Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зургийг гаргажээ.
Зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2022-2023 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон ирэх сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг ашигласан байна.
Зуншлагын байдлыг 10 хоног тутамд үнэлсэн зургаас үзвэл зургаадугаар сарын 20-оос наймдугаар сарын 20-ны хугацаанд нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 40 гаруй хувьд дунд зэрэг, 10 орчим хувьд муу гэсэн үнэлгээтэй байв. Өөрөөр хэлбэл, нутгийн баруун болон өмнө зүгийн бүс нутаг зуны турш гандуу, гантай байдалтай байлаа.
Мөн өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 60 гаруй хувьд буюу гандуу болон гантай байсан дээрх нутгийг хамарч, ихээхэн хэтэрч гарсан байна.
Энэ жил ихэнх нутгаар гантай, бэлчээрийн нөөц, даац хэтэрсэн тул зудын эрсдэлийн эхний зургийг арай эрт буюу энэ сарын 20-ны байдлаар тооцоолжээ.
Энэ сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 25 хувьд их, 35 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 20 шахам хувьд бага, 20 гаруй хувьд хамгийн бага эрсдэлтэй гэж гарлаа. Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Архангай аймгуудын зарим нутаг зудын эрсдэл их.
Энэ жил гандуу, гантай байсан баруун болон говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байгаа бол хур бороо элбэг байсан төвийн бүс нутгаар ч зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзлэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж, доройтсон төлөвт байгаа, нэгжийн ургац бага, малын тоо ихтэй зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Ийнхүү зудын эрсдэл ихтэй бүс нутгаар малын тарга хүч дутуу, мал борлуулах зах зээл байхгүй, өвс тэжээл үнэтэй, малчид мөнгөжих боломж муутай байгаа (УОК-ын шуурхай бүлгийн ажлын тайлан, 2022) нь зудад эмзэг байдлыг улам нэмэгдүүлж байна.
Ирэх сарын цаг агаарын урьдчилсан мэдээ, хүйтний улирлын цаашдын төлөвийн мэдээнээс хур тунадас олон жилийн дунджийн орчим байх боловч дараа сарын эхээр ихэнх нутгаар хур тунадас орж, говь, тал хээрийн бүс нутгаар цасан,шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх мэдээтэй байна.
Цаашид цасан бүрхүүл тогтох, цасны зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр нөхцөл байдал хүндрэх бүрд зудын эрсдэлийн зургийг шинэчилнэ гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс мэдээлэв.