-Гол усаа хамгаалах нь БОАЖ-ын сайдын хийх ажил биш гэнэ-
Тунин тунин урсч байгаа Туултай ижил хувь тавилан Орхон голд тохиолдоод байна. Ширүүн аадар, их үерийн дараа голын ус улаанаараа эргэдэг шиг Монголын хамгийн урт гол Орхон яг тийм л байна. Алдарт Улаан цутгалангийн ус хоёр өнгөөр бууж байгааг бид мэдээлсэн. Уйлж байгаа Орхоныг аврахыг хүссэн нутгийн иргэдийн үгсийг Байгаль орчин,аялал жуулчлалын сайдад "Зууны мэдээ" дайсан юм.
Яамны хэвлэлийн албанаас бидэнд тайлбар ирүүлжээ. Тэд биднийг уншигчдад ташаа ойлголт, зөрүү тайлбар ирүүлсэн гэж "загнасан" байна. БОАЖЯ-ныхан ашигт малтмал олборлох, ашиглах зөвшөөрөл олгож, цуцалдаггүй, тэгэхээр энэ ажлыг Ашигт малтмалын газрынхан мэднэ гэсэн байв. Үргэлжлүүлээд Орхон голыг бохирдуулж буй үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийдэггүй учир бас мэргэжлийн хяналтынхан мэднэ гэж асуудлыг өөрсдөөсөө бултуулж "Бид юу ч мэдэхгүй" гэдэгтэй дүйх тайлбар бичжээ. Төгсгөлд нь байгаль орчны нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг л бид баталдаг гэж тодотгосон байна.
Монгол орны байгаль орчин сүүлийн 20 жилд экологийн хэт сүйрэлд өртсөн энэ үед хамгийн их мэдрэмжтэй, шуурхай, ажиллах ёстой БОАЖЯ-ныхан яагаад ийм болхи юм ярьж, бойтог тайлбар хэлж сууна вэ. Улс орны нэгдсэн бодлогыг зангидаж харьяа агентлагуудаараа зөв шийдвэр гаргуулахын тулд сайд, яам хоёр ажилладаг гэж манай 2.7 сая иргэн ойлгодог. Гэтэл бидэнд ийм ажил хийх төлөвлөгөөг доод газруудаас гаргаж өгөөгүй хэмээн сууж байгаа нь Л.Гансүх сайдын хувьд ичмээр хэрэг биш гэж үү. Асуудлыг цааш хөндвөл бичих юм бишгүй их байна.
Таван аймгийн нутгийг дамнан 1124 километр урсдаг эртний түүхт Орхоныг эмгэнэлт хувь тавилантай учруулсан буруутнууд тов тодорхой байгаа. Орхоны эрэгт газар ухаж алтанд шунасан "Монгол газар", "Бидний уянга", "Кеонарда", "Алтан ёндоо", "Этоц", "Домогт судар", "Өрнөлт газар" компанийн балгаар Орхон "амьсгал татахдаа" тулсан. Дээрх компаниудын хариуцлагагүй, хүн чанаргүй үйлдлээс болж гол ус бохирдсоныг мэдсэн БОАЖЯ-ныхан яагаад энэ асуудлаар нэн даруй сайдын тушаал гаргаж, гэрчилгээг нь хүчингүй болгох тухай асуудлыг дээш, доош нь ярьж хөөцөлдөж болдоггүй юм бэ. Гол найгүй бохирдсон. Даанч МХГ-ынхан энэ асуудлыг хариуцдаг юм гэж яаж хэлж зүрхэлнэ вэ.
Хариуцлага тооцсон шиг тооцдог, улс төрийн соёл, ес суртахуунтай оронд бол энэ болчимгүй үйлдлийнхээ төлөө Л.Гансүх сайд та огцрох ёстой. Даанч тийм жишиг Монголд тогтоогүй нь сайхан юм даа. Байгаль орчноо хамгаалахгүй, түүний төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй юм бол түүний байгаль орчин хариуцсан яамтай байх шаардлага юу байна. Ашигг малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт нь чиг үүргийг нь хувааж өгөөд танай яамыг татан буулгавал татвар төлөгчдийн мөнгийг хэмнэсэн явдал болох юм биш үү. Танай яам ийм сайдтай байхад энэ их эрчтэй урагшилж буй экологийн сүйрэлд хурд сааруулагч хийж дөнгөхгүй. Байгаль орчин байхгүй бол жуулчин байхгүй. Энэ бол энгийн логик. Тэгэхээр тус яамныхны, Л.Гансүх сайдын хийх ёстой эхний ажил байгаль орчныг хамгаалах ажил байх ёстой. Шонхор тойроод л "нисээд" байхаар энэ мэт асуудлаар харьяа газарт нь шахалтж үзүүлж, Засгийн газраараа дэмжүүлэх зэрэг жинхэнэ байгаль хамгаалах ажлаа хиймээр байна, Л.Гансүх сайд аа.
Орхоны бохирдлын талаар танд хандахгүй, сайдаас нь асуухгүй өөр хэнд хандах вэ. Энэ асуудлаар Гадаад хэргийн яаманд хандах ёстой юм уу. Орхон, Туулыг аврах оновчтой нэг төлөвлөгөө ч болсон боловсруулаагүй байна шүү дээ. Өнгөрсөн онд шонхор бариулахаар кувейт голдуу 71 иргэн, 60 автомашинд зөвшөөрөл олгосон бичиг тань иргэдэд таалагдаагүй. Шонхорын наймаагаар төсвөө зузаалахыг бодож суухаар Орхоны эрэгт очиж нэг хоног ч болсон ажиллавал танд алга таших хүн цөөн ч гэсэн олдоно. Ямар ч эрх мэдэлгүй, төлөвлөгөө л боловсруулдаг гээд байгаа танай яамны тодотгоогүй төсвөөр бол энэ онд БОАЖЯ-нд долоон тэрбум 512 сая төгрөг тусгасан байна. Татвар төлөгчдийн хувьд зүүдэндээ ч тооломгүй энэ их мөнгийг тэгэхээр цаас хэвлэж, биелэхгүй төлөвлөгөө боловсруулахад зарцуулдаг гэж ойлгож болохоор байна.
Нүднийх нь өмнө "нүд аньж" буй голоо харж харууссан иргэд Л.Гансүх сайд таныг ямар нэгэн юм хийх болов уу гэж горьдож суугаа. "Зууны мэдээ" шийдвэр гаргагчдыг усаар биш шороогоор урсч байгаа Орхоны эрэгт "болзоо"-нд урьж тэдний үгийг ард түмэнд дамжуулахаар бэлдэж байна. Бид тун удахгүй Орхоны эрэгт уулзана. Төлөвлөгөө баталж тушаал батлахаас өөр үүрэггүй гэж үзэж байгаа бол та ирэхгүй юм байна. Тийм үү, Монголын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд аа.
Э.Сонор