-Уран бүтээлийн сонин сайхнаар ярилцлагаа эхлэх үү?
-Одоогоос нэг жилийн өмнө “Хийморийн
сан” цомог гаргаснаас хойш гурван сард “Бүхий олон багачууд” гэдэг дуу
гаргасан. Түүнээс хойш өөрийнхөө уран бүтээл дээр яг ажилласангүй. 7 сард
хамгийн сүүлд “Бүхнээс илүү” гэсэн тоглолтоо тавьсан. Продюсор Баярхүүтэй
нийлээд “Bayarkhuu&Quiza” гэдэг продюсинг компани байгуулаад үйл
ажиллагаагаа явуулж эхэлсэн. Баярхүү дууны ая зохиож, хөгжмийн найруулгыг нь
хийж, харин би үгийг нь зохиодог. Хамгийн эхний ажил болох дуучин Сэрчмаагийн “Making
me crazy” гэдэг нэртэй цомог удахгүй худалдаанд гарна. Энэ цомгоос манай хийсэн
ажил харагдах байх гэж бодож байна. Мөн удахгүй дуучин Болдын цоо шинэ R&B
цомог гарна. Нэг утгаараа продюсер болж байгаа гэж өөрийгөө бодож байна. Хамгийн
гол нь Баярхүү бид хоёр их гар нийлж ажилладаг.
-Хамтарч ажиллах гэснээс чи хүнтэй хир зэрэг таарамжтай вэ? Баг болж
ажиллах чадвар хир сайн бэ?
-Би өөрийгөө өндөр гэж боддог. Ялангуяа
оюуны өмчийг үнэлдэг, продюсинг гэж юу байдгийг ойлгодог, орчин үеийн хөгжим
ямар байх ёстойг мэдэрчихсэн тийм уран бүтээлчтэй хамтарч ажиллана гэдэг сайхан
байна. Дуучин Сэрчмаа, дуучин Болд байна. Гурван охин хамтлаг гэх мэт зөндөө
олон дуучид, уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа.
-Монголчуудыг багаар ажиллах чадваргүй гэж дүгнэдэг. Үүнтэй санал нийлэх
үү?
-Санаа нийлэхгүй. Яагаад гэхээр хүний
ашиг сонирхол тодорхой бөгөөд нэг зорилготой байх юм бол хүн болгон баг болж
ажиллаж чадна. Хэрвээ энэ бүхэн ойлгомжгүй, тодорхойгүй бол хэзээ ч баг болж
ажиллаж чадахгүй. Одоо цаг үе өөрчлөгдөж байна. Бүх зүйл ашиг сонирхолтой, бүх
зүйл товч тодорхой, ойлгомжтой байх ёстой. Ийм нөхцөлд тухайн хүн заавал
зөрчилдөх, багаар ажиллахгүй байх шаардлага байхгүй.
-Хүн бүр лидер байх гэсэн хүсэл багийг бутруулдаг гэж би бодох юм. Чи лидер
болохыг хүсдэг үү?
-Энэ бол ганц монголчууд биш хүн
төрөлхтний л зан болов уу? Бүх хүн л тэгж хүсдэг. Амьтан ч гэсэн лидер болох
хүсэлтэй байдаг. Түүнээс л шалтгаалж хүн төрөлхтөн өнөөдрийн түвшинд хүртлээ
хөгжсөн байна.
-Чехэд хөдөө аж ахуйн бизнесийн менежментийн ангид сурч, Лондонд тогооч
хийж байсан Quiza яагаад гэнэт хип хопчин болчихвоо?
-Энэ урлагт би анхнаасаа л дуртай
байсан. Тэгээд эцэст нь хүн дуртай зүйлээ хийж амьдрах нь аз жаргал юм аа
гэдгийг мэдэрсэн юм.
