Шатар гэдэг оюун ухааны их наадаан хэзээ, хаана үүсэж, дэлхийд хэзээнээс хөгжсөн, манай улсад хэдийнээс орж ирсэн талаарх сонирхолтой зүйлийн талаар Боржигон овогт М.Мижид гуайгаас хэдэн асуултанд хариулт авлаа.
-Сайн
байна уу, юуны өмнө манай уншигчдад
өөрийгөө танилцуулна уу?
-Би
Хөвсгөл аймгийн харьяат, Боржигон овогт
М.Мижид гэдэг. Одоо 150-ын тал насыг хэтрээд
явж байгаа өвгөн байна даа.
-Таныг
шатар нэлээд сайн нүүхийн хажуугаар
шатрын талаар бага сага зүйл мэддэг гэж
сонссон юм. Ер нь шатрын түүхийн талаар
манай уншигчдад хуучлаач.
-Нэлээд
сайн нь ч юу юм бэ, өөрийнхөө хэмжээнд
нүүнэ ээ. Шатар нүүнэ гэдэг зүгээр нэг
хэдэн зүйл нааш цааш нь хөдөлгөдөг юм
биш юм. Шатар хаана үүссэн талаар янз
бүрийн домог байдаг боловч яг нарийн
тогтоогдсон зүйл цөөхөн байдаг юм билээ.
Хоёр мянга гаруй жилийн өмнө Энэтхэгт
үүссэн бололтой. Чатарунга гэх энэ
тоглоомын дүрснүүдийн байрлал нь тэр
үеийн энэтхэгийн цэргийн жагсаал,
бүрэлдэхүүнийг харуулдаг байжээ. Олон
янзын хувилбартай байсан шатар Энэтхэгээс
зүүн болон төв ази руу тархан, МЭ V зууны
эцэс VI зууны эхэн үед Иранд нэвтэрчээ.
Эртний гар бичмэлд тэмдэглэснээр ухааны
давуугаар хождог энэ тоглоом тэр үед
өргөн дэлгэрсэн байна. VII зуунд Ираны
хаант улсыг эзэлсэн арабууд өөрсдийн
хувьд шинэ тоглоомоо шатранж гэж нэрлэсэн
гэдэг. Тэр үеийн тоглож байсан шатар нь
одоогийнхоос ихэд өөр байсан бөгөөд
арабууд нилээд өөрчилж улам хөгжүүлсэн
гэх юм билээ.
-Одоо
үеийн нүүдэл, тоглоомын бүтэцэд тодорхой
хэмжээгээр өөрчлөлт гарсан юм болов
уу?
-Ноён,
тэрэг, мориний нүүдэл л одоогийнхтой
адил байсан байгаа юм. Бэрс тэр үед
диагоналиар нэг буудалд, тэмээ диагоналиар
нэг буудал алгасан нүүдэг байжээ. Хүү
эхний байрлалаасаа зөвхөн нэг буудлаар
нүүнэ. Ноёны сэлгээ гэж байсангүй. Ийм
үед өнөөгийнхөөс илт удаан темптэй
шатар тоглодог байсан нь ойлгомжтой.
Тоглолтын зорилго нь өнөөгийнхтэй ижил
эсрэг тоглогчийнхоо ноёныг мадлах. Мөн
жид хийвэл хожсонд тооцогддог байв.
Бэрс, тэмээний хүч муу тул мад, жид хийх
нь их ховор. Хэрэв тохиолдвол ихэд
гайхагдан тэмдэглэж авдаг байсан нь
шатрын зохиомж хөгжихөд нөлөөлжээ.
Жирийн тоглолтонд айлын бод, хүүнүүдийг
устган ганц ноёныг үлдээхийн төлөө
тэмцэлддэг байсан гэдэг.
-Манай
Монголд хувьд хэзээнээс шатар хөгжиж,
тоглож эхэлсэн юм бол?
-Манай
орны хувьд шатар шууд Энэтхэгээс ирсэн
үү, эсвэл бусад орноор дамжиж ирсэн үү
гэдэг нь тодорхойгүй. Зарим хүмүүс
шатрыг монголд анх төвдөөр дамжин
нэвтэрсэн гэдэг. Монголд анх үүссэн
байх гэсэн ойлголт ч олны дунд байдаг.
Энэ талаар буурьтай нотолгоо алга.
Энэтхэгээс шууд манайд нэвтэрсэн соёлын
зүйл элбэг байдаг. Бас ч зарим баримтаас
үзэхэд монголчууд манай тооллын XIII, ХIV
зууны үед Персээр дамжуулан Арабаас
шатрын тоглоомыг авсан байж болзошгүй
гэлцэнэ. Ямар ч атугай манайд шатар
үүссэн нь Европоос урьтаж дэлгэрсэн
гэж үзэлтэй.
