Дэлхийн оюутны спортын зуны XXV “Универсиад” их наадам ирэх долдугаар сарын 1-12-ны өдрүүдэд Серби улсын нийслэл Белгард хотноо болох гэж байна.
Дэлхийн 150 гаруй орны 10 мянга орчим тамирчид, дасгалжуулагчид оролцох тус наадамд манай улсаас мөн оролцож байгаа.
Монгол улсыг төлөөлөн 37 хүний бүрэлдэхүүнтэй шигшээ баг маргааш өглөө эх орноосоо хөдлөх гэж байна. Наадмын 14 спортын төрлийн арга хэмжээнээс манай улс жүдо бөх, эмэгтэй волейболын төрөлд оролцож байгаа.
Наадамд оролцох тамирчид нь 1981 оны нэгдүгээр сарын 1-ээс 1991 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн, өдрийн ангийн оюутнууд байх ёстой ажээ.
Жүдогийн баг тамирчдыг Монгол улсын ардын багш, гавъяат дасгалжуулагч Ч.Насантогтох хариуцан оролцох юм.
Энэхүү наадамд оролцох зарим тамирчид Хятадын Тайваньд болсон Азийн аварга, ОХУ-ын Москва хотноо болсон дэлхийн цомын тэмцээнүүдэд амжилттай оролцсон юм.
Тамирчдын бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн 48 кг М.Уранцэцэг, 52 кг Б.Бат-Эрдэнэ, 57 кг М.Бундмаа, 63 кг Ц.Мөнхзаяа, 70 кг П.Лхамдэгд, -78 кг Я.Дулмаа, +78 кг Я.Дулмаа нар оролцох бол, эрэгтэйчүүдийн 60 кг Д.Амартүвшин, 66 кг С.Мияарагчаа, 73 кг С.Ням-Очир, 81 кг Г.Түвшинжаргал, 90 кг Э.Тулга, -100кг Б.Сугаржаргал, +100кг Б.Тэмүүлэн нарын манай улсын шилдэг залуу тамирчид өрсөлдөхөөр шалгарсан юм. Жүдо бөхийн тэмцээн долдугаар сарын 7-11-ний өдрүүдэд үргэлжилэнэ.
Волейболын багийг ОУХМастер, дасгалжуулагч Б.Хэрлэн удирдаж байна. Волейболын тамирчдын хувьд Испани, Турк, Польшийн багуудтай нэг хэсэгт тоглохоор болжээ. Волейболын тэмцээн долдугаар сарын 1-11-ний хооронд үргэлжилэнэ. Манай багийнхны хувьд дийлэнх нь “Энакоре” клубийн эмэгтэй багийн 12 тамирчнаас бүрдсэн. Тус багийг БНСУ-ын мэргэжилтнүүд сонгон авч, байнгын бэлтгэл сургуулилт, хоол байраар хангах үйл ажиллагааг “Энакоре” ХХК-ны ерөнхий захирал Жан Жи Хунг дэмжин санхүүжүүлжээ.
Монголын шилдэг оюутан эмэгтэй волейболын тамирчдын бүрэлдэхүүнд А.Уранчимэг, Г.Цэцэгжаргал, А.Пүрэвсүрэн, Э.Мөнх-Үйлс, Д.Уянга, Г.Энхсайхан, Ч.Халиун, А.Наранчимэг, Л.Отгонцэцэг, Г.Билгүүн, П.Буянжаргал, Б.Амартүвшин нарын 12 тамирчин оролцохоор болсон. Мөн солонгос хэлний орчуулагчаар Д.Мөнхцэцэг, Монголын нэрийн өмнөөс Сербийн шүүгч Владимир Симнович нар ажиллана. ОУОСХ-ны дүрмийн дагуу багийн спортод оролцож байгаа орон бүр өөрийн шүүгчтэй байдаг. Цаашдаа Монгол улс энэ спортын төрлөөр шүүгчтэй байх зайлшгүй шаардлагатай билээ.
Энэхүү наадамд Монголын баг тамирчдын төлөөлөгчдийн ахлагчаар ОУОСХ-ны хяналтын хорооны гишүүн, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д. Жаргалсайхан, төлөөлөгчийн ахлагчийн орлогчоор, МОХ-ны дэд ерөнхийлөгч X.Батсайхан нap МОСХ-ны удирдах зөвлөлөөс томилогджээ. Түүнчлэн МОСХ-ны гүйцэтгэх захирал, гадаад харилцааны ажилтан, хэвлэлийн төлөөлөгч нарын зэрэг 5 хүн явах гэнэ.
"Универсиад" наадамд Монголын оюутан залуучууд 1973 оноос тэр үеийн ЗХУ-ын Москва хотноо болоход анх оролцож оролцож эхэлсэн түүхтэй. ОУОСХолбоонд Монгол улс 1977 онд Болгарын Софи хотноо гишүүнээр элсчээ. Одоогоор энэ наадмаас Монголын баг тамирчид 6 алтан медаль, 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртээд байна. Универсиадын аваргууд МУГТ Ц.Нацагдорж (чөлөөт бөх, 1973 он, ЗХУ, Москва), МУХБ 3. Ойдов, МУГТ 3. Дүвчин нар (чөлөөт бөх, 1977 он, Болгар, Сосри), МУГТ X. Болдбаатар (жүдо бөх, 1999 он, Испани, Палма), МУГТ Б. Наранбаатар (чөлөөт бөх, 2005 он, Турк, Измир), ОУХМ М. Бундмаа (Жүдо бөх, 2007 он. Тайланд, Бангкок) нар болж байв.
Өнгөрсөн 2007 онд Тайландын Бангкокын болсон их наадамд Монголын баг тамирчид дэлхийн 152 орноос нэг алт (М. Бундмаа, жүдо 52кг), нэг мөнгөн (Ц.Мөнхзул, буудлага, 25м спорт гар буу) медаль хүртэж 37 дугаар байранд шалгаран оржээ.
Ингээд нийт баг тамирчиддаа амжилт хүсье.
О.Ариунбилэг
/ariunbileg@gogo.mn/