УИХ-ын гишүүн Ц.Батаа Зэвсэгт хүчний "МИ-8" нисдэг тэргийг ажиллагаагүй болгосны дараахан Хил хамгаалах ерөнхий газрын харьяанд байдаг "МИ-8" нисдэг тэрэг осолдоод 15 хүний эрдэнэт амийг авч одсоныг уншигч та мэдэж байгаа. Энэ цагаас хойш хүчний байгууллагууд ямар ч нисдэг тэрэггүй болж, гар мухардсан билээ. Харин Засгийн газрын нууц хуралдаанаар шийдвэрлэн, улсаас хөрөнгө мөнгийг нь төсөвлөөд ОХУ-д үйлдвэрлэсэн хоёр нисдэг тэрэг авахаар тогтсон. Харин тэрхүү нисдэг тэргүүдийг Онцгой байлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газарт тус тус өгөхөөр болоход Зэвсэгт хүчний жанжин штабынхан хоосон хоцрох гээд байсан тул Онцгой байдал, Хил хамгаалах байгууллагын нисэх ангийг өөртөө нэгтгээд Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа нисэх хүчний салбарыг нээж, 303 дугаар ангийн захирагч Н.Очирбатаар ахлуулахаар болсон. Үүнээс хойш нисдэг тэргээ авчруулахаар армиас 18, хилээс гурван хүнийг Улаан-Үд хот руу явуулсан. Тэд 45 хоног сургалтанд суугаад тус бүр нь долоон сая төгрөгийн үнэтэй "МИ-171" нисдэг тэрэг нэгийг авчирсан. Энэ нисдэг тэрэг нь ачааны зориулалттай бөгөөд хайгуулын зориулалтаар бүтээгдсэн, хүчин чадал өндөр хамгийн сүүлийн үеийнх гэдгээрээ онцлог гэнэ. Харин дараагийн нисдэг тэргийг мөн Улаан-Үд хотын нисэх онгоцны үйлдвэрээс авчрахаар энэ сарын 20-нд нисэх багийнхан явах гэж байна. Харамсалтай нь гурван байгууллага нэгдсэн ч хэдэн тал болон талцаж, хэн нь нисдэг тэргээ авах вэ гэдэг дээр маргалдаж байгаа сурагтай. Тэдний ярьж буйгаар манай улсад Зэвсэгт хүчний харьяа Налайхын "Гордок" хэмээх газарт байрладаг нисэх скадрил нь ардчилал гарахаас өмнө үйл ажиллагаагаа явуулж (олон ч сайхан байлдааны зориулалттай онгоцтой байсан сан) байсан ч өнөөдрийн байдлаар хэдэн ажилгүй хүмүүсийг тэжээдэг, хийж байгаа ажил нь тодорхойгүй, эсвэл өргөн талбай манаад ч байгаа юм шиг байгууллага болчихоод байна.
Зэвсэгт хүчин тэрхүү байгууллагыг ямар ч ашиглалтгүйгээр дампууруулчихаад байгаа атлаа төрөөс өгөх нисдэг тэргийг өөртөө авахаар шунан булаацалдаж, түүндээ хүрэхийн тулд бусад байгууллагаар тоглож байгаа нь юутай харамсалтай. Шинэ нисдэг тэргийг авахын тулд Зэвсэгт хүчнийхний хам хум гаргасан "нисэх хэсгийн тухай журам"-аар ажиллабал хичнээн сайхан, нисдэг тэрэг нь ид шидтэй байлаа ч дахин осол гарахад өмнөхийн л адилаар хариуцах эзэнгүй, хуулийн цоорхойг ашиглан өнгөрнө гэх баталгаа байхгүй гэнэ. Тэд үүнийг ч үл хайхран зөвхөн хувийн өмчтэй болохын тулд дараа дараагийнхаа дүрмийг зохиож хүчний байгууллагуудыг өөрсдийнхөө гарт зангидахаар дээш нь мэдэгдчихээд байгаа сурагтай. Тэдний ийнхүү нисдэг тэрэгтэй болох гээд улайран тэмцээд байгаа нь "ОХУ-ын тусламжаар үнэ төлбөргүйгээр нисдэг тэрэг авахаар боллоо" хэмээн сүр дуулиантай зарлаад байсан нь лөөлөө болсон болохоор тэр биз. Гэхдээ л ганц нисдэг тэрэгнээс болж хүчний байгууллагыг өөрийн эрхшээлд оруулан, албан хаагчдаа "шуудайнд хийсэн үхрийн эвэр" шиг болгох хэрэг тэдэнд байна уу. Ер нь бол "МИ" тодотголтой нисдэг тэргүүд ар араасаа азгүйтэл дагуулж байгааг харвал эд хөрөнгийн тулаан ч мөн адилаар төгсөх бололтой дог.
Б.Өлзий