Цөмийн зэвсэгтэй Энэтхэг болон Пакистан улсын хурцадмал байдал Кашмирын маргаантай бүсэд төвлөрсөн нь анх удаагийнх бус. Хамгийн сүүлд энэ сарын 14-нд мөргөлдөөн дэгдээж, алан хядагчид Энэтхэгийн хил рүү нэвтрэн хэдэн арван цэргийн амийг хөнөөлөө.
Шинэ Дели Пакистаныг буруутгасан ч Исламабад оролцоогүй хэмээн үгүйсгэж, Пакистаны байлдааны онгоцууд Энэтхэгийн хоёр онгоцыг сөнөөв. Энэ нь 2014 онд засгийн эрхэнд гарсан Ерөнхий сайд Нарендра Модигийн хувьд тавдугаар сарын сонгуулийн өмнө аюулгүй байдлын томоохон сорилт үүсгэлээ.
1. ЭНЭТХЭГ БОЛОН ПАКИСТАН БИЕ БИЕДЭЭ ИТГЭДЭГГҮЙ
1947 онд Британийн Энэтхэгийг хуваах цуст тэмцлийн дараа энэ хоёр улс бий болсон. Шинэ хил тогтоосны өмнө ч мөн дараа нь ч 14 сая хүн орон гэрээ орхиж, нэг сая орчим хиндү, мусульман, сикх хүн амь үрэгдсэн юм.
Хоёр улс тусгаар тогтносноос хойш гурван удаа томоохон мөргөлдөөн болжээ. Энэтхэгийн тал уг хуваагдлыг түр зуурын хэмээн үзэж, боломж гармагц Пакистаныг буцаан нэгтгэхийг хүсдэг гэдэгт тус улсыг үндэслэгчид итгэж байв. Гэвч Энэтхэг улс исламабад алан хядагчдыг дэмжиж, ялангуяа Кашмирын нутаг руу халдахад тусалдаг хэмээн сэжиглэн, ихээхэн зэвүүцдэг.
2. КАШМИРЫН ОНЦЛОГ
Хоёр улсын дунд Хималайн нуруунд оршдог Кашмирыг хуваан эзэмшдэг боловч аль аль нь бүтнээр эзлэхийг санаархаж, гурван удаа дайтсан. Хуваагдах үед Энэтхэг болон Пакистан улс бүс нутгийн жижиг вант улсуудыг нэгтгэх арга чарга хайж байв. Мусульман олонхтой Кашмир хиндүчүүдийн мэдэлд орох эсэхээ шийдэж ядаж байтал Пакистаны дайчид орж ирсэн юм. Нөгөө талаас Энэтхэгийн цэргүүд довтолж, хоёр улс мухардах хүртлээ байлдсан. 70 жил өнгөрсөн ч хяналтын шугам хэмээх хилийн асуудлаар маргалдсан хэвээр бөгөөд энэ бүс дэлхийн хамгийн их цэрэгжсэн газар боллоо.
3.СҮҮЛИЙН МӨРГӨЛДӨӨН
Энэ сарын 14-нд Кашмир дахь Энэтхэгийн хяналтын бүсэд дайралт болж, цагдаагийн хүчний 37 байлдагч алагдаж, хэд хэдэн хүн шархаджээ. Пакистанд байрладаг Жайш-и-Мохаммад хэмээх алан хядагч бүлэг мужийн нийслэл Шрнагар хотын ойролцоо болсон дайралтын хариуцлагыг хүлээсэн юм. 2016 онд мөн хэд хэдэн удаагийн хилийн зөрчил гарч байв. Гэвч энэ дайралт 1971 оны дайнаас хойш хамгийн ноцтой мөргөлдөөнд хүргэлээ. Тус бүлэг Кашмирыг Пакистанд нэгтгэхийн төлөө тэмцдэг аж.
4. ЭНЭТХЭГИЙН ТАЛ ДАЙН ХИЙХ ҮҮ
Үгүй л болов уу. Хүчтэй хариу өгөх шахалт их байгаа ч Энэтхэгийн тал хоёр улс цөмийн зэвсэгтэй гэдэг бодит байдалд захирагдана. 2016 онд болсон дайралтын дараа Модигийн Засгийн газар хязгаарлагдмал цохилт өгч, байдал цааш хурцдаагүй юм. Исламабад хил давсан дайралтыг дэмжээгүй гэдэг байр сууриа эрчимтэй хамгаалсан нь мэдээж тусалсан байх. Гэхдээ Модигийн эрх баригч нам сонгуульд бэлтгэж буй үед сүүлийн дайралт болсон нь Ерөнхий сайдад шийдвэртэй алхам хийх шахалт болох магадлалтай.
5.ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
Пакистанд дипломатын томоохон дарамт ирэх байх. Цагаан ордон Пакистаныг газар нутаг дээрээ алан хядагчдын элдэв бүлгүүдийг байрлуулан дэмжлэг үзүүлэхээ нэн даруй зогсоохыг шаардсан. Түүнчлэн энэ явдлын улмаас Пакистаны холбоотон гэгддэг Хятад улс байр сууриа чангатгаж, Жайш-и-Мохаммад бүлгийн удирдагчийг НҮБ-аас алан хядагч гэж зарлах Энэтхэгийн саналыг дэмжихэд хүргэж магадгүй.
Бээжин хоёр улсыг тэвчээртэй хандахыг уриалжээ. Пакистан НҮБ-д хандан хямралыг зохицуулахад туслахыг уриалсан бол Энэтхэг их гүрнүүдэд мэдэгдэл хүргүүлсний зэрэгцээ Исламабадыг газар нутагтаа орогнуулсан алан хядагчдыг дэмжихээ зогсоохыг шаардаад байна.