Хан-Уул дүүрэгт байрладаг, British school of Ulaanbaatar сургууль руу хүмүүс халдлаа гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллага өчигдөр хүлээн авчээ. Энэ дагуу газар дээр нь ажиллан, үймээнтэй асуудлыг зогсоосон, Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс хэргийг шалгаж байна. Сургуульд цагдаагийн хамгаалалт гараагүй гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Мөн маргааш тус сургуулийн хичээл хуваарийн дагуу орно гэв. Нөхцөл байдлыг сурвалжлахаар очсон хэвлэл мэдээллийн ажилтнуудыг дотогш нэвтрүүлэхгүй байгаа юм.
Тус сургуулийн 51 болон 49 хувийг эзэмшигч талуудын хооронд гарсан маргааны улмаас сургууль руу хэсэг хүн хүч хэрэглэн нэвтрэн орсон байж болзошгүй байна.

Энэ бичлэгийг энэ сарын 23-ны өдөр хийжээ.

Тус сургуулийн УЗ-ийн даргаар Ц.Ариунаа, Ерөнхий захирлаар Х.Батжаргал, УЗ-ийн гишүүнээр Ж.Оюунгэрэл, Ц.Амараа, ТУЗ-ийн зөвлөхөөр Р.Бат-Эрдэнэ нар ажилладаг хэмээн сургуулийн цахим хуудсанд мэдээлжээ. Энэ сургуулийг анх 2010 онд "Эко Скүүл Гарден" ХХК байгуулсан байна.

ИХ БРИТАНИЙН ЭЛЧИН САЙД АСУУДЛЫГ ХҮЧ ХЭРЭГЛЭЖ БИШ, СОЁЛЧ БОЛОВСОН АРГААР ШИЙДЭХИЙГ ШААРДАВ
Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудсанд мэдээлснээр “Эко Скүүл Гарден” компани 2010 онд бүртгүүлэхдээ үйл ажиллагааны чиглэлээ аялал жуулчлал, гадаад худалдаа, худалдааны зуучлал хэмээн бүртгүүлжээ. Үүнээс хойш үйл ажиллагааны чиглэлдээ өөрчлөлт оруулаагүй байна. Энд ерөнхий боловсролын салбарыг дурдаагүй байгаа нь анхаарал татаж байгаа юм.
Энэ сургуульд ИБУИНВУ-ын иргэд багшилдаг.
Иймд тус улсаас манай улсад суугаа элчин сайд Филип Малоне “Үүсээд буй нөхцөл байдлыг бид анхааралтай ажиглаж байна.
Замбараагүй байдал тус сургуульд ажилладаг манай багш нар болон монгол багш нар, тэдний гэр бүлийнхнийг цочирдууллаа.
Маргалдаж буй талууд асуудлаа айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх аргаар биш соёлч боловсон байдлаар шийдэхийг шаардаж байна” хэмээн жиргэж, байр сууриа илэрхийлэв.