2021-2022 оны хичээлийн жил эхлэхэд хагас сарын хугацаа үлдлээ. Энэ хичээлийн жилд 80 мянга орчим сурагчид нэгдүгээр ангид элсэн суралцаж байгаа бол улсын хэмжээнд ЕБС-д 683 мянган хүүхэд суралцана.
Сургуульд орох бэлтгэл дүрэмт хувцас авахаас эхэлдэг. Хичээлийн жил эхлэх дөхсөнтэй холбоотой эцэг эхчүүдийн хувьд хүүхдийн хичээлийн бэлтгэл тэр дундаа хичээлийн дүрэмт хувцсыг нь хаанаас, ямар үнээр авах асуудал тулгардаг.
Угтаа ЕБС-ийн сурагчдын дүрэмт хувцас нэгдсэн нэг загвартай хэдий ч үнэ чанарын хувьд өөр хоорондоо ялгарсаар байна. Тиймээс дотооддоо сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэн, худалдаалж буй компаниудын дүрэмт хувцас ямар үнэтэй байгаа талаар мэдээлэл бэлтгэхээр “Дүнжингарав” худалдааны төвийг зорилоо.
Биднийг очиход хүмүүсийн хөл хөдөлгөөн сийрэг байсан бөгөөд хаа нэг хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг хийж яваа эцэг эхтэй тааралдлаа. “Худалдан авалт наймдугаар сарын 15-наас эхэлдэг, одоогоор худалдан авалт бага байна” гэх үг лангууны ард сууж буй ихэнх хүнээс гарч байлаа.
Эцэг эхчүүд сургуулийн дүрэмт хувцас худалдан авахдаа дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг илүүтэй сонирхдог.
Дотоодын дүрэмт хувцасны материалын хувьд Америк, Солонгосоос ирсэн цэвэр даавуун материалаар үйлдвэрлэсэн. Өмсөхөд биед эвтэй, агаар нэвтрүүлэх чадвар сайн, харшил өгөхгүй зэргийг үйлдвэрлэгчид онцолж байлаа. Үнийн хувьд үйлдвэрээсээ хамаараад харилцан адилгүй байна.
“Дүнжингарав”-т дотоодын “Өүлэн Менч” ХХК, “Бат зүү” ХХК-ний үйлдвэрлэсэн дүрэмт хувцас худалдаалагдаж байв. “Өүлэн Менч”-ийн хувьд
- Бага ангийн эмэгтэй сурагчдын дүрэмт хувцас 88 мянга, эрэгтэй нь 117 мянган төгрөг
- Дунд ангийн эмэгтэй сурагчдынх 136 мянга, эрэгтэй нь 144 мянган төгрөг
- Ахлах ангийнх эмэгтэй нь 158 мянга, эрэгтэй нь 172 мянган төгрөгийн үнэтэй байна
Дүрэмт хувцасны нэгж үнэ өмнө жилийнхээс 1-17 мянган төгрөгөөр нэмэгджээ. Харин “Бат зүү” компаний хувьд одоогоор үнэ нэмэгдээгүй, өнгөрсөн жилийн үнээр зарж байгаа аж.
"Алтжин Бөмбөгөр" худалдааны төвд “Торгон хийц” ХХК-ны дүрэмт хувцас худалдаалагдаж байгаа бөгөөд үнийн хувьд 18-28 мянган төгрөгөөр өссөн байна. Материалын үнэ өссөн гэх шалтгаанаар дотоодын үйлдвэрлэгчид дүрэмт хувцасны үнээ нэмсэн гэлээ. Тодруулбал,
- Бага ангийн сурагчдын дүрэмт хувцас 88-117 мянган төгрөг
- Дунд ангийнх 133-138 мянган төгрөг
- Ахлах ангийнх 156-175 мянган төгрөгийн хооронд байгаа аж.
Сурагчийн дүрэмт хувцасны чанарын асуудлыг БШУЯ хариуцаж, харин чанар стандартын хяналтыг Мэргэжлийн хяналтын байгууллагууд хянадаг учраас дүүргийн үзэсгэлэн яармагт үнийн хувьд ялгаатай байдал ажиглагдав. Харин дүрэмт хувцасны материалын чанар, хийц загварыг эцэг эхчүүд шинжиж авахад сонголт өргөн байна.
БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир сурагчдын дүрэмт хувцасны талаар "Дүрэмт хувцсыг тухайн сургуулийн зөвлөл, эцэг эхийн зөвлөл хамтраад шийдэх боломжтой. Заавал бүгдийг нь ижилхэн форм худалдаж авч өмс гэдгээс илүүтэй сургуулийнхаа онцлогт тохирсон шийдлийг гаргах ёстой. Гэхдээ дүрэмт хувцас өмсүүлэхгүй гээд хүүхдүүдийн эрхийг зөрчиж болохгүй. Жишээ нь дүрэмт хувцас өмсөөгүйгээс болж зарим хүүхэд 5 өдөр өөр хувцас өмсөх ялгаатай байдлаараа ялгарах, үүнээс болоод эрх нь зөрчигдөх сурах сонирхолд нь нөлөөлөх асуудлыг бид гаргаж болохгүй. Маш олон шийдэл бий. Есдүгээр сарын 1-нд дүрэмт хувцасны хангамж хүрэхгүйгээс болоод хөдөө орон нутгийн хүүхдүүд цагаан, цэнхэр цамц, хар өмдөөр жигдрээд явдаг шийдлүүд бий. Аль болох хүүхдийг эрхийг зөрчихгүй талаас анхаарах ёстой" гэсэн юм.
Ш.Номиндэлгэр