Үндэсний ардчилсан хувьсгалын 100 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан ТЕГ-ын Тусгай архив, Монголын Үндэсний Музей, Стратеги академи хамтран Х.Чойбалсангийн хувцас хэрэглэлийг дэлгэлээ.
“БНМАУ-ын Ерөнхий сайд, шалгарсан баатар, маршал Х.Чойбалсан” гэх уг гэрэл зураг, баримтын үзэсгэлэнг өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 11-нийг хүртэл Монголын Үндэсний Музейн Түр үзэсгэлэнгийн танхимд үнэ төлбөргүй толилуулна.
Үзэсгэлэнд Х.Чойбалсангийн хэрэглэж байсан дүрэмт хувцас, бичгийн хэрэглэл, шатар, эмээл зэрэг 60 гаруй ховор үзмэр, 30 гаруй гэрэл зургийг Тусгай архив, Үндэсний музейн сан хөмрөгөөс олон нийтэд дэглэн сонирхуулахаар бэлтгэжээ.