-Тэгээд одоо энэ урсгалаараа монголд амьдраад байх боломж байна уу? Хүний
нутагт цуглуулсан мөнгөө хэдэн CD хийгээд барчихвал харамсалтай биш гэж үү?
-Лондонд тогооч хийж байсан цалингаараа
би Лондонд л амьдарч байсан. Лондонд ажиллаж хөдөлмөрлөж, байр сууриа олж
амьдрана гэдэг өөрөө маш их чадварыг шаарддаг. Монголд ирээд хийж байгаа бизнес
маань хангалттай байж чадаж байна. Хангалтгүй байсан үе бий. Тийм болохоор би
продюсинг гэдэг бизнес рүү орж байна. Хүн хүссэн юмаа хийж байхад тэгээд болно
доо.
-Чиний Лондонд байхдаа боддог байсан хүсэл өнөөдөр биеллээ олсон уу?
-Би дөнгөж эхлэлээ тавьчихаад явж
байна. Удахгүй би гурав дах бие даасан цомгон дээрээ ажиллана. Энэ цомгон
дээрээ хөөрхөн охин, хүүхэд насны зугаа цэнгэлийн тухай дуулж бие биеэ
баясгадаг хип хоп урлагийг арай өөр өнцгөөс харуулах зорилготой. Энэ бол
ерөнхийдөө хувьсгалч талдаа, иргэний үзэл бодол талдаа байх болно. Урлаг гэдэг
бол улс төрөөс илүү хүчтэй зэвсэг гэдгийг би энэхүү цомгоороо харуулахыг зорьж
байгаа.
-Өнөөдрийн монголын сонсогчид энэ бүхнийг хүлээж авахад бэлэн үү?
-Хүлээж авах эсэх нь надад хамаагүй л
дээ. Би өөрөө хийе гэсэн юмаа л хийж байгаа.
-Тэгвэл чи яаж мөнгө олох юм бэ?
-Энэ чинь урлаг юм чинь. Хөгжим гэдэг
амьдралд гэрэл гэгээ нэмдэг, сонсоод таашаал авдаг зүйл. Тийм болохоор мөнгө
олохын төлөө л хийж байгаа нь ойлгомжтой. Залуучууд өнөөдрийн улс төрийн
амьдралд арай жоохон идэвхтэй байх ёстой юм шиг. Үүнд уриалж байна. Хүн өөрийнхөө
үзэл бодлыг илэрхийлэхэд хүлээж авах уу, үгүй юу гэдэг дээр эргэлзэх хэрэггүй
гэж бодож байна.
-Чи үнэхээр амьдрал дээрээ шүүмжлэгч хүн үү, эсвэл энэ бусдаас онцгой байх
гэсэн чиний нэг имиж үү?
-Би яг хэлж мэдэхгүй байна. Хэрвээ би
бусдаас ялгарах гэж оролдож байгаа бол энэ маань ганц л цомгоор дуусах байсан
биз. Гэвч энэ удаа гурав дах нь гарч байна. Хийморийн сан цомог дээр “Буруу”,
“Амаа нээцгээ” гэх мэт дуунууд байдаг. “Таавар мэт” цомгон дээр “Олуулаа”,
“Өөрчлөлтийг өөрөөсөө” гэх мэт хувьсгалч дуунууд байдаг. Ер нь миний толгойд
байдаг хип хоп бол анхнаасаа хувьсгалч имижтэй бүрдчихсэн юм шиг байна лээ. Гэхдээ
бас мөнгө төгрөг, орлого, нэр хүндээ бодож зарим дуунуудыг арай зөөлөн хийх
шаардлагатай байна. Гэхдээ ийм дуу бол нэг хоёроос хэтрэхгүй байх.
-Улс төр, хувьсгал дуулж явж байгаад нэг өдөр Quiza УИХ-д нэр дэвшээд явж
байх юм биш биз дээ?
-Би УИХ-ын гишүүдээс илүү хүчтэй гэдгээ
одоо мэдэрдэг. Тийм болохоор тэнд сууж яах юм бэ, тийм биз дээ?
