Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаах талбайд худалдаа үйлчилгээний цэгүүд
олноор ажиллаж байгаагийн зэрэгцээ 200 шахам хоолны газар наадамчин олонд
үйлчилсэн. Энэ жилийн наадмаар хуушуур нэг ширхэг нь 400-500 төгрөгийн үнэтэй
байгаа ч зарим аж ахуйн нэгжүүд эрэлт ихтэй байгааг далимдуулан 700 төгрөгөөр ч
борлуулж байв. Харин айраг нэг аяга нь
1000 төгрөг бол нэг литр нь 2000 төгрөгийн үнэтэй байлаа. Харин "Хүй долоон худаг"-т энэ жил,
наадмын хуушуур олдохгүй гэх зовлон байсангүй. Бараг гэр гуанз бүр хуушуур хийж
байснаас тэр байх, элбэг байлаа. Ямаа, тэмээ, хонины махаар голдуу хийсэн байв.
Тэнд ямар ч орц, найрлагатай байсан, хуушуур бүгд 400 төгрөгийн үнэтэй.
Хуушуурын зэрэгцээ хорхог хайсан хүмүүс олон байсан. Харин хорхогны олдоц
тааруухан байлаа.