Шинэ Зеландад нэгэн шинэ жуулчлалын төрөл эрчээ авч эхэллээ. Антрактидын мөснөөс тасарсан мөсөн уулууд энэ улсын эрэг орчмын дулаан усанд хөвөн ирсэн байна. Эдгээр гайхамшгийг харах цаг хагасын аялал 450 ам.долларын үнэтэй.
Мөсөн уул руу нисдэг тэрэгтэй хийх аялал өнгөрсөн бямба гаригаас эхэлсэн аж. Гэхдээ мөсөн уулан дээр буухыг хориглосон учир зөвхөн агаараас харах болно. Мөсөн уулууд өнгөрсөн сарын 11-нээс л Шинэ Зеландын эрэг хавиар үзэгдэж эхэлсэн болохоор орон нутгийн жуулчлалын компаниудын ажил хэрэгч, овсгоотой байдалд атаархахаас өөр аргагүй.
Хамгийн анхны 50 метр өндөр, 500 метрийн диаметртэй мөсөн уул Тасманын арлаас 1500 километрийн зайд Маккуори арлын орчим хөвөн иржээ. Дулаан усанд мөсөн уул хөвж ирнэ гэдэг их ховор үзэгдэл аж. Сүүлчийн удаа гурван жилийн өмнө "мөсөн арал"-ууд Шинэ Зеландын эрэгт хөвөн ирж, тухайн үед мөн л иймэрхүү аялал зохион байгуулж байжээ.