Монголчууд эрт дээрээс “туг”, “дарцаг”, “сүлд”,“хиур” гэж хэлэлцсээр иржээ. Алдарт “МНТ”-ны 73 дугаар зүйлд “Өэлүн үжин өөрийн биеэр туг барьж мордоод орхиж нүүсэн иргэдийн заримыг буцааж авч ирэв.” гэсэн байдаг. Мөн 206 дугаар зүйлд “Хараа ихт тугаа тахиж...” гэж гардаг. Харин хараа ихт гэхийг хаалтанд алсаас харагдах хэмээн буулгасан нь оносон орчуулга биш гэж үздэг эрдэмтэд бий билээ. Учир нь Манжийн Энх-Амгалан хаан өөрөө зохиосон “Манж монгол үгний толь бичиг”-т “тугийн очирыг хараа хэмээмой” гэсэн байна. Тэхээр Нууц товчооныг орчуулагч энэ хэсгийг буруу ойлгож буулгасан байж болох талтай юм. Хятад үсгээр хийсэн хажуугийн орчуулгыг үзвэл эхний туг гэхийг tuhai, сүүлийн хэсэгт tuqi гэж өөр өөр үсгээр буулгажээ. Харин 170, 181, 193, 202, 232, 278 дугаар зүйлүүдэд залаат туг, залаат жад гэсэн үгээр орчуулжээ. Тэхээр Өэлүн эхийн барьж мордсон туг өнөөгийн тугтай адилгүй, харин адууны дэл хөхлөөр чимсэн дээрээ очиртой залаат жадын хэлбэртэй нэгэн зүйлийн эртний туг сүлд болох нь илэрхий байна.
Мин улсын Сяо Дахэн авхай 17 дугаар зууны эхээр зохиосон “Монголын зан суртахууны тэмдэглэл”-д Монголд “ далбаа хиур гэж үгүй. Зөвхөн хаад тайж нарт л туг гэж байдаг. Цэрэг байгуулан дайнд мордохдоо цөм туг тахидаг юм” гэж тэмдэглэсэн байдаг. Висделоугийн зохиосон “Татаар орны түүх”, Абел Ремустатын тууривсан “Татаар хэлний судлал” зэрэг номоос иш татаж түүхч Доссон тэмдэглэхдээ “Туг гэдэг нь сүлдийн нэр. Түүнийг нэг урт жадын дээр сарлагийн сүүлийг уяж хийдэг бөгөөд хааны тусгай хэрэглэлт дарцаг болно. Түрэг татаарын харъяат ван гүн нарыг өргөмжлөхөд энэ “туг”-аа хэнгэргийн хамт шагнадаг байна. Тиймээс түрэг татаруудад “туг” гэсэн нэртэй болжээ. Гагцхүү сарлаг байхгүй тул морины сүүлээр орлуулдаг юм. Энэхүү “туг” ба хэнгэрэг бол тушаалд өргөмжлөх буюу цэрэг дайныг дайчлахын тэмдэг болсон билээ” гэжээ. Ордост одоо болтол хадгалж байгаа хараа ихт хар сүлд, алаг сүлд болон саяхан болтол хадгалж байсан цагаан туг зэрэг эртний туг сүлд бол мөнөөх дээрээ очиртой, доогуур нь дэл хөхлөөр чимэглэж хийсэн яг “залаат жадын хэлбэртэй” туг болох юм. Туг сүлдийг тусгайлан судалж сурвалжилсан Сайнжаргал, Шаралдай нар “Чингисийн сүлд болох хар сүлд шүтээний хэлбэр янз бол дээд үзүүр нь байлдаанд хэрэглэдэг жадын хэлбэртэй, доороо онгитой төмөр эд болно. Үүний онгийн дээр нь цагаан мөнгөөр үйлдсэн цэнгийн төдий дугуй хэлбэртэй цар хэмээгч юм байдаг. Царын хөвөөг дагуулан есөн ес наян нэгэн нүх цоолж хөхлийг зооглуулж тогтоодог байна.” гэжээ.
