Дархан цаазтай Богд уулыг хэдхэн сарын дотор гишгэх газаргүй болтол нь хувааж орхисон талаарх баримтыг бид өмнөх дугаартаа нийтэлсэн билээ. Одоо бид Богд ууланд хөл гишгэх хэрэг гарвал газар эзэмшигч баячуудаас зөвшөөрөл гуйх шаардлага гарах нь тодорхой болжээ. Хэмжээтэй газрыг хэмжээгүй ихээр бөөндөж олгосон зөвшөөрлийн ард ихээхэн хэмжээний мөнгө хөрөнгө, бизнес, улс төрийн ямар гээчийн хэлхээ явж буй нь анхаарал татаж байгаа юм. Бүхэл бүтэн дархан цаазтай уулаа нэг сайд тушаал гаргаад хуваагаад өгчихөж байгаагаас эрх мэдэл ямар хүчтэй болох нь бэлхнээ харагдаж байна. Уг нь холбогдох хуулиа мэддэг, байгалиа боддог байсан бол сайд нь юу гэж хэдэн зуугаар нь зөвшөөрөл өгч тушаал буулгаж суухав. Г.Шийлэгдамба хэмээх учраа мэдэхгүй, байгаль орчны талаар "А" ч үгүй залууг С.Баяр сайдын сэнтийд тавьсны гор нь гарч байгаагийн илрэл энэ. Байгаль орчны сайдаар томилогдсон тэрээр намынхаа болон найз нөхөд, танил талууддаа Богд уулаа хувааж эзэмшүүлчихсэн. Дараа нь өөрийнх нь толгой дээр үйл лайг нь үүрүүлнэ гэж төсөөлөөгүй биз.
Хуулиараа бол дархан цаазтай газар тав хүртэлх жилээр эзэмших эрхийг олгож болдог юм билээ. Гэхдээ байшин барилга бариад, хувийн орон сууцаа сүндэрлүүлээд төвхнөөд авахын нэр биш гэнэ. Эзэмших зөвшөөрөл авахын тулд байгаль орчны үнэлгээ хийлгэдэг. Тэр байтугай дархан цаазтай ууланд бие засах газар барьсан ч үнэлгээ хийлгэх ёстой. Хугацаатай эзэмшихдээ нөхөн сэргээж, хайрлан хамгаалах үүрэг хүлээдэг. Байгаль орчны тухай хууль зөрчигдөөд барахгүй тэнд байгаа ой модыг ан амьтантай нь хамт үгүй хийж байгаа талаараа эрхэм сайд, сайдын зөвшөөрлөөр газар эзэмшигчид мэддэг байгаа даа. Эргэн тойронд нэг ч амьтан орох газаргүй болтол нь хашаа, хэрэм, барилга байшин барьчихаар Хэнтийн нуруунаас Хустайн нуруу хүртэл нүүдэллэж амьдарч ирсэн ан амьтад хоорондоо цус ойртон сүйдэхэд хүрэх юм.
Байгалийн жамаар бус сайдын тушаалыг дагаж амьдраад Дархан цаазтай газрын ан амьтад хэр удаан наслах билээ. Мэдээж "Д.Идэвхтэн даргаа хаалгаа тайл бид энүүгээр байж байгаад явъя" гэж гуйхгүй л байх. Иймээс Богд уулын эко систем алдагдах нь тодорхой болжээ.
Олонд танигдсан, насаараа байгаль хамгаалах ажил хийчихсэн, ан амьтанд нугасгүй хайртай, мод тарих туйлаас дуртай улсууд эзэмших эрхийг нь авах ёстой мэт хуульчилчихсан байна лээ. Бодвол Богд ууланд газар эзэмших эрх авсан Д.Идэвхтэн, Б.Бат-Эрдэнэ, Л.Пүрэвдорж нар ч ой хамгаалагчийн гэмээр энэ ажлыг хийнэ гэж хэлж, бичиг цаасаа бүрдүүлж зөвшөөрлөө аваа байлгүй. Өнөөдрийн байдлаар тэд мод тариад, ан амьтан хайрлаад ой хамаалагчийн ажил хийгээгүй нь тодорхой болохоор зөвшөөрөл авахдаа худал хэлж, залуу сайд Г.Шийлэгдамбаар гарын үсэг зуруулсан байж таарах гээд байна. Сайд "Баянговь жуулчин" хэмээх аавынхаа компанид газар өгөхдөө харин жигтэйхэн их юм шаардаагүй тушаал гаргаж өгсөн байлгүй. Мөн тэр олон аж ахуй нэгж, хувийн компаниудын ард манай албан тушаалтай, алдар нэртэй, сэтэр мундартай хүмүүс ихэнх хувийг эзэлж байгаа юм. "Асса" группын нэрээр их хэмжээний газар авсан гэхэд л ард нь сумогийн их аварга Д.Дагвадоржийнх байх жишээний.
Ерөнхийлөгч ч , Ерөнхий сайд ч Богд уулаар "айлчлахдаа" "Энэ уулыг бүхлээр нь авчихаа юу" гэж дуу алдсан гэх юм билээ. Гэвч өөрсдийнх нь нэр ч энэ газартай холбогддог. Өнгөрсөн сонгуулийн үеэр МАХН Яармагийн дэнж хавийн ихээхэн хэмжээний газрыг бизнесменүүдэд арилжиж тэр мөнгөө намынхаа сонгуульд зарсан гэх ам дамжсан мэдээллүүд явж л байсан. Тэгэхээр газар, газрын зөвшөөрөл гэдэг өөрөө улс төртэй салшгүй холбоотой болчихож.
Богд ууландаа гишгэх газар үлдээгээгүй сайд Г.Шийлэгдамба ч яахав албан тушаалаараа амьдрах газраа аль хэдийнэ олоод авсан биз. Харин бидний үр хүүхэд "Богд хэмээх дархан цаазтай уул байсан юм билээ" гэж түүх ярьж суух байх даа. Гишгэх газаргүй үлдсэн Богд уулын хувь заяа дээсэн дөрөөн дээр байхад сайд асан Г.Шийлэгдамба МАХН-ын ерөнхий нарийн бчгийн дарга болох гэж зүтгэж яваа гэсэн.
Д.Мөнгөндалай