Дэлхий дээр 500 мянгаас нэг сая орчим ургамал, амьтны төрөл зүйл ойрын арван жилд устах аюул нүүрлэсэн тухай НҮБ-ын тайланд онцолжээ.
Манай ертөнцөд найман сая гаруй амьтан, ургамал байдаг гэх тооцоо бий. Харин өнөө үед амьтан, ургамлын устах давтамж сүүлийн арван сая жилийнхээс 10-100 дахин түргэссэн гэж эрдэмтэд үзжээ.
Энэ асуудалд нөлөөлж буй гол хүчин зүйл нь хүн төрөлхтөн гэдгийг тайланд олон удаа дурдсан аж. Тухайлбал, хүмүүс дэлхийн нийт хуурай газар нутгийн 75 хувь, далай тэнгисийн 40 хувьд нь ямар нэгэн өөрчлөлт оруулсан байна. Үүнээс гадна агаарын бохирдол, ойгүйдэл, экологид хөнөөлтэй хөдөө аж ахуй, уул уурхайн олборлолт, хяналтгүй ан агнуур, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйлүүд амьтан ургамал устахад нөлөөлж байна.
- Дэлхий дээр 500 мянгаас нэг сая орчим ургамал, амьтны төрөл зүйл ойрын арван жилд устах аюултай.
- 500 мянга гаруй газрын амьтанд урт хугацаанд амьдрах газар байхгүй.
- Дэлхийн шавжны 10 хувь нь устах аюултай.
- Далайн шүрний 33 хувьд устах аюул нүүрлэсэн. 1870 оноос хойш далайн гүн дэх шүрний 50 хувь нь устсан.
- Далайн хөхтөн амьтны гуравны нэгд устах аюул нүүрлэв. Сүүлийн хоёр жил хуванцар залгин үхсэн халимууд олдох болсон.
- Хоёр нутагтан амьтдын 40 орчим хувь нь устах аюултай зэрэг тоо баримтыг тайланд оруулжээ.
Одоо дэлхийн түүхэнд зургаа дахь удаагийн олноор ургамал, амьтан устах үе эхэлсэн байгаа тухай тайланд дурдсан байна.
Дэлхийн 50 улсын 150 шинжээч гурван жилийн турш уг илтгэл дээр ажиллаж, улс төрчдөд шийдвэр гаргах хэрэглүүр бүтээсэн юм. 1800 хуудас шинжлэх ухааны дүгнэлт, баримтаас товчлон 40 хуудас материалыг Парист болсон био төрөл зүйл ба эко системийн тухай уулзалт дээр танилцуулжээ.
Тайланг гаргасан хүмүүс улс орнуудын засгийн газрыг байгаль орчинд ээлтэй бодлого баримталж, хуулиа чангатгахыг уриалж байгаа аж. Тэрээр “Бид хүмүүсийг идэхээ больж, цахилгаан хэрэглэгээ зогсоо гээгүй. Амьдарч буй газраа хэрхэн ашиглах тал дээр бид илүү ухаалаг, алсын хараатай хандах хэрэгтэй” гэжээ.
Эх сурвалж: Business insider