Туяа эмчилгээний салбарт гарч буй техник технологийн дэвшил нь хавдарт өгөх тунг ихэсгэж, хавдартай өвчтөнүүдийн эдгэрэх боломжийг нэмэгдүүлдэг. Туяа эмчилгээний шугаман хурдасгуур аппаратыг ашигласнаар хавдрын эргэн тойрон дахь эрүүл эд эрхтнийг гэмтээхээс сэргийлж, эмчилгээний гаж нөлөөг бууруулан өвчтөний амьдралын чанарыг сайжруулдаг. Иймээс шугаман хурдасгуур аппаратад суурилсан туяа эмчилгээний дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэх шаардлагатай байв.
Үйлчлүүлэгчдээ 6-р сарын 17-оос эхлэн авч, хоёр хүнийг эмчилж эхэлжээ.
Харин өнөөдөр тус технологийг амжилттай нэвтрүүлэх ёслолын ажиллагааг хавдар судлалын үндэсний төвд хийлээ. Монгол улсын засгийн газар “Эмчилгээний нарийвчлалыг сайжруулан, чадавхийг бэхжүүлсэнээр туяа эмчилгээний чанарыг дээшлүүлэх" төслийг 4 сая еврогийн хөрөнгө оруулалтаар 2015 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд 2019 оны 1-р сард 2 шугаман хурдасгуур болон бусад тоног төхөөрөмжийг ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгад суурилуулсан байна. Ийнхүү эмчилгээний чанарын баталгааг хангах бэлтгэл ажлыг хийж анхны үйлчлүүлэгчдээ 6-р сарын 17-оос эхлэн авч хоёр хүнийг эмчилж эхэлжээ.
“ЖИЛД 600 ГАРУЙ ХҮНД ТУЯА ЭМЧИЛГЭЭ ХИЙХ БОЛОМЖТОЙ”
Хавдар судлал үндэсний төвийн Туяа эмчилгээний тасгийн эрхлэгч М.Минжмаа “Хавдрын бүх үе шатанд туяа эмчилгээ шаардлагатай. Хавдрыг эмчлэх боломжгүй болсон тохиолдолд өвчний зовуурыг намдаах, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор мөн ашигладаг. Жилд 6000 гаруй хүн хавдраар оношлогддог ба 15 хүнд л туяа эмчилгээ хийдэг байсан. Харин энэхүү шинэ технологийн ачаар жилд 600 гаруй хүнд туяа эмчилгээ хийх боломжтой болж байна” гэв.
Хавдар судлалын үндэсний төвийн Туяа эмчилгээний тасаг зайн туяа эмчилгээнд Кобальт-60 үүсгүүр бүхий 2 аппарат, 2 болон 3 хэмжээст төлөвлөлтийн систем, энгийн ба компьютер томографт симулятортайгаар улсын хэмжээнд туяа эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлсээр иржээ.
“ХОРТ ХАВДРЫН 80 ГАРУЙ ХУВЬ НЬ ХОЖИМ ҮЕДЭЭ ОНОШЛОГДОЖ БАЙГАА”
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Улсын хэмжээнд жилд 6000 хорт хавдрын шинэ тохиолдол, хорт хавдраас үүдэлтэй 4000 нас баралт бүртгэгдэж байна. Хорт хавдрын 80 гаруй хувь нь хожим үедээ оношлогдож байгаа ба Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрт илрүүлбэл эмчилж болно гэсэн зөвлөмж өгч байна. Өнөөдөр нэвтрүүлж буй уг туяа эмчилгээний аппаратыг дэлхийд ашиглаад 20 жил болсон. Энэхүү аппаратын тусламжтайгаар элэгний хорт хавдартай хүн туяа эмчилгээнд орох боломжтой болж байгаа юм. Манай улсад бүртгэлтэй хорт хавдруудын 40 гаруй хувийг элэгний хорт хавдар эзэлж байна” хэмээн ярив.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар хорт хавдрын тохиолдлын 50-60 хувьд туяа эмчилгээ хийгдэх шаардлагатай байдаг гэсэн судалгаа гаргасан байдаг. Өнгөрсөн хугацаанд тоног төхөөрөмжийн хүртээмж хангалтгүй, технологийн хоцрогдсон байдлаас болж шинээр оношлогдсон хавдрын тохиолдлын дөнгөж 15 хүрэхгүй хувьд нь туяа эмчилгээ хийж байсан аж.
“МОНГОЛ ИРГЭД САНХҮҮГИЙН ДАРАМТГҮЙГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛНЭ”
ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбуян “Хуучин аппаратаар 40-60 минутын турш эмчилгээ хийдэг байсан бол шугаман хурдасгуурын аппаратаар 10-15 минутын дотор хийх юм. Тэгэхээр энэ нь цаг хугацаа хэмнээд зогсохгүй, олон хүний амьдралын чанарыг дээшлүүлж, насыг уртасгаж байгаа юм. Тус аппаратын өртөг их өндөр ч монгол иргэд санхүүгийн дарамтгүйгээр үйлчлүүлнэ. Энэхүү эмчилгээ гадаадад 20-40 мянган долларын өртөгтэй” хэмээв.
Үндэсний хэмжээнд туяа эмчилгээний эмч, эмнэлгийн физикч, дозиметрист, засварын инженер, техникч гэсэн мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалтын тогтолцоо байхгүй. Манай орны хувьд ОУАЭА-ийн техник хамтын ажиллагааны төслүүдээр туяа эмчилгээний үндсэн багийн зарим гишүүд Чех, Сингапур, Хонконг, ОХУ, Энэтхэг, Герман, Австри зэрэг өндөр хөгжилтэй орнуудад 3 сараас нэг жилийн хугацаатай сургалтад хамрагдан туяа эмчилгээний чиглэлээр мэргэшин, суралцсан байна.