууд дижитал эдийн засагт маш их ач холбогдол өгч байна.
Мөн хэр хэмжээний ам.доллар олох боломжтойг ярихаас өмнө Монгол хүний тархи сэтгэн бодох чадвар, потенциалыг бодолцож үзэх ёстой. Бидний өвөг дээдэс 800 жилийн тэртээ хүний олноор бус оюуны чадавх, инновац дээр суурилан олон улсад нэрээ гаргаж байсан. Харин өнөө цагт Монгол залуучууд жил бүр ой тогтоолт, математик физикийн олимпиадаас тогтмол дээгүүр байранд орж байгаа нь бидэнд ямар боломж байгааг илтгэж байгаа гэж ойлгодог. Мөн зах зээлийн багтаамжийг аваад үзвэл дэлхийн хүн амын 59% нь Ази тивд амьдарч байна. Үүн дотор технологийн салбар дөнгөж хөгжиж байгаа маш олон улс байгаа нь бидэнд том зах зээлийн боломж байна гэсэн үг.
-Дэлгэрэнгүй ярилцсан танд маш их баярлалаа. Мөн Монгол улсыг технологиор олон улсад дахин тодорхойлох үйл хэрэгт нь амжилт хүсье.
-Баярлалаа та бүхэнд ч бас амжилт хүсье.