ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Ганхуягтай хадлан, тэжээлийн нөөц болон энэ өвөл хэчнээн толгой мал оторлуулах талаар ярилцлаа.
-Одоогоор хэчнээн хэмжээний хадлан, тэжээл бэлтгээд байна вэ?
-Улсын хэмжээнд 1.5 сая тонн хадлан бэлтгэхээс 83.6 хувьтай байна. Тодруулбал, 840 гаруй мянган тонн хадлан бэлтгэсэн. Харин тэжээл бэлтгэлийн хувьд тун муу үзүүлэлттэй байгаа. Тухайлбал, 56 мянган тонн гар болон үйлдвэрийн тэжээл бэлтгэхээс 27 мянган тонн нь бэлэн болсон.
-Гантай аймгуудад хадлан бэлтгэх боломж хязгаарлагдмал байгаа гэсэн. Үүнийг яаж зохицуулж байна вэ?
-Улсын нөөцийн хадлан тэжээлийг гантай аймгуудад нэмж байршуулах, шаардлагатай газруудад улсын нөөцийн төв цэгийг байгуулах болсон. Энэ газруудад өвс, тэжээл тээвэрлэж хүргэхэд зарцуулах 380 сая төгрөгийн асуудлыг Засгийн газар шийдвэрлэсэн. Тээврийн зардлаа хасаад тооцвол боодол өвсний үнэ 2800-3000 төгрөг байгаа. Хэрэв тээврийн зардал шингээвэл 6000-6500 төгрөг болно. Дээрх газруудад нэмж байршуулсан өвсийг малчдад худалдана.
-Тэгэхээр малчид өвс нөөцлөх боломжтой гэсэн үг үү?
-Яг тийм. Улсын нөөцийн өвсийг хүндрэлтэй аймгуудад өгдөг байснаа больж энэ жил Засгийн газар гантай аймгийн малчдад үнээр нь худалдахаар болсон.
-Энэ өвөл хэчнээн толгой мал оторлох вэ. Бэлчээрийн даацын талаар тодруулна уу?
-Ус цаг уур, орчны шинжилгээний газраас энэ онд бэлчээрийн ургамлын даац, багтаамжийн үнэлгээг гаргасан. Үнэлгээгээр Монгол орны нийт нутгийн 50 хувь нь бэлчээрийн даац хэвийн, 30 хувьд нь даац 1-3 дахин, 20 хувьд нь даац тав болон түүнээс дээш дахин хэтэрсэн гэж гарсан. Үүнтэй холбоотойгоор 2009-2010 онд отроор өвөлжих малын тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Тухайлбал, долоон аймгийн 136 сумын нутаг дэвсгэрт таван сая гаруй мал оторлох болсон. Отрын зохицуулалтыг яам холбогдох байгууллагуудтай хамтраад хийж байна. Ингэснээр оторлуулах шаардлагатай 1.2 сая толгой малын 600 гаруй мянгыг нь отрын зохицуулалтаар өвөлжүүлэх боломж бүрдэж байгаа юм. Харин бусдыг нь аймаг дундын зохицуулалтаар гурвалсан гэрээ хийж өвөлжүүлнэ.
-Ямар зохицуулалт хийж байна вэ?
-Орон нутгийн хүсэлтийг үндэслэн тусгай хамгаалалттай 20 газар нутагт есөн аймгийн 680 мянган толгой малыг отроор өвөлжүүлэх шийдвэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд гаргасан. Шийдвэрийг орон нутагт хүргүүлж байна. Нөгөөтэйгүүр, гантай байгаа Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Завхан аймгийн зүүн талын сумдын тодорхой тооны малыг хилийн зурвас газруудад оруулж өвөлжүүлэх талаар Хил хамгаалах ерөнхий газартай хамтран шийдсэн.
-Хилийн зурвас газруудад хэдэн өрхийн хэчнээн толгой мал оторлуулах вэ?
-2.3 мянган өрхийн 966 мянган толгой малыг хилийн зурваст оторлуулна. Дээрх газруудад худаг гаргахад сайдын багцаас 143 сая төгрөг гаргаж зарцуулах болсон. Мөн аймаг дундын бүс нутгуудад малыг оторлуулах талаар бүсийн чанартай уулзалт хийж, гэрээ байгуулсан. Тухайлбал, гурван аймгийн 65 мянган малыг Завхан аймгийн Завханмандал сумын Багахайрхан орчмын бүс нутагт оторлуулах болсон. Мөн Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутагт 71, Чойбалсангийн отрын бүсэд 50 гаруй мянган толгой мал оторлуулах юм. Тодруулбал, Чойбалсангийн отрын бүсэд гантай байгаа аймгуудын адууг отроор явуулах бодлого барьж байна.
Б.Мягмансанж