Зуны дэлгэр цаг шувтарч, найр наадам хумигдаж байгаа эдгээр өдрүүдэд орон нутгийнхан хэрхэн ажиллаж, амьдарч байгаа талаар сонирхож, Дорнод аймгийг зорилоо. Дэд бүтэц сайн хөгжсөн томоохон хотуудын нэг болох Чойбалсан хот саяхан Монгол Улсын анхны Цэргийн гавьяаны улаан тугийн одонт хот болсон билээ. Наран ургах зүгт эх орныхоо торгон хилийг хамгаалан байх тус аймагт очсон даруйдаа аймгийн нийгэм, эдийн засгийн байдалтай танилцахаар Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрыг зорилоо. Гэвч зорьж очсон газрын маань Засаг дарга нь Нийслэл рүү явчихсан, орлогч дарга нь Москва явчихсан. Ер нь дарга цэрэг гэлтгүй бүгд л ажлын байрандаа байхгүй байгаа гэсэн хариултыг үүдний жижүүрээс нь сонслоо.
Түүнээс учрыг лавлахад "Энэ жил манай аймагт Халхын голын байлдааны ялалтын 70 жилийн ойг тэмдэглээд, амралтаа авч чадаагүй юм. Зуны дэлгэр цагт найр наадам их хийсэн болохоор одоо жаахан амсхийх хэрэгтэй байна. Яг одоогоор бол ахаас нь өөр ажил дээрээ байгаа хүн алга даа" гэлээ. Нэгэнт тодорхой мэдээлэл өгч чадах хүмүүс тус газарт байхгүй, амарч яваа тул чиглэлээ өөрчилж улсдаа гэмт хэргийн гаралтаараа A зэрэглэлд багтаж, толгойд бичигддэг аймгийн Цагдаагийн газарт очлоо. Гэтэл тус газрын үүдэнд очсон даруй л "дайн байлдааны талбар болсон нутаг юм шүү" гэдгийг сануулах мэт мэдээллийн самбараар нь дүүрсэн "Эрэн сурвалжилж байна" гэсэн бичиг бүхий жихүүдэс хүргэм зурагт хуудсууд эгнэн угтсан юм.
Тэнд хадаастай зурагт хуудсуудад эгцэлж харахад ч хэцүү болсон талийгаачдын зурагт хуудас, элдэв хэрэг үйлдэж эрэн сурвалжлагдаж байгаа гэмт этгээдүүдийн зургууд эгнээ байраа олж ядан чихэлдэж харагдана. Цагдаагийн газрын үүдээр орохоосоо өмнө ийм мэдээлэл авсан тул аймгийн цагдаагийн албан хаагчид ямар их ачаалалтай ажилладагийг гадарлаж байв.
Ингээд Дорнод аймгийн Цагдаагийн газрын даргын үүдэн дээр очсон боловч түрүүчийн адил дарга нь ажлын байрандаа байхгүй, амарч байгаа гэсэн хариултыг авлаа. Мөн орлож үлдсэн албан тушаалтан ч байхгүй. Ер нь л аймгийн гэмт хэргийн талаар дэлгэрэнгүй мэдэх хүн байхгүй бөгөөд хаана юу болоод байгааг нь хэн ч мэдэхгүй. Мэддэг хэд нь бүгд л амарч, зугаалж яваа гэнэ. Иймд гадаа үүдэнд зогсох цагдаагийн жирийн албан хаагчтай цөөн хором яриа өрнүүллээ. Гэтэл тэрбээр "Манай аймаг гэмт хэргийн гаралт ихтэй. Энд цагдаагийн ажил гэдэг цаг наргүй үргэлжилдэг. Гарч байгаа гэмт хэргүүдийн ихэнхийг онц ноцтой, хүнд гэмт хэргүүд эзэлдэг. Одоо ч гэсэн ах нь гэр хорооллын айлууд руу онц ноцтой хэргийн дуудлагад явах гэж байна. Ингэтлээ их гэмт хэрэг гараад байгаа шалтгаан нь архидалт, ажилгүйдэлтэй л холбоотой байх. Гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүс маш ихээр залуужиж байна. Дорнодчууд бид хилтэй ойрхон байдаг болохоор амьжиргааны түвшин харьцангуй гайгүй хэдий ч, "цөс ихтэй" хүмүүс болохоороо ингэж хэрэгт холбогддог юм байлгүй дээ. Энэ жил аймгийн хэмжээнд эхний хоёр сард 93 холбогдогчтой 41,2 сая төгрөгийн хохирол учруулсан 85 гэмт хэрэг гарсан нь өмнөх оны мөн үеэс 45 хэргээр буюу 34,6 хувиар, учирсан хохирол нь 15,0 сая төгрөгөөр тус тус буурсан гэсэн мэдээлэл захиргаанаас гаргасан байсан.