-Би зарим үед таныг бодлогогүй үг хэлчихээд байна уу даа гэж боддог.
Жишээлэхэд Пентатоник дээр “Баярхүү бол нэг номер. Бусад нь араас нь жагсана”,
“ардын дуу бол..” гэж ирээд л?
-Би угаасаа боддоггүй шдээ. Юмыг
бэлтгэж, бодно гэдэг бол хуурамч. Надад төрсөн сэтгэгдэл л тэр. Харин энэ дээр
хэн нэгэн продюссер, хөгжмийн найруулагч эмзэглэж байгаа бол тэр жинхэнэ ард нь
жагсчихсан юм шиг санагдаж байна.
-Дараа нь чи тэгж хэлсэндээ харамсдаг уу?
-Үгүй. Бахархдаг. Яагаад гэвэл энэ бол
миний байгалийн зан араншин. Би энэ байдлаа өөрчлөх, эсвэл ард түмний хайртай
хүү болох гэхийг хүсдэггүй. Миний хэлсэн үгийг нэг хэсэг нь буруу, нөгөө хэсэг
нь зөв гэж үзэж болно. Гэвч энэ бол миний өөрийн хувийн үзэл бодол. Нэгэнт би
тэр шагналыг авч байгаа хүн учраас өөрийнхөө үзэл бодлыг нэг үгээр ч гэсэн
хэлэх эрхтэй болов уу гэж бодож байна. Энэ дээр гэхдээ эмзэглэж байгаа маш олон
хүмүүс байгаа. Харин яагаад гэдгийг би сайн ойлгохгүй байна. Тэртэй тэргүй бүгд
л өөрсдийгөө магтдаг.
-Хип хопчид дунд чи хэнийг энэ бол миний өрсөлдөгч гэж хэлэх вэ?
-Хип хопыг хэлбэрийн хувьд нэг зүйл гэж
хэлж болно. Гэхдээ агуулгын хувьд бүгдээрээ 100 хувь өөр. Тийм болохоор
харьцуулах ямар ч боломжгүй гэж бодож байна. Харин хайрын дуунуудыг бол
харьцуулж болох юм.
-Чи яагаад хайрын дуунуудыг ад үзээд байдаг юм бэ?
-Тэд нарт адил төстэй чанарууд маш олон
байдаг учраас л харьцуулах боломжтой гэж үзэж байгаа юм.
-Чамайг хүмүүс онгироо гэх юм. Чи онгироо юу?
-Би онгироо биш л дээ. Гэхдээ миний
хийж байгаа бүтээлүүд тэгж санагдаж магадгүй. Тийм бол уучлаарай.
-Гэхдээ хийсэн юмтай хүн онгирдог гэж нэг үг байдаг шүү дээ.
-Би ерөөсөө онгиръё гэж төлөвлөдөггүй л
дээ. Зүгээр л байдгаараа байдаг. Хүмүүс тэгж хүлээж авсан байна. Гэхдээ тэр бол
тэгж санагдаж ч болно, санагдахгүй ч байж болно. Онгироо гэдгээр биш, зүгээр
миний хийсэн бүтээлийг сонсоод үзээч ээ л гэж хэлмээр байна.
-Чиний үглэдэг жанр чинь яг ямар урсгал нь юм бэ?
-Би тэрийг яг хэлж мэдэхгүй юм. Би хийе
гэсэн юмаа л хийдэг. Хөгжим судлаачид энэ тал дээр илүү сайн дүгнэлт гаргах
болов уу гэж бодож байна.
-Ер нь та ямар нэгэн хайрцганд орох дургүй юм аа даа?
-Хүн бүр л тийм шүү дээ. Өөрийг чинь ч
гэсэн би тийм байх л гэж бодож байна.
-Хэрвээ чамд хэлсэн үгээ эргүүлээд засах боломж олгоё гэвэл чи засах уу?
