Германы Вольфсбург хотын танин мэдэхүй цэнгээнт тоглоомын "Phaeno" төвд ирсэн хүмүүс "Lego" эвлүүлдэг тоглоомын шоогоор дэлхийн хамгийн том усан онгоц бүтээжээ. Тэдний энэ амжилт Гинессын дээд амжилтын номонд бүртгэгдэнэ.
Тоглоомон чингэлэг тээгчийн урт 7.29 метр, жин нь ойролцоогоор хагас тонн аж. Усан онгоцыг босгоход "Lego''-гийн 400 мянган шоо орсон байна. Есөн өдрийн турш 700 гаруй хүн оролцон онгоцыг босгожээ.
Өмнө нь Гамбургийн далайн музейд байруулсан 6.9 метрийн урт "Хатан хаан Мэри 2" аяллын онгоцны загвар хамгийн томд тооцогдож байсан юм.