Японы хуучин автомашин борлуулдаг 100 гаруй хувь хүн, 30 гаруй аж ахуйн нэгжүүд өнөөдөр зах зээл дээр бизнес эрхэлж байна. Тиймээс тэд нэгдэн “Монголын автомашин импортлогчдын нэгдсэн холбоо”-г байгуулжээ. Тус холбоо нь автомашин борлуулагчдын эрх ашгийг хамгаалах, гадаад болон дотоод зах зээлээ өргөтгөх зорилготой талаар тус холбооны ерөнхийлөгч П.Төмөрхуяг ярьлаа.
Өнөөдөр энэ холбооноос Японы талаас зочид урьсан нэгэн хурлыг зохион байгуулж байна. Хуралд “Японы хуучин машины худалдаа эрхлэгчидийн холбоо”-ны төлөөлөгчид хүрэлцэн ирж Монголын зах зээлийг судлахын зэрэгцээ хуучин машин борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг бизнесменүүдтэй уулзан, танилцаж байгаа ажээ.
-Энэ хурал нь манай гадаад, дотоод зах зээлийг өргөтгөх, түншийн харилцаагаа сайжруулах сайн талтай. Манай улсын хувьд үйлдвэрээс гараад есөөс дээш жил болсон автомашин байгаль орчинд хор нөлөөтэй гэх утгаараа гаалийн татвар өндөр байх хуультай. Харин түүнээс доош жилтэй автомашины татвар харьцангуй бага байдаг. Тиймээс бид үйлдвэрээс гараад есөөс дээш жил болсон автомашин оруулж ирдэггүй. Ер нь япон автомашин бол манай нөхцөлд хамгийн сайн тохирох унаа юм.
-Зах зээл дээрх япон автомашины үнэ ямар байгаа бол, бензиний үнэ нэмэгдэж байгаагаас шалтгаалан үнэ нь буурах болов уу?
-Одоогийн байдлаар зах зээл дээрх япон автомашины үнэ 4800 доллараас дээш байна. Цаашид иений ханш нэмэгдвэл автомашины үнэ дагаж өсөх хандлагатай. Гэвч энэ жил өнгөрсөн жилийг бодвол худалдан авагчдын тоо харьцангуй бага байна хэмээн тус холбооны ерөнхийлөгч П.Төмөрхуяг ярьлаа.
М.Жаргал