“Зохиолын дуу бол балар эртний үгтэй” гэсэн үгээ ч юм уу?
-Би балар эртний гэж хэлээгүй л дээ.
“Торгоны хээ, Нутгийн үнэртэй салхи” зэрэг эртний Дорно дахины, Күнзийн хэв
маягийн яруу найргийн урсгал одоо хүртэл манай зохиолын дуунд байдаг. Байгалийг
дүрсэлдэг. Гэтэл энэ чинь орчин үе шүү дээ. Тийм болохоор илүү бодитой,
нийгэмтэйгээ ойр тийм дуу сонсоцгооё гэж л хэлсэн. Энэ бол гоё уриалга болов уу
гэж бодож байна. Үүнд эмзэглээд байх шаардлага байхгүй. Нийгэм хөгжиж, цаг
хугацаа урагшилж байна. Би боддог л доо. Хүмүүсийн сонсох хөгжим нь цаг
хугацаатайгаа уялдаатай байдаг юм болов уу. 1995 онд уянгын дуунууд хит болж
байсан. Гэтэл одоо хурдан үглэдэг хип хоп дуунууд хит болж байна. Энэ нь
хүмүүсийн амьдралын ритм илүү хурдасч байгааг харуулж байна. Мөнгө төгрөг, ажил
хэрэг бүхнийг зэрэг зэрэг хурдтай амжуулах шаардлагатай болж.
-Дууны шүлэгнүүд чинь их өвөрмөц. Өөртөө тохиолдсон явдлыг ярьчихдаг ч юм
шиг?
-Энэ бол миний ганц онцлог байх гэж
бодож байна. Мөн миний бусад дуучдад өгдөг дууны үг ч гэсэн бодит зүйлийг
өгүүлдгээрээ бусдаас ялгарах болов уу гэж горьдож байна. Дууны үгийг би шүлэг,
яруу найраг гэж хэлэх дургүй. Дууны үг гэдэг бол тусдаа зүйл.
-Хэзээ нэгэн цагт “Quiza америкийн тэр хип хопчны дууны үгийг хулгайлсан
байжээ” гэдэг яриа гарах юм биш биз дээ?
-Дууны үг... ер нь үгийг хулгайлна гэж байхгүй байх. Үг гэдэг баялаг. Харин орчуулгын хувьд ярьвал дууг
орчуулж дуулна гэдэг бол хамгийн тэнэг зүйл л дээ. Тэрний оронд дууг зохиох нь
хамаагүй амар. Яагаад гэвэл дууны үг бол маш нарийн зохион байгуулалттай
байдаг. Дээрээс нь нотны хэмжээ гэж байдаг. Тэгэхээр орчуулна гэдэг бол тэнэг
хүний ажил болов уу.
-Юунд их шүүмжлэлтэй ханддаг вэ?
-Энэ бүх авилгалын мөнгийг нийлүүлж
байгаад Улаанбаатар хотын бүх замыг засахсан гэж боддог. Өдөржингөө түгжирч
явахад их бухимддаг.
-Манай сайтын уншигчдад хандан үг хэлнэ байх.
-Сайтын уншигчид гэдэг бол маш чухал
гэж боддог. Яагаад гэвэл манай нийгмийн тэргүүлэгч залуус ихэвчлэн байгаа болов
уу. Мэдээг зурагтаас биш, сонингоос биш интернэтээс авч байна гэдэг тухайн
хүний хөгжлийг илэрхийлж байгаа юм. Тэгэхээр та бүхэнд баяр хүргэе гэж хэлье. Гэхдээ
нэг муу тал байдаг. Хүний бүтээлийг үнэ төлбөргүйгээр татаж авдаг. Тэгэхээр бас
нэг соёл бол худалдаж авах юм шүү гэдгийг хэлмээр байна.
Ярилцсан О.Ариунбилэг