Уул уурхайн салбарт дэлхийд хоёрдугаарт ордог “Rio Tinto” компани гар ариутгагч үйлдвэрлэж эхэллээ. Канадын баруун өмнөд мужид орших Сорел Траси хот дахь металлургийн цогцолбортоо 300 орчим литр гар ариутгагч гель үйлдвэрлээд байгаа юм байна.
Цаашид Канад дахь бусад байршлууддаа үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээс гадна Австралийн Тасманиа муж дахь хөнгөн цагааны үйлдвэрийнхээ салбарт мөн үйлдвэрлэх ажээ. Энэ нь нэг талаараа зарим уурхайгаа гаднаас хамааралгүй бие даасан байдлыг нь хангах замаар тухайн орон нутгийн нийлүүлэлтийн сүлжээнд үүсэж байгаа ачааллыг бууруулах зорилготой гэж тус компани мэдээллээ.
“Rio Tinto”-ийн олон улс дахь ихэнх төсөл нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа гэж Гүйцэтгэх захирал нь мэдэгдсэн байна. Харин Квебек дэх хөнгөн цагааны үйлдвэрлэл нь саарч, Өмнөд Африк дахь “Richards Bay Minerals” уурхайн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа юм.
Монгол дахь “Оюу Толгой” төслийн тухайд үйлдвэрлэл хэвийн үргэлжилж байна. Өдөрт 60-90 автомашин баяжмал экспортолж байгаа талаар орон нутгийн удирдлага мэдээллээ.
Т.Элиса
Эх сурвалж: Bloomberg.mn