Чингис хааны мэлмий гийсний 859 жилийн ой, Монгол бахархлын энэ өдөр Улсын драмын эрдмийн театрт Б.Цогнэмэхийн зохиол, ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын бүтээл “Хаадын хаан. Андгай” жүжиг нээлтээ хийж байна. Мянганы суут хүн Их Монгол Улсын эзэн Чингис хааны тухай олонд хамгийн их хүрсэн “Монголын нууц товчоо”-ноос эхлээд түүхийн болон уран зохиолын бүтээл цөөнгүй. Зохиолч Б.Цогнэмэх, найруулагч Н.Наранбаатар нар Чингис хааныг ямар өнцгөөс үзүүлснийг сонирхох гэж их театрыг зорин зорин очив.
Чингис хааныг агуу их байлдан дагуулагч, зарим талаар хэрцгий догшин цэргийн жанжин, эсвэл эрэмгий баатруудыг эгнээндээ нэгтгэсэн гарамгай удирдагч, авьяаслаг зохион байгуулагч. Өөр нэг өнцөг гэвэл Тэмүүжинд цэргийн ур чадвараас илүү тэнгэрээс таалсан цэцэн ухаан заяаснаар есхөн насандаа Есүхэй баатар эцгээсээ өнчирч үлдсэн хөвүүдийн ах хожим бутарсан улсаа нэгтгэж, Их Монгол Улсын хаан болсон түүх эхэлмүй. Цэргийн эрдэм чадлын хувьд Тэмүүжиний удаах дүү Хасар биеэр том, тулалдаж харвахдаа ч ахаасаа илүү, зан аашаар хурц түрэмгий онцгой байсныг зохиол бүтээлүүдэд товойлгон өгүүлсэн нь бий. Мөн Тэмүүжинийг хүчирхэгжүүлэгч нь цэргийн эрдэмд гарамгай түүний эрэлхэг баатрууд. Чингис хаан хүлэг баатрууд болон цэргүүдээ дээдлэн хайрлаж, халамжлан хүмүүжүүлдэг нь түүний алсын хараа, их ялалтын цуурай байсан ч гэдэг.
Өнчин Тэмүүжинийг Чингис хаан болгосон өөр нэг гавьяатан бол түүний багын анд, насан туршийн өрсөлдөгч Гүр хаан Жадараны Жамуха ажээ. “Хаадын хаан. Андгай” туульсын жүжигт андын ариун нөхөрлөл, урвалт, эрэлхэг баатар эрс бие биеэ ирлэн хурцалсан түүхийг товойлгон үзүүлжээ. Өрсөлдөгч хүчтэй байж гэмээнэ хаан хүчирхэг байна гэсэн философи энэ жүжигт шингэжээ.
Тэрхүү өрсөлдөгч Жамухын дүрд УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүү, харин Чингис хааныг мөн театрын жүжигчин Г.Амгаланбаатар амилуулжээ. Энэ цагт байж болох хамгийн оновчтой Жамухыг найруулагч олж сонгосон мэт. Тэмүүжинээс нуруугаар өндөр, цэцэн цэлмэг үгтэй, эрэмгий дайчин Жамуха байлдаанаас байлдааны хооронд дүүлж явсаар хүч суларч, эцэстээ өөрийн цэргүүдэд олзлогдон Чингис хаанд хүргэгдэн ирснээр жүжиг эхэлнэ.
Бие биеийнхээ мөрийг мөшгин хөөж явсаар 15 жилийн дараа нүүр тулсан хоёр баатар эр арваадхан насандаа “Хоёр биенээ холын дайсан, ойрын урвагчаас хамгаалж явъя” хэмээн андын тангараг өргөж, дуут сум солилцсон. Хожим алтан бүс солилцож хоёронтаа анд бололцож, АНДГАЙ өргөсөн яруу дурсамжийг сэдрээх үзэгдлүүд хөвөрнө...
