Манай улс шүүх засаглалаа прокурорын засаглалаар солимоор юм. Ер нь бол прокурорынхон эрх мэдэлд дуртай хүмүүс байдаг бололтой. Гэтэл шүүхийн байгууллага ямар ч эрх мэдэл байхгүй. Зүгээр л нэг үүрэг гүйцэтгэгч.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн 96.1 зааснаар буюу "Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл, амь биед нь аюултай гэмтэл учруулсан буюу хараа, сонсголгүй болгосон, нүүрийг засаршгүй эвдэж гоо сайхныг нь алдагдуулсан, хүүхэд дутуу гаргуулсан буюу ураг зулбуулсан, сэтгэцийн өвчтэй болгосон, түүнчлэн хөдөлмөрийн чадварыг бүрмөсөн алдагдуулсан бол таваас долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гээд заагаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл, Прокурор тухайн хэргийг хянаад Эрүүгийн хуулийн 96.1 зааснаар яллах хүсэлтийг шүүхэд ирүүллээ гэж бодоход хэргийг шүүгч шүүгээд хүндрүүллээ гэхэд долоон жил, хөнгөрүүллээ гэхэд таван жилээр л яллана. Үүнээс өөр хуулийн гаргалгаа байхгүй. Шүүгчид хэдийгээр тусгай эрхтэй гэдэг ч дээрх хуулиас ангид шийдвэр гаргавал хууль зөрчсөн хэрэгт орно.
Эндээс харахад прокурорын байгууллага тухайн хэргийг шүүхэд очихоос өмнө шийдвэрлэчихсэн юм шиг харагдаж байгаа юм. Түүнээс гадна прокурор шүүхээс үл хамааран хэргийг шүүхэд очихоос нь өмнө хэрэгсэхгүй болгочихно. Тэгэхээр прокурорын аппарат ажиллаж байхад шүүхийн байгууллага илүү харагдаж байгаа биз дээ. Тэд бол прокурорын "хэлснээр" хэргээ шийдчихээд төрөөс өндөр цалин нэхээд сууж байгаа хүмүүс гэж дүгнэхэд хүрээд байгаа юм.
Гэхдээ хэргийг шүүхийн бүрэлдэхүүн мөрдөн байцаалтад буцаах гэх мэтийн давуу эрх бий. Гэвч шүүхээс мөрдөн байцаалтад буцсан хэрэг дахиад л прокурор дамжаад шүүхэд ирнэ. Тиймээс эргүүгийн ертөнцөд прокурор том аж.
Улсын мөрдөн байцаах газар ч гэсэн прокурорын дэргэд илүү мэт харагддаг. Тодруулбал, хэргийг прокурорын даалгаврын дагуу мөрдөн байцаагчид шалгана. Хэрэв болохгүй бол прокурор өөрөө мөрдөх ажиллагаа явуулчихна.
Энэ тухай Прокурорын байгууллагын тухай хуулийн 10. 1-т "Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар харьяалуулсан хэрэгт мөрдөн байцаалт явуулна" хэмээн тусгасан байгаа. Тэр бүү хэл замын хөдөлгөөний зөрчил гаргасан жолоочийг замын цагдаа шалгаж торгууль ногдуулахад хүртэл прокурорын байгууллагын гар хүрч байж шийдэж байгаа юм.
Тодруулбал, Прокурорын байгууллагын тухай хуулийн 11,1-т "Прокурор захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавина" гэсэн утгыг оруулж өгсөн байгаа. Тэгэхээр мэргэжлийн хяналтын газрын шийдвэр хүртэл энэ байгууллагад хамаатай болж байгаа юм. Үүнээс үүдэх аюул бол хэн нэгэн Ерөнхий прокурорын толгой дээр суучихаад бүгдийг хянаж, өөрийнхөөрөө шийдэж болдог байдал харагдаж байна.
Ер нь прокурорын хэмээх байгууллагын үүсэл нь өөрийн хяналтад улс орныг байлгах гэсэн сонирхлоос гарсан гэж ярьдаг бөгөөд Европын түүхэнд хамгийн их нөлөөлсөн Франц улсын цэрэг, улс төрийн зүтгэлтэн Наполеон Бонапарт анх прокурорын байгууллагыг байгуулсан гэдэг. Тэрбээр улс орондоо өөрийн хяналтыг бүрэн тогтоох зорилгоор ийм байгууллагыг санаачилсан байна. Гэхдээ түүнийг шүүх засаглалын үндэс суурийг тавьсан гэдэг.
Манай улс манжийн дарангуйллаас чөлөөлөгдөх үед ЗХУ-ын тухайн үеийн удирдлагууд манай улсад бүрэн хяналтаа тогтоох зорилгоор прокурорын байгууллагыг байгуулахдаа Наполеон Бонапартыг бараг тэр чигт нь хуулсан байдаг аж. Харин 1980-аад оны дундуур энэ үзлийг халсан гэнэ. Энэ нь прокурор Отгонбаярын хэргээс үүдсэн гэгддэг.
Тухайн үед н.Отгонбаяр гэгч прокурор Улсын мөрдөн байцаах газрыг "алгасаад" өөрөө хэрэг мөрдөн илрүүлэх гэж оролдсоноос үүдэж олон иргэн хэлмэгдсэн байдаг гэнэ. Тиймээс прокурорын эрхийг хязгаарлах шаардлагатай болсон аж. Ингээд прокурорын байгууллагын тухай Үндсэн хуулийн 56-р зүйл заалтад тусгахдаа хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэхэд хяналт тавина. Харин шүүн таслах ажиллагаанд төрийн өмнөөс оролцоно гэсэн утга бүхий зүйлийг тусгаж өгчээ.
Гэтэл 2002 онд Эрүүгийн хуульд өөрчлөлт орж мөн Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэн найруулахдаа дээрх "Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар харьяалуулсан хэрэгт мөрдөн байцаалт явуулна", "Прокурор захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх дараах ажиллагаанд хяналт тавина" гэх заалтыг оруулж ирсэн нь зарим талаараа Үндсэн хуулийг зөрчсөн байгаа.
Түүнчлэн Үндсэн хуульд заасны дагуу шүүх хуралд төрийн өмнөөс оролцоно гэсэн заалтыг ашиглаж шүүх ажиллагаа явуулах болсон нь прокурорынхон бол эрх мэдэлд дуртай хүмүүс гэж ойлгоход хүргэж байна.
Уг нь бол шүүх хуралд төрийн өмнөөс оролцоно гэсэн утгыг тайлбарлахдаа тухайн гэмт хэргээс болж төр хохирсон бол тэр хохирлыг прокурорын байгууллага гаргуулж авах гэдгийг тодотгосон байлтай. Гэтэл прокурорын байгууллага төрд хохирол учруулсан хэргийг хэрэгсэхгүй болгосон жишээ олон байдаг аж.
Тухайлбал, Авлигатай тэмцэх газраас шалгаж, илрүүлсэн төрийг хохироосон хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон тохиолдол олон бий. Тэгэхээр прокурорын байгууллага дарангуйлахын тулд оршин тогтнодог гэж дүгнэхэд хүрч байна.
Д.Сүхбаатар