Технологийн ертөнцийн суут хүн болох Стив Жовс нойр булчирхайн хорт хавдараар 2011 оны аравдугаар сарын 5-нд нас баржээ. Стив Жовс маш ховор тохиолдох нейроэндокрин төрлийн нойр булчирхайн хорт хавдраар өвчилсөн ч найман жил амьдарсан.
Зарим өвчнийг эмчлэх аргыг нээж, олон хүний насыг уртасгасаар байна. Харин хорт хавдар хэмээх өвчинтэй олон жилийн турш тэмцсэн боловч төгс эмчилгээний аргыг төдийлэн шийдэж чадахгүй байсаар байна. Гэхдээ шинжлэх ухаан хөгжихийн хэрээр эмчилгээний шинэ арга бий болсоор байна. Тухайлбал, хорт хавдрын эмчилгээний шинэ арга болох дархлаа эмчилгээг боловсронгуй болгоход зарим эрдэмтэн том дэвшил гаргасан учраас 2018 оны Нобелийнн шагналыг авсан билээ.
Нойр булчирхай артер, вен, тунгалгийн судсаар баялаг учраас хавдар үсэрхийлэхэд амархан.
Ингээд Apple компанийг үндэслэгч Стив Жовсын өвчилсөн нейроэндокрин төрлийн нойр булчирхайн хавдрын талаар товч өгүүлье.
Нейроэндокрин төрлийн нойр булчирхайн хорт хавдар нэг сая хүн амд 3-5 тохиолддог, маш ховор төрлийн хавдар. Ховор тохиолдохоос гадна оношлогдсоноос хойш таван жил амьдрах чадвар ердөө 4 хувь хувь юм. Өөрөөр хэлбэл, оношлогдсоноос хойш 5 жил өнгөрөхөд 100 өвчтөнөөс 4 хүн л амьд үлдэнэ. Нейроэндокрин төрлийн нойр булчирхайн хорт хавдар маш хурдан үсэрхийлэл өгөх шинж чанартай, мэс засал хийхэд их бэрхшээлтэй. Эмчилгээний үр дүн багатай. Технологийн ертөнцийн суутан Стив Жовс энэ хорт хавдраар өвчилж нас барсан нь харамсалтай. Гэхдээ Стев Жовс ийм төрлийн хорт хавдартай өвчтөнүүдээс хамгийн урт насалсан хүмүүсийн нэг. Яагаад гэвэл компьютер томографид анх оношлогдсоноос хойш найман жил амьдарч чадсан юм.
Нойр булчирхайн хорт хавдар яагаад ийм аюултай байдаг вэ?
Нойр булчирхайн хорт хавдар хоруу чанар ихтэй, эмчилгээний үр дүн бага. Энэ онцлог шинж бий болоход дараах хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг хэмээн эрдэмтэд үздэг.
Нэгдүгээрт, нойр булчирхайн байрлал олон эрхтэнтэй харьцсан байдаг. Нойр булчирхай нь толгой, их бие, сүүл гэсэн гурван хэсгээс тогтоно. Толгой хэсэг нь нарийн гэдэс, элэгний ойролцоо оршиж, энэ хэсгээс цорго гарч, цөсний сувагтай нийлж, нарийн гэдэстэй холбогддог. Харин их бие хэсэг гол судасны урд оршдог бол сүүл хэсэг нь дэлүү, зүүн бөөр, ходоодны ойролцоо байрлана. Энэ байрлал нойр булчирхайн хорт хавдрын мэс заслын эмчилгээ хийхэд хүндрэлтэй болгохоос гадна төгс эмчлэх боломжийг багасгадаг.
