Улсын ургацын комиссын мэдээлснээр байгалийн хүндрэлээс болж улсын хэмжээнд нийт 170 257.5 га тариалангийн талбай цасанд дарагдан, жилийн авах ургацын 62 хувьтай тэнцэх хэмжээний ургац эрсдэлд ороод байгаа юм. Энэ мэдээллийн мөрөөр Улсын ургацын комиссын гишүүн, Цаг уур орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин, ХХААХҮЯамны мэргэжилтэн Ариунболд нартай Төв аймгийн Жаргалант, Борнуур, Загдал зэрэг сумдын тариаланчидтай уулзаж, нөхцөл байдал, ургац хураалтын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.
Цаг уурын урьдчилан сэргийлэх мэдээг 4-5 хоногийн өмнө авсан учир цаг агаарын гамшигт үзэгдэлд эдгээр сумдын үр тариа, төмс ногооны талбайд тийм ч их хор хохирол учруулаагүй хэмээн нутгийн тариаланчид ярьж байлаа. Ихэнх сумдаар хорогдол багатай ургац хурааж авахын төлөө аймаг орон нутгийн удирдлагатайгаа уялдаатай ажиллаж, сум тус бүр дээр ургацын штаб ажиллуулж байгаа төдийгүй, аймгийнхаа хэмжээнд цаг агаар дахин муудахаас өмнө амжиж төмс, хүнсний ногоо, үр тариагаа хурааж дуусгана гэсэн зорилготой ажиллаж байна.
Ургац хураалтад оюутан, сурагч, цэргүүд, нутгийн ажилгүй иргэд өдрийн хөлстэйгээр ажиллаж байгаа юм байна. Малчид, тууварчид тариан талбай руу мал сүргээ оруулж сүйтгэдэг. 10 адуугаа оруулчихаад ганц адууны үнээр торгууль төлчихөөд яваад өгдөг гэнэ..Харин цаана нь асар их хэмжээний тариа сүйдээд үлддэг тухай уулзсан хүн бүр ярьж байлаа. Тариагаа хамгаалж хашаа татдаг ч малчид торыг нь тасдаад малаа оруулдаг, өөр аймаг, ялангуяа баруун аймгаас ирж суурьшиж байгаа тариа гэж юу байдгийг ч мэддэггүй малчид хамгийн их хүндрэл учруулдаг байна. Улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэхийн төлөө тариа ногоогоо арвин хураая, тариа ногоогоо аривжуулахыг тулд тариаланчдаа дэмжицгээе. Ингээд тус аймгийн тариаланчидтай хэдэн хором ярилцсанаа хүргэе.
Борнуур сумын тариаланч Ё.Батсуурь:
-Цаг агаарын
гамшигт үзэгдэл тариаланд хэрхэн
нөлөөлөв?
-Манайх
энэ жил 240 га талбайд үр тариа тариалсан.
Үүнээс 10 га-г хураасан байсан. Цасан
шуурганд хөх буудай тэр чигээрээ
налчихлаа. Улаан буудай унаагүй боловч
их өндөр ургасан газраа налсан ийм
байдалтай байна.
-Хураасан
10 га-аас хэдэн тонн тариа хураав?
-20
гаран тн хураасан. Энэ нь 1 га-аас 17
центнэр гарсан гэсэн үг. Уг нь ургац их
сайн байсан.
-Техник,
тоног төхөөрөмжийн хүрэлцээ хэр зэрэг
вэ?
-Манай
компани техникийн бололцоо муу. Нэг
комбайн, нэг трактор л байна. Би насаараа
төмс тарьсан хүн. Энэ жил анх удаа үр
тариа тарьж байна. Дөнгөж эхэлж байгаа
бидэн шиг хүмүүст төр засгаас дэмжлэг
үзүүлээсэй гэж бодож явдаг юм. Удахгүй
орж ирэх комбайнаас 2-3 жилээр өгч болохгүй
юм болов уу. Бид урьдчилгаа 20 хувийг нь
төлөөд авахад бэлэн байна. Хамгийн гол
нь ургац хураагаад дуусахаар буцаагаад
авна гэсэн сураг байсан. Энэ их хэцүү
байна. Нэмж хэлэхэд сум орон нутгийн
удирдлага бидэнд ямар ч анхаарал тавьж
байгаа юм алга. Бид бараг өөрсдөө гуйж
байж нэг уулзсан. Цаг агаарын хүнд нөхцөл
тохиолдсон ийм үед энэ хэдэн тариаланчдаа
харж үздэг дарга гэж алга. Бид бор
зүрхээрээ л явж байна.
Жаргалант сумын “Хөх баян булаг” компанийн захирал Ж.Ариунболд:
-Цаг агаарын
гамшигт үзэгдэл болсоноос үүдэх хүндрэл
юу байна?
-Бид
цаг агаарын урьдчилсан сэргийлэх мэдээг
3-4 хоногийн өмнө авсан. Ингэж хэд хоногийн
эрт авч чадсан тулдаа гамшгийг хохирол
багатай давж байна. Цаснаас өмнө талбайгаа
цайруулж, хураасан байсан тариагаа хот
руу ачууллаа. Цаг эрт болохоор харьцангуй
гайгүй л дээ. Манайх энэ жил 2900 га-д үр
тариалсан. үүнээсээ 900 га-г хурааж улсад
нийлүүлсэн байсан. 700 га-г ангилсан. 1200
га талбай цасанд налсан. Хүндрэл гэх юм
бол шатахуун их зарцуулна, ургац мэдээж
багасна. Одоо бол камбайнчны ур чадвар
л мэднэ. Сайн комбайнчных бол цэвэр
гарна, муу бол подгонтой гарна. Гэхдээ
манай компани ямар ч байсан тариагаа
бүрэн хураана гэж бодож байна.
-Танай компани
техникийн хүчин чадал сайн биз?
-Техник
хэрэгсэн бол сайн. Манайх 7 орос, 2 америк
комбайнтай. Нийт 52 ажилтантай.
-Хүн хүчний
тал дээр асуудал байна уу?
-Цэргүүд,
оюутан авч ажиллуулснаас нутгийн иргэдээ
цалинжуулж ажиллуулахыг илүүд үздэг.
Ажлын бүтээмжээрээ ч хамаагүй илүү
байдаг юм. Хотоос цэрэг, оюутан нэг ч
удаа авч үзээгүй.
Жаргалант сумын засаг дарга Д.Жаргалсайхан:
-Ургац
хураалтын ажил ямархуу явагдаж байна?
-Манай
сум энэ жил 10 мянган га талбайд төмс,
хүнсний ногоо, үр тариа тариалсан. 1500
га-г хураачихсан байгаа, 2000 орчим га-г
цайруулаад байна. Өнөөдрөөс төмс хүнсний
ногоог хураах ажилдаа дахин орлоо. Ер
нь төмс хүнсний ногооныхоо 60 хувийг
хураачихсан байгаа.
-Цаг агаарын
гамшигт үзэгдэл танай сумын ургацад
хэрхэн нөлөөлөв?
-Цас
шагайнаас дээгүүр татсан хэмжээтэй
орлоо. Тиймээс үр тарианд хүндрэл гарах
төлөвтэй байна. Төмс хүнсний ногоо
гайгүй хураачих байх гэсэн бодолтой
байна. 20 орчим хувь нь тонгойсон байдалтай
болсон. Одоогоор сумын хэмжээнд 30 хувийн
алдагдал гарах тооцоо байна.