Увс аймгийн Өмнөговь Тариалан сумын заагт орших Орлого, Намирын гол дээр өнгөрсөн оны долдугаар сарын 22-нд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Жей Си Си Айр" компани, нутгийн иргэд хооронд мөргөлдөөн гарч байсныг манай уншигч олон санаж байгаа байх. Тэр ч бүү хэл хутга шөвөгтөө тулж, сүүлдээ буудалцсан гэхээр бүр ч сайн санах байх. Үүнээс болж, тус нутгийн 20-иод иргэн саатуулагдан шалгагдаж байсан билээ.
Ийнхүү үймээн дэгдээж байгаад нутгийн иргэд хятад компанийг зайлуулж чадсан ч энэ сарын эхээр "Жэй Си Си Айр" компанийхан нөхөн сэргээлт хийх нэрээр тус нутагт бууриа засаад байгаа ажээ. Ямар ч зөвшөөрөлгүй тус компанийг нутгийн иргэд эсэргүүцэн, үйл ажиллагааг нь зогсоох гэсэн боловч амжилт олохгүй байгаа тухай тус нутгийн иргэд мэдээлж байна. Нутгийн иргэд аймгийнхаа Мэргэжлийн хяналтын газар энэ тухай мэдээлж, мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллага ирж шалгахад "Жэй Си Си Айр" компанийнхан нөхөн сэргээлт хийх биш алт олборлож, ногоо тариалахаар техникүүдээ суурилуулсан байжээ.
Мөн томоохон хэмжээний ногооны зоорийн шав тавин ажиллаж байсан аж. Тиймээс Мэргэжлийн хяналтынхан техникүүдийг лацдаж, ажиллагсадын бичиг баримтыг шалгахад 27 хятад иргэнээс 25 нь ямар нэгэн биеийн байцаалтгүй байжээ. Энэ талаар "Орлого Намир" хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн Түндэвийн Цэдэнбал бидэнд утсаар мэдээлэл өгсөн юм.
-Танай хөдөлгөөнийхөн тэр хятадуудыг бичиг баримтгүй гэдгийг бүр нотолж байгаа юмуу?
-Бүхэл бүтэн аймгийн мэргэжлийн байгууллага ирээд бичиг баримтыг нь шалгах гэхээр сумын Засаг дарга авсан гээд гүрийгээд байгаа юм. Гэтэл сумын Засаг дарга нь би аваагүй гээд байгаа юм. Тэгэхээр нь бид газар дээр нь шалгасан. Тэдний байгаа газраас юу ч олдоогүй. Ер нь юу гэж тэдний бичиг баримтыг Засаг дарга авах билээ дээ. Тэдэнд ямар ч бичиг баримт байхгүйг бид шалгаж нотолсон юм. Уг нь аймгийн Тагнуулын газарт албан мэдэгдэл өгсөн ч өнөөг хүртэл тодорхой хариу өгөөгүй л байна.
-Хятадууд яахаараа танай сумын Засаг даргын нэрийг өмнөө барьдаг билээ?
-Манай Засаг даргад жип машин авч өгөөд халаасандаа хийчихсэн байхгүй юу. Тэгэхээр Засаг дарга юу ч хэлж чаддаггүй. Харин Иргэдийн хурлын дарга овоо юм яриад байсан ч бас л жип машин аваад өгчихсөн. Одоо мөн ижил дуугаа хураасан. Энэ компанийнхан зөвхөн сумын даргаар зогсохгүй, аймгийн дарга А.Цасчихэрийг ч халаасандаа хийчихсэн юм билээ. Аймгийн дарга ирж уулзалт хийхдээ
энэ асуудлыг даруй шийднэ. Гэхдээ нөхөн сэргээлт хийх гэж ирсэн бол сайн л байна гэх мэт учир битүүлэг зүйл ярьчихаад давхиад явчихсан. Бидний хувьд эд нарыг шалгасан. Тэгэхээр энэ хятадууд хууль бусаар хил нэвтэрч ирээд байна.
-Та нар дарга нарт машин авч өгснийг яг харсан юм уу?
-Баримт нь хүртэл бидэнд байгаа. Засаг даргад 16 саяар, Иргэдийн хурлын даргад 13 саяар "Пажеро" маркийн жип машин авч өгснийг гэрчилнэ. Харин аймгийн дарга А.Цасчихэрт бол маш том хэмжээний авлига өгсөн гэдэг. Бидэнд энэ талаар баримт байхгүй.
С.Баяр