Өнгөрсөн Даваа гарагт танилцуулсан судалгаагаар Ангараг гаригийн гадаргуу доорх давстай усанд нянгийн түвшний биетнийг тэтгэх хэмжээний хүчилтөрөгч байх магадлалтайг олж тогтоожээ. Ийм төрлийн амьд биетүүд дэлхий дээр олон тэрбум жилийн өмнө оршиж байсан юм.
Зарим газартаа далайн хөвөн зэрэг эгэл биетнүүдэд ч хангалттай хэмжээний хүчилтөрөгч байсныг судлаачид олж илрүүлсэн байна.
Судалгааг ахалсан Влада Стаменкович “Ангараг гариг дээр нянгийн түвшний амьтдыг тэтгэх хүчилтөрөгч байгааг олж илрүүллээ. Тодруулбал Ангараг гаригийн агаар мандлын 0.14 хувийг хүчилтөрөгч эзэлдэг болохыг бид тогтоосон. Энэ нь тус гаригийн талаарх ойлголтыг ахиулж чадсан үйл явдал болов” хэмээжээ.
НАСА-ын газар уснаа явагч манганы оксид гэх хүчилтөрөгчтэй орчинд л үүсдэг химийн бодисыг Ангараг гариг дээрээс олж илрүүлсэн нь энэ нээлтийн эхлэлийг тавьсан байна.
Эх сурвалж: channelnewsasia.com