Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Татварын ерөнхий газрын даргаар Б.Баттөмөрийг томилжээ. Түүний өмнөх дарга Ц.Оюунбаатарыг хууль бусаар томилогдсон хэмээн Татварын Улсын Ахлах Байцаагч Н.Энхээ шүүхээр багагүй явж улмаар Үндсэн хуулийн цэцэд хүртэл хандаад байсан юм. Тиймээс шинэ томилгоотой холбоотойгоор Н.Энхээтэй уулзаж товч ярилцлаа.
-Татварын ерөнхий газар шинэ даргатай болжээ. Таны тэмцлийн үр дүн үү. Эсвэл Засгийн газар хууль бус томилгоондоо дүгнэлт хийсэн хэрэг үү, Таны Үндсэн хуулийн Цэцэд хандсан асуудал яг ямар шатандаа явна вэ?
-2010 оны гуравдугаар сарын 29-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд Татварын ерөнхий газрын дарга Ц.Оюунбаатарыг хууль бус томилогдсон талаар хандсанаар 30-ны өдөр нь би ажилгүй болсон юм. Түүнээс хойш нэг жил тойрлоо. Энэ хооронд багагүй юм үзэж туулсан. Гэхдээ эцсийн дүндээ яллаа. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хандсан. Д.Зүмбэрэллхам даргаас хоёр ч бичиг ирсэн. Түүгээр ч барахгүй Д.Зүмбэрэллхам Засгийн газрын Ерөнхий сайд С.Батболдод хандсан бичиг явуулаад байсан.
Мөн би Улсын их хурлын Хууль зүйн байнгын хороонд хандаж, Б.Бат-Эрдэнэ даргаас надад хариу бичиг ирүүлсэн л дээ. Үүний дагуу асуудал маань нэлээд цэгцэрсэн гэж хэлж болно. Ц.Оюунбаатарыг Татварын ерөнхий газрын даргаар томилсон асуудал Үндсэн хууль зөрчиж байгаа талаар би өнгөрсөн оны наймдугаар сард Үндсэн хуулийн Цэцэд хандсанаар иргэний маргаан үүсээд байсан юм.
-Томилгоо Үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудлаа тодруулбал?
-Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн нэгдүгээр заалтад хууль тогтоомж, ЗГ-ын шийдвэрүүд, тэр ч байтугай хувийн хэвшлийн компанийн захирлын гаргасан шийдвэр нь ҮХ-д нийцэж байх ёстой талаар заасан байдаг. Гэтэл Ц.Оюунбаатарын томилгоо Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн тавдугаар заалтыг зөрчиж байсан. Тодруулбал, “Татварын албанд гурваас доошгүй жил ажилласан, татварын улсын байцаагчийн эрхтэй, санхүү эдийн засгийн мэргэжилтэй хүнийг Татварын хэлтсийн даргаар тавина” гэж хуульд заасан байдаг.
Мөн энэ хуулийн 41 дүгээр зүйлийн нэг дэхь заалтад татварын албанд шинээр орон нэг жилийн хугацаанд дагалдангаар ажиллаж байгаа хүнийг хураагч гэнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн нэгд мөн “Сонгон шалгаруулалтыг ил тод явуулна” гэж бий. Мөн Төсвийн байгууллагын удирдах санхүүжилтийн тухай хуульд бүр тодорхой бий. “Төрийн байгууллагад сул орон тоо гарвал төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтаар давхар тавина” гэж байгаа. Энэ бүх заалтуудыг зөрчсөн нь тодорхой болчихоод байгаа юм.
-Цэцийн дарга С.Жанцанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын явуулсан бичиг юу болсон бэ?
-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын найманд ҮХЦ-ийн хуралдаан болсон юм, Уг хурлаар Ц.Оюунбаатарын асуудлыг авч хэлэлцэх байсан. Гэвч хуралдаан хойшилсон. Гэтэл ЗГ-аас тухайн сарын есөнд С.Жанцан даргад албан бичиг явуулсан байдаг. Дээрх бичигт Ц.Оюунбаатарын томилгоог Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх гэж байгаа тухай дурдсан байсан. Түүний дагуу асуудлыг он дамнуулан өнөөдөр шийдлээ.
