Завхан аймгийн иргэдийн золголт Монгол Бөхийн Өргөөнд болов. Уг золголтод зориулсан Завхан аймгийн харьяат бөхчүүдийн барилдаанд улсын гарьд Б.Гончигдамба, улсын харцага Ш.Уламбаяр, улсын харцага Т.Бэгзсүрэн, улсын начин Б.Чимэдвандан нарын тэргүүтэй 56 хүчтэн зодоглолоо.
Их-Уул сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Тэргэн нуур” ХХК, “Даян” дэвжээний бөх, улсын гарьд Батнасангийн Гончигдамба манлайлан барилдсаар зургаа даван түрүүлсэн бол Отгон сумын харьяат, “Хаан даатгал” ХХК, “Даян” дэвжээний бөх, улсын харцага Төрмөнхийн Бэгзсүрэн үзүүр булаав. Их шөвөгт Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага Ш.Уламбаяр, Их-Уул сумын харьяат, улсын начин Б.Чимэдвандан нар шалгарсан юм.
Улсын гарьд Б.Гончигдамба энэ барилдааны түрүү бөхийн бай шагнал 49 инчийн зурагтыг нутгийн ах, “Болор цом – 2018” наадмын тэргүүн найрагч Базарсадын Баттулгад гардуулсан нь нутгийн олны сэтгэлд нийцсэн үйл явдал болов. Гарьд, найрагч хоёул Их-Уул сумын унаган иргэд бөгөөд Б.Гончигдамба гарьд, нутгийн ахыгаа “Болор цом” наадамд түрүүлж, өөрийн орон байртай болсныг мялаан түрүү бөхийн байгаа гардуулсан байна.
Тус барилдааны оноолтыг хоёрын даваанаас үзнэ үү.
Хоёрын даваа
- у.г Б.ГОНЧИГДАМБА- с.з Д.Доржсүрэн
- у.х Ш.УЛАМБАЯР - с.з Б.Жигжидсүрэн
- у.х Т.БЭГЗСҮРЭН- с.з Ё.Гантулга
- у.н Б.ЧИМЭДВАНДАН- с.з Д.Хандсүрэн
- а.а П.ӨСӨХБААТАР - с.з Ч.Дэмбэрэлдорж
- а.а Б.УРТБАЯР - а.н Д.Дэмиддорж
- а.а Ш.Пүрэвгарьд - а.н Д.БАТБААТАР
- а.а Ч.МӨНХТОГТОХ - а.н М.Лувсандорж
- ц.х Т.ДҮГЭРДОРЖ - а.н Т.Хайдавдорж
- а.х Б.ХҮДЭРЧУЛУУН- а.н Н.Бямбажаргал
- а.х Г.АНХБАЯР - а.н Э.Дарамсэнгэ
- а.х П.БАЯРСАЙХАН - а.н Г.Баярбат
- а.ө.н.н Б.ДАВААДОРЖ - а.н С.Доёддорж
- а.н Б.ГАНЗОЛБОО - а.н Э.Доржсүрэн
Гурвын даваа
- Б.ГОНЧИГДАМБА - Б.Ганзолбоо
- Ш.УЛАМБАЯР - П.Баярсайхан
- Т.БЭГЗСҮРЭН- Б.Даваадорж
- Б.ЧИМЭДВАНДАН- Г.Анхбаяр
- П.ӨСӨХБААТАР - Д.Батбаатар
- Б.УРТБАЯР - Б.Хүдэрчулуун
- Ч.Мөнхтогтох - Т.ДҮГЭРДОРЖ
Дөрвийн даваа
- Б.ГОНЧИГДАМБА – гоцлов
- Ш.УЛАМБАЯР - Т.Дүгэрдорж
- Т.БЭГЗСҮРЭН - Б.Уртбаяр
- Б.ЧИМЭДВАНДАН - П.Өсөхбаатар
Тавын даваа
- Б.ГОНЧИГДАМБА - Б.Чимэдвандан
- Ш.Уламбаяр - Т.БЭГЗСҮРЭН
Зургаагийн даваа
- Б.ГОНЧИГДАМБА - Т.Бэгзсүрэн
Т.Түмэндэмбэрэл