Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын анхан ба хоёр дах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах ” төсөл хэрэгжүүлж буй юм
Үүний хүрээнд “Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалтыг 2016 оноос зохион байгуулж, улсын хэмжээнд өнөөг хүртэл 699 их эмч, сувилагчийг эмнэл зүйн сургагч багшаар бэлтгээд байна.
2020 онд “Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг үе шаттайгаар үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ оны анхны сургалтыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг - Монгол Япон сургалтын эмнэлгийн захиалга, санхүүжилтээр зохион байгуулж эхэллээ. Энэ оны нэгдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулагдах энэхүү сургалтад тус сургуулийн эмнэлгийн Ерөнхий захирал Х.Алтайсайхан, эмнэл зүйн эрхэлсэн дэд захирал Ц.Эрдэмбилэг, Уламжлалт анагаах ухааны асуудал эрхэлсэн дэд Б.Лагшмаа, Зүрхний төвийн эрхлэгч Ө.Цолмон тэргүүтэй 24 их эмч суралцаж байна.
Сургалтыг эмнэл зүйн чиглүүлэгч багш Улсын гуравдугаар төв эмнэлгийн Эрдэм, шинжилгээ, сургалт эрхэлсэн дэд захирал О.Батгэрэл, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн поликлиникийн эрхлэгч У.Цэвэгмид, Хавдар судлалын үндэсний төвийн их эмч Т.Лхагва-Очир, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Г.Сансар, Улсын нэгдүгээр эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч С.Алтансүх нар удирдаж явуулж байна.
Энэ сургалтад суралцсанаар төгсөлтийн дараах сургалтын сэдэв, зорилго, зорилт тодорхойлох, төлөвлөгөөг боловсруулах арга зүйд сургах, заах, багшлах арга зүйг эзэмших, шинэ залуу эмч нарт чин сэтгэлээсээ хандаж, төгсөлтийн дараах сургалтад оролцох үйл ажиллагаагаар дамжуулан Монгол Улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний суурь чадавхийг сайжруулах ач холбогдолтой юм.
Эх сурвалж: ЭМЯ