Хайртай бүхэндээ зориулж, дуртай амттан, хүнсний бүтээгдэхүүнээрээ та хөргөгчөө дүүргэсэн үү? Хөл хорионы энэ үед хүнсний хаягдлаа хэрхэн ангилах талаар хүргэж байна. Ингээд байгальд ээлтэй аж төрөхөд тань дараах санааг нэмэрлэе.
Ахуйн болон хүнсний хогийг ангилах 5 зөвлөмж:
Хог хаягдлыг дахиварт өгөх боломжтой, органик буюу хүнсний, аюултай, энгийн гэж ангилахад болно.
1. Дахин боловсруулж болох хаягдлаа/дахивар/ бохир байвал угааж, хатаагаад том хайрцагт цуглуулах. Дараа нь дахиврыг өгөхдөө хуванцар, гялгар уут, шил, лааз зэргээр ялгаж ууталж болно. /Энэ нь ангилж эхэлж байгаа хүмүүст тохиромжтой. хялбар арга юм./
2. Ангилдаг, зориулалтын үнэтэй хогийн сав авах гэж яарсны хэрэггүй. Үндсэн хогийн савныхаа хажууд жижиг хайрцаг, уут зэргийг байршуулах
3.Тагт, гараж, харанхуй өрөө эсвэл хаалганыхаа ард ангилал тус бүрээр нь жижигхэн өлгүүр тогтоон шуудай эсвэл тор өлгөн, түүндээ дахивруудаа хийх
4.Гал тогоо, үүдний өрөөнийхөө үзэмжид зохицуулан 3-4 тасалгаатай шүүгээ эсвэл тавиур байрлуулах
5. СӨХ оршин суугчид, хөршүүддээ уриалж хог хаягдлаа ангилах
Та эдгээрээс хэрэгжүүлэхэд өөрт дөхөм аргыг сонгон яг одооноос хог хаягдлаа ангилж эхлээрэй.
Ангилсан дахин боловсруулах хаягдлыг хаана өгөх вэ?
"Төвшин сайхан " дахивар хүлээн авах төвийн мэдээллийг хүргэе. Дахиврыг ерөнхийд нь хуванцар, гялгар уут, шил, лааз, цаас гэж ангилж болох юм.
- Хуванцар-Ус ундааны нимгэн хуванцар сав буюу PET савлагаа, хатуу хуванцар буюу HDPE буюу цэвэрлэгээний бодис, шампуний сав
- Нэг удаагийн халбага, сэрээ, хоолны сав, торт, амттан зэргийн сав буюу PP савлагаат хаягдлыг Монголд одоогоор дахин боловсруулах боломжгүй байна
- Гялгар уут-Урахад сунадаг төрлийн уут болон сүү тарагных шиг буюу LDPE төрлийн уут
- Шил-550; 720; 980 гр-ын варены шилнүүд
- Вакус, хужирт, үлэмж органик, вино болон архины шил зэрэг үндэсний үйлдвэрүүдийн шилийг авдаг /сэв зураасгүй цэвэр байх/
- Лааз - хөнгөн цагаан пиво ундаа зэргийг савлагаа /даршилсан бүтээгдэхүүний төмөр лаазыг авдаггүй/
- Газ – сэв, зураасгүй, тагтай байх
- Цаас -А4, сонин, дэвтрийн цаас/шохоогүй, бүрэлтгүй цаас/, и-баримтын цаас, бор картоныг тус тус авдаг.
- Мөн хуучин даавуу, хаягдал хөөсөнцөр болон PVC хуванцар буюу вакуум цонхны хуванцрыг авч эхэлжээ.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл “Төвшин сайхан төв”-д хандах боломжтой.
Айл өрх болон албан байгууллагын дахиврыг/дахин боловсруулах хаягдлыг/ “Царцаа Ногоон” ТББ-ын залуус дуудлагаар очин авах бөгөөд зөвлөгөө, мэдээлэл өгдөг. Цэвэрлэгээний бодисын хуванцар саваа Монголын анхны төрөлжсөн био органик дэлгүүрт хандивлах боломжтойг дуулгая.
АХУЙН ХОГ ХАЯГДЛАА БУУРУУЛАХ АРГА
- Хог хаягдлаа ангилж сурах
- Хэрэгцээгүй худалдан авалт хийхээс татгалзах
- Хүнсний органик хог хаягдлаараа био бордоо хийх
- Гадуур авч явдаг өөрийн аягатай болох
- Даавуун тор ашиглах
- Цаасны хог хаягдлаа дахин боловсруулах
- Химийн орц найрлага бүхий хортой бүтээгдэхүүнээс татгалзах зэрэг нь хаягдлыг бууруулах алхам юм.
Энэ талаарх сонирхолтой мэдээллийг дараах хуудсуудаас хүлээн авах боломжтой.
- Хог хаягдлын чиглэлээр ажиллаж буй иргэдийг алдаршуулах зорилготой хуудас
- Дэлхийн хүн - Дэлхийн талаарх сонирхолтой өнцөг, туршилтууд
- "Гялгар уутгүй монгол" хөдөлгөөн, дахивар авах явуулын станцын санаачлагч
Байгальд ээлтэй боловсрол танд ч бас өгөөжтэй.