-ТОМИЛОЛТ-
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны урилгаар БНХАУ-ын Ганьсу мужид Монгол Улсын 50 сэтгүүлч БНХАУ-д ажиллалаа. Энэ удаагийн айлчлалын гол зорилго тус улсын газар тариалангийн бүсийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах байв. Ганьсу муж бол БНХАУ-ын баруун хойд хэсэгт байршдаг. Ганьсу муж бол Хатан голын дээд урсгалд байрлалтай, зүүн талаараа Си Чуан муж, Хөх нуур муж, баруун талаараа Шинжаан Уйгар, умард талаараа ӨМӨЗО, Нин Шиатай хил залгадаг эртний торгоны замын зангилаа хот ажээ. Уур амьсгалын хувьд хуурай, хагас хуурай бүс нутагтай.
Бүх Хятадын ногооны бүтээгдэхүүний хэрэгцээний 70 хувийг эндээс хангадаг бөгөөд зургаан төрлийн бүтээгдэхүүнээрээ алдартай аж. Хонь, загас, гахай, жимс, төмс, эмийн ургамал гэсэн эдгээр бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлээ ядуурлаас гаргах гол хүчин зүйл гэж үздэг байна. Тиймээс ч тэд энэ удаа тариаланчдаа ядуурлаас гаргах төслийг хэрэгжүүлж эхлээд буй нь энэ. Үүнээс гадна эрчим хүч, түүхий материалын суурин мужийн нэг.
Өнгөрсөн хугацаанд газар тариалангийн үйлдвэрлэлийн нөхцөл эрс сайжирсан төдийгүй хүний оролцоог багасгаж, шинэ технологийн хүчийг илүүд үзэж байгаагаа онцолж байв. Тухайлбал, 100 метрийн хүлэмжийн аж ахуйд хоёрхон тариаланч ажиллах нөхцлийг бүрдүүлсэн байна. Ингэснээр уламжлалт аргаар тариалан эрхэлдэг байсныг халж, орчин үеийн техникийн шийдэлд тариалангийн салбараа даатгаж байгааг харж болохоор.
Эднийх зөвхөн газар тариалангийн салбарыг голчилсонгүй, сүүлийн гурван жилийн хугацаанд боловсрол, шинжлэх ухааны салбараа зэрэгцүүлэн хөгжүүлсэн бөгөөд мужийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 34 их, дээд сургуулиудыг шинээр бий болгожээ.
Элсэн цөлд шинэ хот сууринг хэрхэн босгосон талаар нь сонирхож асуухад, “ Ганьсу муж бол ерөнхийдөө говийн цөлтэй, олон товгор уул нуруудыг тэгшилж газар бий болгож шинээр барилга байгууламж барьсан. Ингэхдээ газраа барилгын компаниудад ижил тэгш хуваарилж барилга барих зөвшөөрөл олгосон.
Үүний үр дүнд энд ямар нэгэн газрын маргаан гэж байхгүй, тухайн компани Засгийн газартай хийсэн гэрээний дагуу л ажлаа гүйцэтгэх ёстой. Засгийн газраас гаргасан шийдвэрийг ямар ч компани, хувь хүн зөрчих эрх байхгүй. Яагаад гэвэл бүх бүтээн байгуулалт төлөвлөлт, цаг хугацаа, хүний хичээнгүй хөдөлмөрийн үр дүнд бий болдог учраас маргааш болно, нөгөөдөр дуусна гэсэн зүйл байхгүй” гэсэн юм.
Бүтээн байгуулалтаас гадна тус мужийнхан аялал жуулчлалын салбартаа ихээхэн анхаарал хандуулж байгаа аж. Тус мужид дэлхийд алдартай Дүн Хаунгийн Мөө Гао агуй, Цастын Монголчуудын зан үйл, тэмээн жин зэрэг өвөрмөц онцлогтой соёл иргэншил бий. Үүнээс гадна Сөө На хөгжим, цаасан хайчилбар, Ши Хөө урлаг, ардын жүжиг наадам гээд олон төрлийн жуулчдыг татах урлагийн өв соёлоороо гайхуулдаг байна.
Ганьсу муж бол ерөнхийдөө говийн цөлтэй, олон товгор уул нуруудыг тэгшилж газар бий болгож шинээр барилга байгууламж барьсан.
Ланжоуд импортын бараа оруулахыг хориглоно
Бидний дараагийн зочилсон хотын нэг Ланжоу. Энэ хот 2200 гаруй жилийн түүхтэй. Хятадын соёл үүслийн чухал газрын нэг. Хатан голын соёл, Торгоны замын соёл, Нангиадын соёл болон баруун бүсийн чухал уулзвар ажээ.
