Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Арьс, гоо заслын тэргүүлэх зэргийн их эмч Э.Адъяатай уулзаж бүх насныханд үүсээд байгаа харшил өвчний талаар ярилцлаа.
-Хүмүүс ихэнх нь ургамлын харшилтай болчихлоо гэх болсон. Танай харшлын тасгаар өдөрт хэдэн хүн үзүүлж байна вэ?
-Өнгөрсөн сарын сүүлээс л ургамлын гарлын харшилтай хүмүүс их үзүүлж байна. Үүний 70-80 хувийг хамрын харшил эзэлж байна. Харшлын өвчин улирлын чанартай учраас долдугаар сарын сүүлээс есдүгээр cap дуустал үргэлжилдэг.
-Хүмүүс харшил хөдлөөд гээд нафазолин хэрэглээд байдаг. Энэ нь зөв үү?
-Амьсгал авч болохгүй хамар нь битүүрэхээр зарим хүн тэр эмийг хэрэглэхээс өөр аргагүй байдалд хүрсэн байх л даа. Гэхдээ зөвхөн энэ биш, харшлын өөр зөндөө эм байгаа.
Тухайн хүнд юунаас шалтгаалж харшил өгөөд байна гэдгийг үзэж байж л эм бичиж өгдөг. Түүнээс таамгаар юм уу, нийтлэг тийм эм сайн гэж хэлж чадахгүй. Хүний биеийн онцлог, дархлааг үзэж байж л уух эмийг бичиж өгдөг.
Манайхан өөрсдөө эмийг дураараа хэрэглээд сурчихсан. Эмийн буруу хэрэглээнээс болж сөрөг үр дагавар зөндөө гарч байна. Наад зах нь харшил, мөөгөнцөр үүслээ гэж ярьдаг. Энэ нь эмийн буруу хэрэглээ шүү дээ. Тиймээс мэргэжлийн эмчид хандаж зааврын дагуу эмээ хэрэглэх нь зүйтэй гэдгийг хатуу сануулмаар байна.
-Ургамлын харшлаас яаж сэргийлэх вэ?
-Хувь хүн өөрөө л урьдчилан сэргийлнэ. Гэр орон, албан ажлынхаа гадуурх хогийн ургамлыг устгах хэрэг.
Өөрийгөө хамгаалж нүдний шил, амны хаалт зүүж хэвшвэл зүгээр. Мөн орон сууцанд амьдардаг хүмүүс өглөө, орой салхивчаа хааж байх нь зүйтэй. Учир нь ургамлын тоос өглөө агаарт хөөрдөг. Үдээс хойш дэгдсэн тоос доошоо буудаг учраас салхивчаа хааж байх хэрэгтэй. Энэ нь гэр хорооллын айлуудад хэцүү л дээ. Тиймээс хогийн ургамлаа долдугаар cap гарангуут цэвэрлэчихсэн байвал зүгээр. Ургасан хойно нь түүвэл харшилтай нь улам ханиаж найтаагаад, эрүүл хүн харшилтай болох магадлал өндөр. Хогийн, зэрлэг ургамлыг устгаагүй цагт харшлын өвчин устана гэж үгүй. Үүнд албан байгууллагын дарга нар, нийгмээрээ л тэмцэх хэрэгтэй дээ. Мөн манайхан унаанд сууж явахдаа цонхоо байнга онгойлгож тоосон дунд явдаг. Энэ нь их буруу. Машины утаа, тоос, салхины хурдтай холилдон хамар нармай руу орж харшил үүсгэх шалтгаан болдог. Ажлаасаа тараад ядарчихсан дархлаа сул үедээ тоосонд их явахаар элдэв харшил авах нь элбэг.
-Энэ зууныг харшлын гээд тэр ч утгаараа өвчин ихсээд байх шиг. Юунаас болоод байна вэ?
-Тийм ээ. Үүнд арьсны харшил ч бас байгаа. Тухайн хүний хэрэглэдэг хоол хүнс, дархлаанаас хамаардаг ч гадаад хүчин зүйлээс шалтгаалж байгаа нь их. Үүнд өмсч байгаа хувцас ч бас шалтгаална. Ерөнхийдөө бүх л насныхан харшилд өртөж байгаа.
У.Батчимэг