-Тэгвэл Үндсэн хуулийн цэц дээр хэлэлцэгдэх асуудал шийдэгдсэн гэж үзэж болох уу. Засгийн газар хуралдаж Ц.Оюунбаатар чөлөөлөгдсөн юм чинь таны ҮХЦ-д гаргасан өргөдөл хүчингүй болох уу?
-Үгүй. Би Ц.Оюунбаатар гэж хүний тухайд биш Засгийн газрын 2010 оны аравдугаар сарын 28-нд гаргасан тогтоол нь ҮХ-ийг зөрчсөн байна гэж үзсэн юм. Тиймээс өнөөдрийн томилогдсон Б.Баттөмөр даргыг ч гэсэн уг хуулийг зөрчөөд томилж байна. Тэгэхлээр би ҮХЦ-ээс өргөдлөө татаж аваагүй гэсэн үг. Б.Баттөмөр байна уу, Ц,Оюунбаатар нь байна уу хуулийн дагуу л томилогдох ёстой. Татварын алба бол төрийн алба. Төрийн албыг намын харьяалалгүй болгосон хууль гараад гурав дахь жилдээ орсон.
-Шинээр дарга Б.Баттөмөр мөн л Ц.Оюунбаатар шиг татварын албанд гурван жил ажиллаагүй, татварын улсын байцаагчийн эрхгүй байж Татварын ерөнхий газрыг удирдах болох нь ээ дээ?
-Тэр бол тодорхой. Б.Баттөмөр дарга урд нь яаж ажиллаж байсан, ямар хүн гэдгийг нь би мэдэхгүй. Тэгэхдээ энэ удаад Засгийн газар мөн л хууль зөрчөөд энэ томилгоог хийлээ. Төрийн байгууллагын удирдлага гэдэг МАН юм уу АН-ын бие биедээ өгдөг, албан тушаалаа наймаалцдаг томилгоо биш ээ. Энэ асуудлыг өнөөдөр өглөө Төрийн албаны зөвлөлийн Д.Зүмбэрэллхам дарга дээр орж асуусан. Өөрөөр хэлбэл, Б.Баттөмөрийг дэвшүүлнэ гэсэн бичиг очоогүй байна лээ. Тэгэхлээр энэ мөн л хууль зөрчсөн асуудал.
-Тэгэхээр та Б.Баттөмөр дарга мөн хууль бусаар томилогдсон гээд Цэцэд шинээр хандах нь ээ?
-Үгүй. Өнгөрсөн оны наймдугаар сард Үндсэн хуулийн Цэц дээр үүсээд байгаа маргааны асуудал Б.Баттөмөр даргад ч хамаатай гэсэн үг.
-Ц.Оюунбаатар дарга хэрэгт холбогдон шалгагдаж байгаа учраас Татварын ерөнхий газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн юм биш үү?
-Энэ талаар олон хүн надаас асууж байгаа. Н.Энхээ гэж хүн Ц.Оюунбаатарыг цагдаад өгсөн үү гэж. Би Ц.Оюунбаатар даргыг цагдаад өгсөн асуудал байхгүй. Харин Ц.Оюунбаатар дарга намайг Сүхбаатар дүүргийн цагдаад нэр төрд минь халдсан гэж өгсөн. Энэ асуудлыг шалгах явцад би биш Ц.Оюунбаатар миний нэр төрд халдсан болох нь тогтоогдож, улмаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн нэгдүгээр заалтаар “бусдыг гүтгэсэн, доромжилсон” гэдэг зүйл ангиар Эрүү үүсгэн шалгаж байгаа. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн Ахлах мөрдөн байцаагч, ахмад Эрдэнэбилэг гэдэг хүн хариуцаж байгаа юм.
Н.Энхжил http://www.niigmiintoli.mn/