Гэвч яг голомтод нь ажиллаж байгаа над шиг хүмүүст гэмт хэрэг нь буурч байгаа нь мэдрэгдэхгүй юм байна шүү дээ. Энд тэндгүй мотоцикл хөлөглөөд яваад байгаа наад хүмүүс чинь орой үдшийн цагаар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэчихээд тун ч "сахилгагүй шүү дээ." Одоо ч чамд эд нарын талаар мэдээлэл өгөх хүн байхгүй байх даа.
Намрын эхэн энэ үе чинь дарга нарын амралтын цаг байхгүй юу? Тэгээд ч гэмт хэргийн гаралтаараа улсдаа тэргүүлдэг аймаг байна гэдэг тэгтлээ бахархаад байх зүйл биш болохоор бараг мэдээлэл өгдөггүй юм. Өгсөн ч худлаа л "буурч байна" гэж хэлнэ шүү дээ. Дарга нарын эд амралтын үе болох өдийд манай аймагт гэмт хэрэг улам ширүүсдэг юм. Хяналт тавих хүнгүй шахам болчихдог болохоор тэгдэг бололтой. Ер дээрх асуудалтай тууштай тэмцэхгүй бол Дорнодчууд омог цөс ихтэй улс гээд цээжээ балбаад яваад байвал хайран залуус маань хар залуугаараа "аавын хаалга"татаад хэрэг алга.
Энэ хүнийг л гэхэд хар даа, өнөөдөр "хар цэрэг"-ээс суллагдаад явж байгаа юм" хэмээн гуч шүргэж яваа бололтой хажуудах хүнээ заалаа. Тэрбээр гурван жил зургаан сарын өмнө согтуу үедээ бусад руу мэс далайж бэртээгээд таван жилийн ял авсан хэдий ч сая "Өршөөлийн хууль"-иар өршөөгдөж гэртээ ирж яваа нь энэ гэнэ. Аавын хүү алдсан ч одоо онож гишгэнэ хэмээн зорьж яваагаа итгэлтэйгээр ярьж суусан энэ залуу шорон хэмээх албаар овоглуулж нарсан ханаар нийгмээс гурван жил зургаан сарын турш тусгаарлагдсан болохоор эргээд олонтойгоо хөл нийлүүлэхэд хэрхэн хүлээж авах бол хэмээн хамгийн их санаа зовж байгаа гэнэ. Хэлж ярьж байгаа нь ч цаанаа л жихүүдэс хүргэм болсон энэ хүний нүд нь хүртэл итгэл муутай дальдчин байгааг хараад наранд байгаа элэг нэгтнүүд нь яаж хүлээн авах бол. Зарим нь тун сайнгүй хүлээж авдаг гэсэн. Тэр бүхэнд хөлөө ололгүй хэчнээн залуус "аавын хаалга"-ыг дахин татсан бол. Эдгээр хүмүүсийг нийгэмшүүлэхэд анхаарал тавьж, хөл алдан бүдэрсэн тэднийг дэмжиж тулах үүрэгтэй эрхмүүд ийнхүү зугаа цэнгэлээ хөөж явахад араар нь Дорнодын гэмт хэрэгтнүүдийн тоо хэдээр нэмэгдэх бол. Ийм бодол тээсээр гурван жилийн дараа гэртээ ирж байгаа залууг цагдаагийн хамтаар гэр бүлийнхэнд нь хүлээлгэж өгөхөөр Чойбалсан хотын зүүн хойд хэсэгт байрлах гэр хороололын айлуудыг зорилоо.
Батболд гэдэг хүнээр овоглосон энэ айл аргагүй эр хүнгүй удсан айл гэдэг нь илт харагдана. Хаашааных нь тал нь шахам байхгүй, байшингийнх нь хамаг л шавар шохой уначихсан. Хаалгыг нь татаад үүдээр орох гэхэд л нугас нь салчихсан байлаа. Гэвч өрхийн тэргүүн гэртээ орж ирэхэд гэр бүл нь түүнийг халуун дулаан хүлээж авсан юм. Энэ мөчид гурван жил түүнийг хүлээсэн гал голомт, гэр орных нь ханхайсан орон зай дүүрч, энэ гэр бүл аж жаргалаар бялхан байсан юм. Яг л эзнээ хүлээсэн энэ гэр орон щиг Дорнод аймаг удирдлагуудаа хүлээн ханхайж байна. "Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй" гэдэг сэн. Үүнтэй адил Монгол Улсын зүүн хязгаар ийн "эцгийн эзгүйд" зэврүүхэн байна.
С.Энхзаяа