Манай ардын аман зохиолын үлгэр, домог, магтаал, ерөөл, оньсогонд шатрын тухай өгүүлсэн нь үлэмж, түүгээр ч зогсохгүй монголчууд шатрын нүүдлийг нарийн тэмдэглэж чаддаггүй байсан атлаа шатрын уран сайхан олон хожлыг цээжээр нэг үеэс нөгөө үед дамжуулан наадаж уламжилсаар ирсэн нь сонирхолтой бөгөөд учир нь шатрын өндөр хөгжилтэй орон л ийнхүү өнө эртний зүйлээ хадгалан ирэх жам ёстой билээ. Шатар хэзээнээс манайд нийгмийн бүх давхаргыг хамарсан нийтлэг тоглоом байсан бөгөөд "уран бэрийн нээлт" гэдэг нэгэн хожлын тухай манай оронд сонсоогүй хүн ховор. Үүнээс гадна манайд саяхан болтол бод, хүүгийн зарим нүүдэл хязгаарлагд-мал өнө удаанаар хадгалагдсаар байсан. Энэ бүгд нь монгол бол шатрын маш эртний өв уламжлалтай орны нэг болохыг гэрчилж байна.
-Дэлхийн
хэмжээнд шатар өөрчлөгдсөн бол манайхан
ямар нэг хэмжээгээр ёс заншил тал руугаа
өөрчилсөн зүйл бий юу?
-Манай
эцэг өвгөдийн тоглож байсан монгол
шатар нь одоогийн нийтийн шатраас
ялгагдах зүйл нилээд бий. Үүнд ноёнг
хүн, бэрсийг нохой, тэргийг ханхай гэж
нэрлэдэг байв. Юуны өмнө шатарчид ямар
бэрстэй тоглохоо ярилцаж тохирдог. Учир
нь монгол шатарт одоогийн шатрын бэрстэй
адил нүүдэг урамтай бэрс, мөн тэрэг шиг
нүүх боловч хошуулдаж ганц нүүдэг
урамгүй бэрс гэж бэрсийн явдлыг хоёр
янзаар ялган үздэг байжээ. Чухам ямар
бэрстэй тоглох нь хоёр тоглогчийн
зөвшөөрөлцөсний үндсэн дээр болдог
байна. Аль нэг тоглогч нь нөгөөгөөсөө
та урамтай юу, урамгүй юу гэж асуудаг
байсан байна. Тэгээд тэр хүний хэлснээр
л тоглодог байв.
Учир нь ямар нэг гаслан зовлон буюу сэтгэл санааны хүнд байдалд учирсан хүн тэр жилдээ уртын аянд хол явдаггүй гашуудаж байдаг тул мөн урамгүй бэрстэй тоглодог байжээ. Монгол шатрын бас нэг онцлог нь эхлээд бод гаргадаггүй, хүүг нүүх бөгөөд хэрэв харийн хошууны хүнтэй бол ноёныхоо урдаас, өөрийнхөө нутгийн хүнтэй бол бэрснийхээ урдаас хүүг хоёр түлхэж нүүдэг байв. Харин дараагийн нүүдлүүдэд хүү зөвхөн нэг нүдээр явдаг байсан юм. Ийм учраас монгол шатрын нэг онцлог нь хүүнүүдээ зохистой байдалд байрлуулах явдал байв. Ноёнг шалах нь нийтийн шатрын адил ойлголттой боловч бэрс, тэрэг, мориор шалахыг "шаг", тэмээгээр шалахыг "дуг", хүүгээр шалахыг "цод" гэдэг ба хожиж байгаа тал нөгөө талыг ганц ноёнтой үлдээх ёсгүй, заавал нэг юм байлгана. Хэрэв тэгэхгүй бол нүцгэрсэнд тооцдог байжээ. Монгол шатарт нийтийн шатрын адил ноён ба тэрэгний байрыг зэрэг сольж сэлгээ хийдэггүй учир тэр нь тэргийг зохистой байрлалд байлгахад нэлээд саадтай байв.
-Дээр
та хэлж байсан уран бэрийн нээлт гээд
өр нь шатрын хожилуудыг хараад байхад
их сонирхолтой юм шиг байдаг.
-Тийм
ээ. Монгол шатарт "тэрэгтэй морин
довтолгоо", "Үр гэсэн тэмээний
өрсөлт", "Хоёр тэмээний тэшлэг",
"Хоёр морины хатираа" зэрэг гарааны
хувилбарууд байсан бөгөөд "Хорин
дөрөв буюу хоёр тэмээн тойруулга",
"Алаг арав", "Морин дөрөв",
Морин гурав", "Түмэн түүхий",
"Холбоо үгийн чимэгт хорт таван шаг",
"Буурал морины бухалт", "Уран
бэрийн нээлт" зэрэг уран сайхан
хожлууд байдаг.
Н.Гал