Хоёрдугаарт, нойр булчирхай бол гадаад, дотоод шүүрлийн нарийн нэгдмэл үйл ажиллагаатай эрхтэн юм. Гадаад шүүрлийн үйл ажиллагаа гэдэг нь нойр булчирхайнаас хоол боловсруулах ферментийг нарийн гэдсэнд ялгаруулж, хоол хүнсний зүйлийг задалдаг. Харин дотоод шүүрлийн үйл ажиллагаа нь глюкагон, инсулин зэрэг дааврыг цусанд ялгаруулж, бодисын солилцоонд оролцохыг хэлнэ. Нойр булчирхайн хорт хавдрыг мэс заслаар эмчлэхэд энэ нарийн төвөгтэй үйл ажиллагаа олон хүндрэл бий болгодог.
Гуравдугаарт, нойр булчирхай булчирхайлаг эрхтэн учраас хорт хавдрын эс нь бусад эрүүл эд эрхтэн рүү нэвчиж ургах боломжтой. Хорт хавдрын эс эрүүл эд эстэй холилдох боломжтой болдог учраас туяа, мэс заслын аргаар эмчлэхэд эрүүл эд эс гэмтэх магадлалтай.
Дөрөвдүгээрт, нойр булчирхай артер, вен, тунгалгийн судсаар баялаг учраас хавдар үсэрхийлэхэд амархан. Хожуу үе шатанд оношилбол үсэрхийлсэн байх магадлалтай байдаг. Эдгээр онцлогоос шалтгаалж мэс засал эмчилгээний үр дүн бага байх учраас туяа, хими эмчилгээ хийдэг. Туяа, хими эмчилгээ бол төгс эмчилгээ биш боловч амьдрах хугацааг уртасгадаг хэмээн Харвардын нойр булчирхайн нейроэндокрин хавдраар мэргэшсэн эмч Х.Кулке хэлжээ. Иймд, Стив Жовсын хорт хавдарт дээрх хүчин зүйл нөлөөлсөн болохоор төгс эмчлэх боломж хомс байсан хэмээн дурссан байдаг.
Нойр булчирхайн хорт хавдар юунаас болж үүсдэг вэ?
Тамхи татах, чихрийн шижин, нойр булчирхайн үрэвсэл хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг. Харин нейроэндокрин төрлийн хавдар үүсэхэд “менин” хэмээх хавдар дарангуйлагч генийн хувирал (өөрчлөлт) чухал ач холбогдолтой байна. Гэхдээ судалгаагаар нийт хорт хавдартай өвчтөний 5 хувьд энэ төрлийн генийн хувирал илэрчээ.
НОЙР БУЛЧИРХАЙН ХАВДАР ХҮЧТЭЙ ӨВДӨЛТТЭЙ, ЗОВИУР ИХ ИЛЭРДЭГ ӨВЧИН
Зарим эрхтэнд үүссэн хавдар дүлий шинжтэй буюу өвдөлт, зовиур, шинж тэмдэг тэр бүр илэрдэггүй. Харин нойр булчирхайн хавдар хүчтэй өвдөлттэй, зовиуртай хавдар юм. Гэдэсний наран сүлжээ хэмээх мэдрэлийн төгсгөлийг хүчтэй цочроох учраас өвдөлт тэсэхийн аргагүй хүчтэй байдаг. Энэ хавдрын үед гадаад болон дотоод шүүрлийн өөрчлөлт илрэх учраас шинж тэмдэг их илэрдэг.
Тухайлбал, нейроэндокрин төрлийн нойр булчирхайн хорт хавдарын 10-30 хувьд инсулины шүүрэл ихэсдэг. Цусанд инсулин их ялгарснаас цусны сахар буурч ухаан алдах, толгой эргэх шинж тэмдэг илэрнэ. Мөн гастрины хэмжээ нэмэгдэн, ходоодны шүүрэл их ялгардаг. Шүүрэл ихэссэнээр ходоод ба дээд гэдэсний шархлаа үүсдэг юм. Ийм төрлийн хавдартай хүмүүс хорт хавдраасаа биш дааврын өөрчлөлтийн улмаас нас бардаг.
Үргэлжлэл бий…
Энэ нийтлэлийг Харвардын эрүүл мэндийн боловсрол олгох мэдээллээс бэлтгэсэн болно.
Эх сурвалж: facebook.com/unsick.me/