Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас агаарын бохирдлоос болж жилд 7 сая хүн нас бардаг гэсэн судалгааг гаргасан байдаг. Энэ тооцооллыг 2014 онд гаргаж байсан бол өдгөө энэ тоо өссөн нь мэдээж.
Хайртай хүмүүс, энхрий бяцхан үрс минь агаарын бохирдол, утаанд хордсоор байгааг зүгээр хараад суух хэцүү. Энэ бүгдтэй эвлэрсэн мэт ямар ч арга хэмжээ авалгүй байхын оронд ядаж идэж буй хоол хүнсээрээ дамжуулж агаарын бохирдлоос хамгаалж болох юм. Мөн амны хаалт тогтмол зүүж хэвшихээс гадна дараах хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэхийг хичээгээрэй.
ОЛИВЫН ТОС
Уушгины үйл ажиллагааг дэмждэг, Е витаминаар баялаг хүнсний нэг бол яах аргагүй оливын тос юм. Ханаагүй тосны хүчил агуулсан оливын тос нь аливаа үрэвслийг бууруулахад чухал нөлөөтэй. Мөн хүний бие эрхтэний зарим идэвхтэй үйл ажиллагааг дэмждэг. Бүхий л төрлийн хоол, салат амтлахад ашиглаж болох ба амт үнэрийн хувьд таатай учир ургамлын тосны оронд өдөр тутам хүнсэндээ хэрэглэхэд тохиромжтой юм.
МААЛИНГИЙН ҮР
Маалинги бол фитоэстроген болон омего-3, ханаагүй тосны хүчлийг их хэмжээгээр агуулсан хүнсний бүтээгдэхүүн юм. Фитоэстроген (ургамлын гаралтай эстроген төст бодис) нь астма, зарим төрлийн харшлын шинж тэмдгийн үүсвэрийг дарангуйлах найрлагатай байдаг. Маалингийн үрээ та смүүти, салатанд хийж эсвэл өөрийн гараар хийсэн нарийн боовны бүтээгдэхүүн дээр түрхэн хэрэглэж болно.
АВОКАДО ЖИМС
Авокадог өдөр тутамдаа хэрэглэх зөвхөн агаарын бохирдлоос хамгаалах төдийгүй маш олон шалтгаан бий. Нэн түрүүнд авокадо нь зүрх судасны үйл ажиллагааг сайжруулдаг. Эрүүл мэндэд тустай энэхүү жимсэнд ашигтай өөх тос ихээр агуулагддаг нь цусан дахь холестерины хэмжээг бууруулж байдаг.
Агаарын бохирдлын уушгинд үзүүлэх нөлөөг Е витамин бууруулдаг болохыг Лондонгийн “Kингс” коллежийн хүрээлэн буй орчны судлаачид тогтоожээ. Судалгаагаар хүний биед Е витамин багасах тусам уушгины өвчлөл болох астмаар өвдөх эсрдэл нэмэгдэж байжээ. Харин бууцай, авокадо гэх мэт Е витаминаар баялаг хүнс хэрэглэхэд хүний биед хортой бохирдлын нөлөөг бууруулж байжээ. Түүнчлэн авокадо жимсэнд цусны даралтыг хэвийн хэмжээнд нь барих калий агуулагдаг. Авокадо нь хүний биед амархан шингэдэг ба E, B, A, C, K, PP, фолийн хүчил гэх мэт амин дэм, кальци, фосфор, төмөр, натрий зэрэг эрдэс бодис агуулдаг аж.
ЦЭЦЭГТ БАЙЦАА
Жон Хопкинсийн их сургуулийн Нийгмийн эрүүл мэнд судлалын тэнхимээс 12 долоо хоногийн турш хийсэн судалгаагаар цэцэгт байцаа нь озон болон тоосонцорын бохирдлын нөлөөг бууруулдаг болохыг тогтоожээ. Тэр дундаа хорт хавдрын эсрэг нэгдлүүд болон сульфорафан агуулдаг юм. Сульфорафан бол үе мөчний мөгөөрсний эд, эсийг хамгаалдаг фермент бөгөөд хорт хавдар болон төрөл бүрийн нянгийн эсрэг нөлөөтэй органик нэгдэл аж.
СҮҮ, ЦАГААН ИДЭЭ
Монголчууд эрт дээр үеэс хор тайлах аргад цагаан идээ тэр дундаа сүүг ашигласаар ирсэн. Хэрэв антибиотик эмчилгээ хийлгэж байгаа үед сүү хэрэглэхгүй байхыг эмч нар зөвлөдөг. Учир нь сүү хор тайлдаг учир эмийн үйлчилгээг саармагжуулдаг байна. Мөн аарц, ээдэм, цөцгий зэрэг цагаан идээний төрлийн хүнсний бүтээгдэхүүн нь биеэс хорыг гадагшлуулахаас гадна хүний дархлааг дэмждэг учир агаарын бохирдлын үед хэрэглэж болох уламжлалт, таатай хүнсүүдийн нэг юм.
УЛААН ЛООЛЬ
Бид энэхүү хүнсний бүтээгдэхүүнийг цус төлжүүлдэг гэдгээр нь сайн мэднэ. Гэхдээ үүгээр ч зогсохгүй үүнийг амьсгалын замын өвчлөлийн эсрэг хамгаалж байдаг антиоксидант нэгдэл хэмээдэг. Улаан лоолинд A, C, K, B6 витамин болон фолийн хүчил, кали их байдаг. Үүнээс гадна улаан лооль нь натри, илчлэг багатай. Мөн улаан лоолинд тиамин, ниацин, магни, фосфор зэс агуулагддаг бөгөөд хүнсний эслэг болон усаар баялаг юм.
ЦАГААН ДАРС
Дарсыг усан үзмээс гаргаж авдаг гэдгийг хүн бүр мэднэ. Усан үзэм нь хамгийн өндөр тун бүхий антиоксидантаар баялаг хүнс юм. Гоо сайхны бүтээгдэхүүнд ч мөн усан үзмийн найрлага байдаг нь арьсны гүн дэх бохирдлыг арилгахад зориулагдсан байдаг. Дарс уух нь амьсгалын замын болон зүрх судасны эрүүл мэндэд тустай гэдгийг ч нотолсон эрдэмтдийн судалгаа байдаг. Мөн цагаан дарс нь хүний биеэс хорт бодисыг гадагшлуулдаг давуу талтай. Дээрх төрлийн хүнсийг хэрэглэхийн сацуу оройд нэг хундага цагаан дарс уувал агаарын бохирдлын хорыг биеэс гадагшлуулах давуу талтай юм. Гэхдээ мэдээж спирт агуулсан зүйл хэрэглэхийг эмч танд хориглосон бол зөвлөгөөний энэ хэсгийг алгасаарай.
Та сайн чанарын цагаан дарснуудыг "World wine"-ий салбар дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.
"World wine" салбар дэлгүүрүүдийн хаяг: