Хоёр жилийн өмнө төрийн их баяр наадамд айрагдсан бүлтэн бор азарганы унаган эзэн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат Мөнхбатын Ариунболд гэж залуу бий. Залуухан аймгийн алдарт. Ер нь энэ цаг үе уяач хүний нас ч их залуужиж дээ. Хуучин цагийн төрийн наадмын айргийн морьд цоллуулж байгаа гандуу дээлтэй, дуран зүүсэн хөх өвгөд байдагсан. Харин одоо цагт яг морийг гардан уяж, адууны ажлыг хийж байгаа уяачдын нас тун ч залуу болжээ. Цаг цагаараа, үе үеэрээ. Энэ алдартын аав нь аймгийн алдарт, өвөө нь ардын хувьсгалын түүхт 50 жилийн ойд хээр их насаа айрагдуулсан удмын уяачид юм.
ИХ ОЙН АМАН ХҮЗҮҮ ЖИГЖИДИЙН ХЭЭР
Тод манлай уяач Д.Даваахүү нэгэнтээ “Улсын наадамд дан Төв аймгийнхан хоорондоо уралдаад айраг түрүү аваад байсан гэх юм. Төв аймагт чинь бас улсын айраг аваагүй олон уяач байдаг юм ш дээ...” гэж байсан. Төв аймгийн уяачид газар нутгийн ойроор давуутай наадаж байсан байж болох ч энэ үгийг ухаж бодвол төрийн наадмын айраг гээч нь тэр бүр хүнд заяадаггүй, аргагүй юмны тохироо бүрдсэн аз хувьтай нэгэнд ирдэг эд бололтой.
Харин Балингийн Жигжид уяач энэ хувийг хүртсэн төдийгүй их ойн аман хүзүү хүртэж мөнхөрсөн хүн юм. Хээр морь өвгөрсөн хойноо ардын хувьсгалын тэгш ойд айрагдсан гэдэг юм. Тэр жилийн наадам өтгөн болж, Сүхбаатараас нийгмийн хонгор ирдэг цуурайтай наадам л даа. Улсын алдарт уяач Ц.Цэрэнбал гуайн хуучлах нь: “Сарлаг Лувсандорж гэж хүн байлаа. Манай аймгийн Дэлгэрхангай чигийн хүн байсан байх. Лувсандорж гуай Сүхбаатар луу яваад хээр морь авчирсан нь улс хувьсгалын түүхт 50 жилийн ойгоор аман хүзүүдсэн Өнжүүлийн Б.Жигжидийн бор хээр гээч хурдан хүлэг юм.
Жигжидийн хүү Хэнмэдэх гэж Өнжүүл чигт нэртэй уяач хүн. Жигжид гуай Хурцын хурдан шаргын үрийн үр шарга үрээ хүүдээ авч өгчээ.
Хөгширсөн хойноо айрагдсан. Лувсандорж гуайг дахиад Сүхбаатар явахад нь аав маань унаа хийгээрэй гэж хоёр ижилхэн хулсан загал морь өгч, гарын бэл 1000 төгрөг өгсөн юм гэнэлээ. Ирэхдээ мөнөөх хээр морины эцэг домбон хөлтэй хөгшин хээр азарга авчирсан. Соёолондоо Бүрэнцогтын уурхайд Лүндэгийн босоо цавьдарыг дийлж түрүүлсэн цуурхай хурдан хүлэг байсан гэлцдэг. Хөгшин хээр азаргыг манай аав гуйсаар байгаад авч азарга тавьсан.
Дөрвөн жил манайд гүү хураагаад үхсэн. Төл нь 1975 онд адуучид, үхэрчдийн баяр гэж манай аймаг том наадам хийхэд даага айрагдаж байсан юм. Түүний үр удам үргэлжилсээр яваад л 1990 оны Нууц товчооны даншигт түрүүлдэг хээр үрээ гарсан...
Жигжидийн хүү Хэнмэдэх гэж Өнжүүл чигт нэртэй уяач хүн. Жигжид гуай Хурцын хурдан шаргын үрийн үр шарга үрээ хүүдээ авч өгчээ. Энэ үрээ Ж.Хэнмэдэхийн шарга гэж цуутай хурдан азарга болсон юм. Энэ шаргын удам, цагаан азарганы үр, Даа-гийн хулын удамтай нийлж гарсан нь Б.Доржжанцангийн цагаан гэж Дундговийн баруун талд 9 түрүүлсэн домогт түмэн эх болов. Баттай ноттой баримтаар энэ морь таван сумын том наадам, хаврын дөрвөн том наадамд түрүүлж, 2001 оны Өмнөговийн 70 жилийн ой, 2002 оны Дундговийн 60 жилийн ой(улсын говийн бүсийн уралдаан болсон)-д тус тус айрагдсан хүлэг байв.
ӨВГӨН ХЭЭРИЙН ЭЗЭН
1997 онд Жигжидийн Мөнхбат алдарт Бараатын Цэрэндагва алдартынхтай ойрхон морь уяж Зава Дамдины даншигийн зорьжээ. Сунгаанд дан Цэрэнбал гуай, Хүүхэнбаатар алдартын уяаны морьд түрүүлнэ. Хожим өвгөн хээр хэмээн алдаршиж олон хурдан үр тарих түмэн эх нь даага уягдаж очив. Д.Эрдэнэчулууны даншиг хээр түрүүлж, Ж.Мөнхбатын хээр даага айрагдлаа. Энэ хээрийн эх нь Хажуу Улааны уурхайн дарга байсан Баяндэлгэрийн хээр гэгч азарганы үр, эцэг нь дээрх Хэнмэдэхийн шаргын үр хонгор халзан азарга юм. Ингэхээр өвгөн хээр бол Хурцын шаргын тав дахь үеийн хурдан хүлэг юм. Баяндэлгэрийн хээр нь Ц.Жамбалсүрэн алдартад ирж олон хурдан төл өгсөн азарга.