Жамуха: Чамайг хүүхэд ахуй цагт Бэгтэр ирлэж байсан биз. Идэр насанд чинь би ирлэсэн юм шүү. Би чиний билүү болж энэ ертөнцөд хурц ухаант Чингис хаан тодорсон юм шүү дээ.
Хайртай Бөртэгээ Мэргидүүдэд булаалгаад хариу нэхэн довтолъё гэвч хүч мөхөстөж явах үедээ Тэмүүжин Есүхэй баатар эцгийнхээ эртний анд Хэрэйдийн Ван хан Тоорил болон Жамуха андаасаа тусламж хүссэнээр Тэмүүжиний анхны том байлдаан ялалтаар өндөрлөв. Энэ ялалтад талархсан Тэмүүжин Жамуха андыгаа нэгдэн нийлж, тусгаар улсаа хүчирхэгжүүлье хэмээн ятгахад Жамуха санал нийлэх авч, салж одно. Хожим Тоорил ханы хөвүүн нялх Сэнгүмтэй хуйвалдан Тэмүүжинд хор хохирол учруулж байсан ч андын тангаргийн хажууд энэ бүх урвалт шарвалтууд өчүүхэн ажээ.
Эцэст нь Жамуха:
Биеийн бөхөөр нэгийг ялсу
Билгийн бөхөөр олныг ялсу... хэмээн Чингис хааны ид хавыг хүлээн зөвшөөрөхийн сацуу “Анд минь,
Алт зэвэрдэггүй ч хайлдаг юм шүү. Алтан ургийн хэвлий урагдаж, хэнгэрэг цуурсныг чи үеийн үед мөнхөд санаж яваарай” хэмээн хатуу үг чулуудахад,
-Чингис хаан “Юуг зөгнөж, юуг сэдсэндээ ийм бэлгэгүй үг хэлэв, чи” гэж зэвүүрхэн асуув.
-Жамуха: Чамайг хүүхэд ахуй цагт Бэгтэр ирлэж байсан биз. Идэр насанд чинь би ирлэсэн юм шүү. Би чиний билүү болж энэ ертөнцөд хурц ухаант Чингис хаан тодорсон юм шүү дээ. Уурганы чинь хуйв урт байг. Ухааны чинь цар уужим байг ээ!” хэмээгээд, зовж хураасан улс Монголыг чинь үр ач нар чинь эвдэн бутаргавал яах вэ! хэмээн сэрэмжлүүлэх нь Жамухын үнэн сэтгэлийн зовнил ажээ.
....Чингис хаан их хатан Бөртээс хойш Татаарын Их Чэрэнгийн охин эгч дүүс Есүй, Есүйгэн, Мэргидийн Дайр Усуны охин Хуланг бага хатад болгон өргөмжилсөн. Үзэсгэлэн гоо хатад нь Чингис хаанд ямар нөлөөтэй, арга ухаантай байсныг ном зохиолуудад олонтаа дурьджээ. “Хаадын хаан” жүжигт түүхэнд бичигдэж танигдсан ухаант хатадаас илүү Сүлдэсүний Сорхон шарын охин Хадааныг товойлгон гаргаж ирсэн нь найруулагчийн өвөрмөц шийдэл байв.
Хадаан бол Чингис хааны ёсолж авсан хатан биш. Дөнгөтэй Тэмүүжинийг тайчууд Онон мөрний эргээр самнан хайж байхад Сорхон шар таарсан боловч барьж өгөлгүй, гарцаагүй үхлээс аварсан. Дөнгөтэй хүн хаа холдох! гээд эрлээ зогсоолгүй айлуудаар нэгжихэд аагим халуунд тэрэгтэй ноосонд нууж хоёр дахиа аминд нь орсон ачтан бол Сорхон шар. Түүний үзэсгэлэнтэй охин Хадаан тэрэгтэй ноосонд нуугдсан Тэмүүжиний цангааг тайлж, уруулыг чийглэж явсан төдийгүй, Тэмүүжинд хайр сэтгэлтэй байсан аж. Хожим Чингис хаан Тайчуудыг байлдан дарсны дараа Чингис хааныг дагахаар хүрч ирдэг түүхийг жүжигт өгүүлнэ. Сорхон шар хаа холоос ганцаар биш, хайртай ганц охин Хадааныг дагуулан иржээ. Хамгийн сул дорой үед нь хайрлаж халамжилсан Хадааныг хараад Чингис хаан баярлахын ихээр баярлажээ.
