Цагдаагийн байгууллагаас энэ оны хоёрдугаар сарын 15-аас гуравдугаар сарын 14-ний хооронд "Хүүхэд хамгаалал” ерөнхий арга хэмжээг зохион байгуулж байна.
Уг арга хэмжээ нь эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, судалгаа хяналтын санд бүртгэх, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид тавих нэг бүрчилсэн хяналтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой.
Арга хэмжээний хүрээнд төв, орон нутгийн цагдаагийн байгууллагаас ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутан, багш ажилтанд чиглэсэн сургалт, уралдаан тэмцээн, хэлэлцүүлэг зэрэг нөлөөллийн ажил зохион байгуулж, сургуулийн эцэг эхийн эргүүл, сургуулийн өсвөрийн сэргийлэгч бүлгэм, эцэг эхийн зөвлөлтэй хамтран сургуулийн орчинд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлжээ.
Бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр бэлтгэсэн хүүхдэд хүрэхүйн тухай ойлголт өгөх агуулга бүхий “Улаан гэрэл-улаан бөмбөлөг” хүүхдийн дууг цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын бага ангийн сурагчдад заах, дууны утга агуулгыг тайлбарлах ажлыг чиглэлийг нутаг дэвсгэр хариуцсан газар хэлтсүүдэд хүргэж хүүхдэд дууг сурталчилсан байна.
Сургуулийн орчинд үйлдэгдэх хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, бусдын биед халдах зөрчлийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох, үе тэнгийн гадуурхлаас ангид байх мэдлэг, мэдээллийг сурагчдад хүргэх, мэдээлэл цуглуулах чиглэлээр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад саналын хайрцаг байрлуулжээ.