Шведийн тавилгын Ikea компани хамгийн том дэлгүүрээ 2020 онд Филиппиний нийслэл Манила хотод нээхээр төлөвлөж буй. Тус дэлгүүр нь сагсны 150 талбайтай тэнцүү буюу 65 мянган ам метр байх төлөвтэй байна. Ikea Манила дахь дэлгүүртээ эхний ээлжид 134 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм.
Мөн уг салбарт бөөний дэлгүүр болон захиалагчдад бараа, бүтээгдэхүүнээ хүргэх дуудлагын төв байрлах аж. Түүнчлэн 9000 нэр төрлийн барааг хэрэглэгчдэд санал болгохоор төлөвлөжээ.
Филиппиний дундаж давхаргын зарцуулалт хурдтай тэлж, 2030 он гэхэд Итали иргэдийн хэрэглээг давах төлөвтэй байна. Филиппиний эдийн засаг 13 улирал дараалан зургаагаас дээш хувиар өссөн. Үүнд өрхийн хэрэглээ гол жин даржээ.
Тавилгын худалдааны дэлхийн хамгийн том компани болох Ikea Азид бизнесээ хурдтай өргөжүүлж буй бөгөөд өнгөрсөн наймдугаар сард энэтхэгт 25 дэлгүүрээ зэрэг нээсэн. Мөн 2020 онд Токио хотын төвд шинэ салбар нээхээр төлөвлөжээ.