“Хаадын хаан” жүжигт түүхэнд бичигдэж танигдсан ухаант хатадаас илүү Сүлдэсүний Сорхон шарын охин Хадааныг товойлгон гаргаж ирсэн нь найруулагчийн өвөрмөц шийдэл байв.
Чингис хаан: Хадаан! хэмээн дуу алдана. “Тэр цагаас хойш нэгэн баатар эр төрөх хугацаа болжээ. Хань ижил чинь хаа билээ?” гэхэд “Тэмүүжин минь, өнөөг хүртэл таныг санагалзсаар өндрийн хайлаас шиг ганцаар явнам”. Чингис хаан түүнийг хатан буулгахыг хүсэх авч Хадаан татгалзаж, “Хаан таныгаа би хол сэтгэлдээ үүрч, ойр зүрхэндээ нуусаар хорвоог элээе!” гэв.
Чингис хаан, зүйрлэшгүй их хайр, амар амгаланг Хадаанаас мэдэрч, “Харин одоо Чингис хаан би энэ их амгаланг эсгий туургатан даяар хэвшүүлсү хэмээв. Энд үед зөн совинд нь Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд Алангуа эхийн дүрээр амилан, Элэг зүрх эгшсэн энэ л гэгээн хайрыг эгшсэн цээжиндээ бөмбөрүүлж, эрдэнийн үрэл мэт хүлхэж яваарай! хэмээн сануулах нь тусгаар улсдаа энх амгаланг тогтоохыг хүсэмжилсэн дохио байв.
....160 минут үргэлжлэх жүжгийн үйл явц Тэмүүжин, Жамуха хоёрын нөхөрлөл, урвалтын түүхийг товойлгож, нэг цаг үед төрсөн эрэмгий хоёр баатар бие биеэ хэрхэн хурцалж, өршөөж, үнэн сэтгэлээр хайрлаж, хүндэтгэж явсныг харуулсан туульс ажээ.
Чингис хаан Жамухын урвалт, учруулсан хохирлыг санахыг ч хүсэхгүй агаад түүнийг өршөөн хэлтрүүлээд зогсохгүй хүчээ нэгтгэн улс Монголоо төвхнүүлэхийг ятгавч Жамуха үл зөвшөөрнө.
Жамуха: Би хөх Монголын түүхэнд Гүр хаан нэрээрээ үүрд үлдэнэ. Тэмүүжин чи, хөрстийн дээр Хаадын хаан болов. Харин миний сүнс дээш одож, талын салхи болно хэмээгээд амийг нь хороох цорын ганц хүслээ тулгав.
Гүр хааны хүсэлтийг ёсоор болгосон Чингис хаан “Жамуха, чи л намайг хаан болгосон. Одоо хэн надтай хээрийн салхийг хуваалцаж залгилах юм. Цээжний цус нь хүртэл ижил зангирдаг цэгц ганц анд минь шүү дээ, чи. Дахиад чиний ихэмсэг төрх нүдэнд минь үл үзэгдэнэ” хэмээн харамсан гашуудна. “Мөнх тэигэрийн зарлигаар Гүр хаан Жамухыг өршөөв, би. Амийг нь авч өршөөв” хэмээсэн эцсийн үг Жамуха андынхаа нэрийг тал нутагт цуурайтуулах хөшөө дурсгал нь байв.