Цагаан модот загийг үржүүлэн нөхөн сэргээлт хийх аргыг хүргэж байна
Цагаанмодот заг нь үрээр үржүүлэхэд хурдан өсөж хөгждөг модлог ургамал юм.Хөрс, цаг уурын тааламжтай нөхцөлд түүний гол, иш титмийн өндрийн жилийн өсөлт 30-40 см хүртэл (Гал., 1975) нэмэгдэнэ. Үрээр ил талбай болон бортогод загийн тарьц, суулгацыг ургуулж болно.
Бортого гэдэг нь тарьц, суулгац ургуулахад зориулан бэлтгэсэн нийлэг уут, савыг хэлнэ. Тэдгээрийг далд үндэстэй тарьц, суулгац гэж нэрлэдэг. Далд үндэстэй тарьц, суулгац нь усыг хэмнэлттэй ашиглах, мөн тэдгээрийг бороо хуртай зуны улиралд ч шилжүүлэн суулгах зэрэг давуу талтай. Бортогыг гарын доорх материал ашиглан хийж болно.
Тарьц ургуулах бортого хийхэд 125-160 мк зузаантай нийлэг хальс тохиромжтой байдаг. Бортогыг 10:20; 10:25; 10:15 гэх мэт харьцаатайгаар хийнэ. Нийлэг хальсаар бортого эсгэхийн тулд 10.5 см өргөн, 25.5 см-ээс доошгүй урттай банз юм уу зузаан хатуу цаасаар эсгүүрийн загвар бэлтгэнэ.
Бэлтгэсэн эсгүүрийн загварыг нийлэг хальсаар 50 хүртэл үеэр давхарлан орооно. Загвар модонд ороолттой нийлэг хальсны нэг талыг уртын дагуу зүсэж задгайлна. Ингэж задгайлсан хальсыг 25.5 см урттай тайрч бортогоо наахад бэлэн болгоно. Эсгэсэн нийлэг хальсны уртын дагуу голоор нь нугалж тал ба ёроолыг нь хайрч наалдуулахад 20 см голчтой 25.0-25.2 см өндөртэй цилиндр хэлбэртэй бортого болно.
Ил талбайд бортогод загийн тарьц, суулгац ургуулах:
Цагаанмодот загийг үрээр тарьж ургуулахад эхний жилд дунджаар 25-30 см өндөртэй тарьцыг бойжуулна. Нэгээс хоёр жил ургуулсан загийн бортоготой тарьцыг хавар, зун, намрын улиралд тээвэрлэн ойжуулалтад ашиглаж болох давуу талтай байдаг. Бортоготой загийн тарьцыг шилжүүлэн суулгах үед ухсан нүхээ заавал чийглэнэ. Энэ нь бортоготой загийг тарих зориуд бэлтгэсэн нүхэнд 30-40 л ус шингээнэ гэсэн үг юм.
Ойжуулалт хийх схем:
Ойжуулалт хийхэд газар нутгийн онцлогоос шалтгаалан нэг га талбайд 3300-5000 ш суулгац ногдоно. Бортоготой тарьцыг бороо угтуулан суулгах нь илүү үр дүнтэй байна. Загийн шилжүүлэн суулгасан суулгацыг таван нас хүртэл мал бэлчээрлэхээс хамгаалах хэрэгтэй.