Хар сүлдийг Өвөр Монголын Их зуугийн чуулганы Ордос зүүн гарын дунд хошууны зүүн харъяаны Бор тойг суманд тахиж байснаа хожим Чингис хааны онгонд хадгалдаг болжээ. Хар сүлдийг ганц Ордост тахиж байсан биш Шилийн голын чуулганы Үзэмчинд бас тахиж байжээ.Тухайлбал Зүүн Үзэмчний хар сүлд нь хээр азарганы хөхлөөр чимэглэсэн улаан иштэй сэрээ байсан бол Баруун Үзэмчний хар сүлд нь хээр азарганы хөхлөөр чимэглэсэн манжлагатай жад байжээ. Чингис хааны цагаан тугийг Ордосын цахар харъяаны янгаагаад нар болон Халхын баруун аймгийн логосайдын хошуунд тус тус тахиж байсан баримт байна. Одоо энэ хар сүлд Улсын төв музейд хадгалж байгаа юм. Алаг сүлд гэдэг нь янз хэлбэр нь хар, цагаан сүлдтэй адилавтар боловч мөн хар сүлд шиг хээр азарганы сүүлээр хийдэг бөгөөд адилгүй нь гэвэл сүлдийн оройн очир зэлэмд нь долоон бурхан одыг алаглан шигтгэсэн учраас алаг сүлд гэдэг байна. Түүнээс биш хар цагаан хөхөл дэлийг алаглуулсан хэрэг биш юм. Одоо хир мэдэгдээд байгаа алаг сүлд гэвэл Хавт Хасарын алаг сүлд, Лигдэн хааны алаг сүлд юм байна. Ардын уламжлалт ярианаас үзвэл Чингис хаан дайнд мордохдоо догшин хар сүлд тугаа авч явдаг, энх амгалан аж төрж байгаа ар тал буюу аураг ордондоо саатаж бүхийдээ цагаан тугаа босгодог байжээ.
Чингис хааны есөн хөлт цагаан туг
Чингис хаан эрдэний сууринд суухдаа мандуулсан тугийн тухай “МНТ”, Рашид Аддины “Судрын чуулган” зэрэг түүхийн тулгар бичгүүдэд “есөн хөлт цагаан туг” гэж нэгэн дуугаар тэмдэглэсэн байдаг билээ. Харин “Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл” болон “Юань улсын түүх”-нд “есөн манжлагат цагаан туг” гэсэн байдаг бөгөөд Жоу Хунгийн “Монгол - татаарын тухай бүрэн тэмдэглэл”-д “Чингисийн төрийн шадар цэрэг бол шулуун цагаан тугийг босгож тэмдэг болгохоос гадна бусад зүйлийн туг хиур гэж байхгүй. Одоо Куй ванд гагц нэгэн есөн сүүлт дундаа хар сартай цагаан туг босгож, дайнд гарахдаа дэлгэн хэрэглэмой” гэжээ. Үүнээс харахад бидний есөн хөлт цагаан туг гэж хэлэлцдэг энэ ойлголтыг янз бүрийн тулгуур бичигт баахан өөр өөрөөр тайлсан байх тул нэгэн мөр болгон тогтоох арга үнэндээ байхгүй билээ.
“Есөн хөлт цагаан туг”-ийг зарим нь есөн иштэй гэх, есөн хэсэг морины сүүл буюу сарлагийн сүүлээр салхинд хийсэх манжлага хийсэн гэх, зарим нь бөс тугийн хормойд есөн бүч буюу манжлагыг эгнүүлэн хадсан гэх, бас зарим нь “есөн хөлт” гэдэг нь “есөн хөхөлт” гэснийг ташаарсан байж болно гэдэг ажээ. 1640 онд “Юань улсын түүх”-ийн хаадын намтрыг Дүдинг, Өлзийт нар манжаас монголд орчуулахдаа “есөн манжлагат цагаан туг” гэж анх буулгажээ. Хожим үзэмчин гүн Гомбожав 1725 онд “Гангын урсгал” зохионгуйг “Юань улсын түүх”-ийг ашиглан туурвихдаа “есөн манжлагат” гэснийг нь засамжлан “есөн хөхөлт цагаан туг” болгон өөрчилсөн нь судар бичигт ийм хэллэг анх орж ирсэн хэрэг болжээ. 1739 онд Дарма гүүш “Алтан хүрдэн мянган хэгээст бичиг”-т “есөн хөлт цагаан туг” гэж тэмдэглээд зарим бичигт бас “есөн хөхөлт хэмээму” гэсэн зүүлт хийжээ. “Есөн хөлт цагаан туг “ нь нэг гол сүлд ба найман элч сүлдээс бүрддэг байна. Сүлдийн тахилгыг хариуцан үе улиран тахиж ирэгсэдийг тугч гэнэ. Эцэст нь “МНТ” болон Рашид Аддины “Судрын чуулган”-д адилхан тэмдэглэсэн “есөн хөлт цагаан туг” гэх нь хамгийн зөв нэрийдэл бөгөөд харин “Юань улсын түүх”-ээс улбаатай “есөн манжлагат” юмуу эсвэл “есөн хөхөлт” гэх нэрийдэл нь аливаа аливаа түүхэн үнэний шалгуурыг дааж чадахгүй юм.
Ц.Сүрэнжав