Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар батлагдсан “Аялал жуулчлалыг сэргээх төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн” хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг дэлхийн чиг хандлагад нийцүүлэн аялал жуулчлалыг сэргээх гарц шийдлийг тодорхойлох зорилготойгоор зохион байгуулжээ. Үүнд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцов.
Монголын аялал жуулчлалын нөхцөл байдлын шинжилгээг хамтран хийж, 2022-2024 оны зорилго, зорилтуудыг тодорхойлох улмаар стратегийн гол санал, санаачилгуудыг гаргах юм. Судлаачдын үзэж байгаагаар дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага ойрын жилүүдэд Ази, Номхон далайн орнуудын бүс нутагт харьцангуй хурдацтай сэргэх магадлалтай байгааг тэмдэглэж байна. Иймд цар тахлын үед болон цар тахлын дараа шинэ хэвийн байдалд зохицох замаар аялал жуулчлалын салбарыг сэргээх арга замыг бий болгох, 2024 онд эргэн хэвийн байдалдаа орох нөхцөлийг бүрдүүлэх боломжуудыг ажлын хэсгээр хэлэлцэж төлөвлөгөөнд тусгах юм.
Эх сурвалж: БОАЖЯ