Юнител корпораци үйл
ажиллагаагаа эхэлсэнээс хойш жил гаруйн хугацаанд Монгол улсын 21 аймаг, сум суурин нийлсэн 150 гаруй газар
сүлжээгээ оруулаад байгаа бол энэ онд багтан нийт 200 гаруй газар сүлжээгээ
оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Он гарсаар Юнител корпораци Булган аймгийн
Хишиг-Өндөр, Хутга-Өндөр, Хөвсгөл аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Жаргалант,
Завхан аймгийн Улайстай, Увс
аймгийн Өлгий, Ховд, Баян-Өлгий аймгийн
Алтанцөгц, Сайншанд, Зүүнбаян, Өргөн, Айраг, Дархан хотын Хөтөл, Сант, Хонгор,
Улаан-Хан, Орхонжимстногоо, Төв Аймгийн Эрдэнэ, Хэнтий аймгийн Өндөрхаан,
Цэнхэрмандал, Жаргалтхаан, Мөрөн, Сүхбаатар аймгийн Мөнххаан газруудад
сүлжээгээ оруулж, үйлчилгээнийхээ нээлтийг хийсэн бол 2008 оны 4 сарын
9-нд Төв аймгийн Дэлгэрхаан суманд
нээлтээ хийж нутгийн ард түмэнд хамгийн анхны үүрэн холбоог гарт нь атгууллаа.
Нээлтэнд УИХ-ын эрхэм гишүүн Су.Батболд, Төв аймгийн засаг дарга Ц.Энхбат,
Юнител корпорацийн ерөнхий захирал Ц.Амраа нар оролцож, албан ёсоор нээж үг
хэллээ.
Үүрэн холбооны операторуудаас анхлан сүлжээгээ оруулж, нээлтээ хийж
байгаа Юнител корпораци Дэлгэрхаан сумынханд дуу хуур болсон урлагийн тоглолт,
азын сугалаа, урамшуулал, бэлэгтэй очсон нь олон хүнийг баярлуулав. Өдөр болгон
нэг минут үнэгүй ярих, бонустай цэнэглэгч карт, сүлжээ харгалзахгүй нэг үнээр
ярих боломжтой шинэлэг үйлчилгээг авсандаа сэтгэл хангалуун байгаа нутгийн
иргэд XXI зуунд хаана ч байсан холбоо харилцаатай байна гэдэг
сайхан юм хэмээн шагшиж байлаа. Гурван цаг гаруй үргэлжилсэн нээлтийн арга
хэмжээг дуусан дуустал нутгийн иргэд хамтдаа байж амтлаг ногоон алимаар
цангаагаа тайлж, шинэлэг үйлчилгээгээр холбоо харилцааны хэрэгцээгээ хангалаа.
Дэлгэрхаан сум нь аймгийн төвөөсөө алслагдмал бөглүү, дайран өнгөрөх аянчин гийчин ховор учир хөгжил дэвшлээс нилээд хоцрогдсон байсан боловч Юнител корпораци өөрийн сүлжээгээ оруулж нээлтээ хийснээр нутгийн иргэд харилцаа холбооны хувьд хөгжил дэвшилтэй мөр зэрэгцэн алхах боллоо. Харин Юнителийн баг өөр олон сумдад сүлжээгээ оруулж, харилцаа холбоог нь шийдэж өгөхөөр дараагийн сум руу замдаа гарлаа.