Тус хот нь Шинэ Хятад улсыг байгуулагдсан анхны жилүүдэд аж үйлдвэрийн суурь болж чадсан байна. Хятадын дотоод эх хуурай газрын төв цэгт байрлаж, Бүх Хятадын есөн их зам харилцааны төвийн нэг юм. Мөн мэдээлэл холбооны сүлжээгээрээ Хятад улсдаа тэргүүлдэг байна. Тэгвэл манай улс Ланжоу хоттой хоёр жилийн өмнөөс нэгэн төслийг хэрэгжүүлэхээр ярилцаж эхлээд байгаа аж.
Хятад улс Байгаль нуураас ус дамжуулах хоолой барих замаар ундны усны хомсдолоо шийдэхээр хэлэлцэж байна.
Өөрөөр хэлбэл, Байгаль нуур, Ганьсу мужийн төв Ланжоу хотыг холбох цэвэр ус дамжуулах хоолой барих төслийн талаарх мэдээллийг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хоёр жилийн өмнөөс мэдээлж эхэлжээ. Ганьсу мужийн нийслэл Ланжоу хотоос Байгаль нуурын баруун урд хэсгийг холбосон уг хоолой нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжихаар эл төсөлд тусгасан бөгөөд нийт урт нь 1000 км урттай байх юм байна. Гэхдээ уг төслийн үйл явц яриа хэлэлцээнийхээ шатандаа яваа юм байна.
Бүс нутгийн шинэ сортын алим ч энэ нутгийн брэнд. Тиймээс экспортоор гаргадаг бөгөөд манай улсад ч нийлүүлдэг гэж байлаа. Үхэр 6.4, хонь 33.4, гахай 12.3, жигүүртэн 78 саяыг тэжээж иргэдийнхээ махны хэрэгцээг хангаж буй.
2018 онд хөдөө аж ахуйн толгойлох 2454 компани, 100 гаруй хоршоо тус танхимд нэгдсэн. 69 нэр, төрлийн хүнсний ногоо жимс жимсгэнэ, 15.9 сая талбайг даатгалд хамруулжээ. 820 мянган өрхийн тариачид хөдөө аж ахуйн даатгалд хамрагдан өдгөө ач тусаа хүртэж байна. Ашиг тусын хувьд ийм байгаа хэдий ч тэдний тариалангийн бүтээгдэхүүн эко эсэхийг сэтгүүлчид сонирхож асууж байв.
Жишээ нь, ногоогоо юугаар борддог вэ, химийн бодис хэрэглэдэг үү гэсэн асуултын хариултад тэд ингэж хариулж байна. Ерөнхийдөө өргөн хэрэглээний ногоонууд болох өргөст хэмхийг ууршихаас нь сэргийлж шил цаасаар бүрж тарьдаг. Хүлэмжүүд их урттай байдаг бөгөөд ийм хүлэмж бий болгохын тулд арван жилээс илүү хугацаа шаарддаг.
Дулаанаа маш сайн хадгалдаг. Гаднын хэм 30 байхад дотор наймаас дээш хэм байж чаддаг. Энэ хэм нь хүнсний ногоо ургахад хангалттай нөхцөл гэж үздэг. Хөрсний хувьд говийн өөрийнх хөрсийг ашиглана. Өөрөөр хэлбэл, өвс ногоо ургахгүй орчинд говь газар органик хөрсийг ашиглаж экологийн ногоо ургуулж байна гэсэн үг. Хөрсийг хийхдээ эрдэнэшишийн иш, үхрийн баас, газар тариалангийн хог хаягдлыг биологийн аргаар ашиглаж хөрсийг бий болгож байна.
Органик хөрсөнд тарьж байгаа ногооны чанар сайн, Бүх Хятадын ногооны стандартад нийцсэн хүнсний ногоонуудыг ургуулдаг. Хөдөлмөр хүчийг хэмнэж, шинэ технологийг нэвтрүүлж, гар утсаараа удирдаж байгаагаараа дэвшилттэй. Гар утасны хэрэглээг бүх хүлэмжиндээ ашиглаж байна. Өнгөрсөн жил 2120 нэр төрлийн ургац хураан авсан бөгөөд ингэхдээ талбайдаа эко бордоо ашигласан.
Нийт талбайн 36 хувьд хорхой шавьжнаас хамгаалах хор цацсан. Энэ хор гэхдээ химийн найрлагагүй гэдгийг тэд хэлж байв. Үүний зэрэгцээ усгүй технологи нэвтрүүлсэн бөгөөд газар доогуураа шугам татаж тариа ногоог хөрснөөс нь дуслаар нь усалдаг технологи нэвтрүүлсэн байна. Уг технологи нь усыг 60 хувиар хэмнэх хүчин чадалтай юм. Гэхдээ зөвхөн эндээс усны хангамж хийдэг гэсэн үг биш аж. Шар мөрнөөсөө бага хэмжээгээр усаа татдаг гэж байв. Ерөнхийдөө технологийн шинэ дэвшлийг ашиглаж чадсанаар нийт талбайн 55.9 хувьд ногоо, жимс, цэцэгсээ тариалж чаджээ.