Өвгөн хээр хойтон жил Баянцагаанд болсон төвийн бүсийн даншиг наадамд дахин айрагдаж, төрийн довны хүлэг гэдгээ батлав. Хязааланд нь улсын баяр наадмыг зорьж наадсан ч аз дутаж зургаалсан нь тэр үеийн телевизийн бичлэгт тодоор харагддаг. Энэ баярт охин Ариунаа нь унаж уралджээ. Их наадмын довонд арай туршлага дутав. 2003 онд Төв аймгийн түүхт 80 жилийн ойн баяр, төвийн бүсийн даншиг наадам өнөр болсон. Энэ баярт хээр даага түрүүлж, эдний унаган хул соёолон аман хүзүүдсэн юм. Тэр хул өвгөн хээрийн дүү бөгөөд Тагарваа хутагтад өргөж, эднийхний уяач Эрдэнэбилэг гэх залуугийн нэр дээр их ойд айрагдсан юм. Харин говьд ийм яриа болж байж билээ.
-Төв аймгийн ойд Жигжидийн Мөнхбатын хээр даага түрүүлсэн гэх юм. Арай аварга Мөнхбат биш байгаа даа
- Мөөеө биш гэнээ. Ижил овог нэртэй Өнжүүлийн хүн гэнэ... гэцгээж байсан юм.
Хэнтийн алдарт босоо улааны эзэн Загдын Хүрлээ өөрийн багш Тагарваа хутагтад адуу бэлэглэжээ. Тагарваа хутагт зоос татаж үзээд шонгийн баруун талаас хоёр дахь бор адууг явна гэснээр 2006 оны төрийн наадамд айрагдсан хурдан бор соёолон Өнжүүл нутагт ирсэн юм. Хутагт бор халзан морио авахдаа дагуулж сайн гүү авахаар шийдэж босоогийн үрийн бүр бор байдас чамгүй үнээр худалдаж авч иржээ. Энэ гүүг шууд Ж.Мөнхбатад бэлэгт өгсөн байна. Энэ бор гүү, өвгөн хээр хоёрын дундаас эдний хожмын хурдууд гарсан. Ер нь Тагарваа хутагтын талаар маш сонин зүйлсийг тэд ярьдаг.
Хутагтын өргөөнд олон хүнтэй байж гэнэ. Нэгэн мөргөлчин өргөл барьцны энэ их мөнгөөр юу хийдэг хүн юм болоо гэж дотроо бодож явж. Мөнөөх мөргөлчний ээлж болж үг дугараагүй байхад хутагт “Цугласан энэ зүйлсийг бүгдийг буяны үйлст л зориулдаг” хэмээн хэлж алмайруулсан гэдэг. Мөн 1998 оны Баянцагааны даншигаар. Жамбага алдарт “Би соёлонгийн бай дааж байгаа. Мөнгөн морь цутгуулсан. Хандгай хүрэн үрээгээ түрүүлгэж морио өөртөө үлдээнэ” гэхэд Тагарваа хутагт “Жамбага чи наад мөнгөн морио энэ саарал дээлтэй залуугийн өвөрт хийчих..” гэсэн юм гэнэлээ. Тэр залуу нь тэрхүү даншигт салхин зээрд үрээгээ түрүүлгэсэн хожмын тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадорж байсан гэлцдэг.
БҮЛТЭНГИЙН ЭЗЭН
Босоо улааны удмын эх үр хоёр бор гүүг өвгөн хээрт өгч бүлтэн сарман гэгч нас чацуу хоёр хурдан бор үрээ гарав. Бүлтэн бор нь Говь-Алтайн Содномрэнцэнгийн Мөнхнасанд зарагдаж 2017 оны төрийн их баяр наадамд айрагдсан билээ. Дүү нь мөн хурдан үрээ өнгөрсөн жил сунгаанд хурдан байсан. Ер нь айлын хурдан адуу нэг, хоёр гүүнээс л голлож гардаг нь ёстой л нөгөө азарга гүүний тохироо, аз хувь биз.
2015 оны зун Дорнодоос хурдан хүрэн даага авчирч Бараатын ууланд хол түрүүлээд, улсын наадамд 12-оор давхиж хөлөнд орсон нь харамсалтай.
2016 оны хавар хээр азарга хурдан байлаа. 61 дээр сунгаж, Түмэндэлгэрийн Ихбаярын азаргануудын ар дээр ирээд байлаа. Мөн л өвгөн хээрийн төл. Энэ хүлэг тэр жилийн Нүүрэнтэйн хурдад зуу гаруй азарганд түрүү магнай болсон юм.
Өвөө нь ардын хувьсгалын түүхт 50 жилийн ойд хээр их нас айрагдуулсан, аав нь Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд Тагарваа хутагтын бор халзан соёолонг уяж айрагдуулсан, одоо М.Ариунболд алдарт л их ойд морь айрагдуулах дутуу байна даа.