Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна хэмээн Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор баталжээ. Тогтоолд заасны цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио өнөөдөр 16.00 цагаас эхлэн гурван удаа 5 минутын турш тасралтгүй дуугарав.
Дуут дохиог сонссон иргэд, ахуйн нэгж байгууллагын албан хаагчид гарч, ойролцоох гамшгийн үед "Цугларах цэг" гэсэн тэмдэглэгээ бүхий газарт очих ёстой. Гамшгийн дуут дохио сонссон бол барилга, орон сууцны цахилгаан шатыг ашиглахгүй явган шатаар буухыг ОБЕГ-аас анхааруулсан билээ. Мөн иргэд гэр болон албан байгууллагынхаа ойр орчимд байгаа цугларах цэгийг мэдэж байх хэрэгтэй юм.
Газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй энэ үед иргэдийг гамшгийн үеийн бэлэн байдлын талаар мэдлэг мэдээллээр хангах зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулах хэвшээд байна.