Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өчигдөр “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв” байгуулах МОН-8 төслийн Удирдах хороог Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн хурлын танхимд хуралдуулж, ажлын явцтай газар дээр нь танилцав.
Уг төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа өндөр хүчин чадал бүхий хавдрыг эрт үед нь оношилдог орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүд болон алсын зайн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, програм хангамжтай, сургалтанд хамрагдаж мэргэшсэн эмч мэргэжилтнүүд бүхий иж бүрэн оношилгоо, эмчилгээний төв ашиглалтанд орно.
Барилгын ажил дууссан бөгөөд 215 нэр төрлийн 1870 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэгдэж Эрүүл мэндийн яамнаас томилогдсон эцсийн хэрэглэгч байгууллагыг хүлээн авах ажиллахаас өмнө “Эмнэлгийн тоног төхөөрөмжийг туршилтаар ажиллуулж шалгалт хийх, гэрээнд тусгагдсан техникийн тодорхойлолт хангаж буй эсэхийг хянах, баталгаажуулах” комисс ажиллаж байна.
Цөмийн оношилгооны тасгийн хувьд гүйцэтгэгч Самсунг си энд ти консорциумын туслан гүйцэтгэгч Женерал электроникс компанийн 29 гадаад мэргэжилтэн хоёр сарын хугацаанд угсралт, суурилуулалтын ажлыг гүйцэтгэхээр Монгол Улсад ажиллаж байна.
Мөн төслийн Монгол талын хөрөнгөөр санхүүжих хэсэгт Эмчийн хөгжлийн төвийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд энэхүү төв ашиглалтад орсноор Резидент эмч, мэргэжилтнүүдийн дадлага хийх, манекан дээр ажиллах, сурах орчинг сайжруулах таатай нөхцөл бололцоо үүсэх юм.
Удирдах хорооны хурлаар төслийн хэрэгжилтийн хүрээнд тулгамдсан асуудлуудтай танилцан Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийг цаг хугацаанд нь ашиглалтанд оруулж улсын комисст хүлээлгэн өгөхийг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захиргаа болон Төсөл хэрэгжүүлэх нэгжид үүрэг болгов.
Эх сурвалж: ЭМЯ