Хашаандаа тухтай, тохилог орчин бүрдүүлж амьдрах хүсэлтэй иргэд нэгдэж, харилцан туршлага солилцох замаар бие биенээсээ суралцах зорилгоор дээрх уулзалтыг зохион байгуулж байна.
Гэр хороололд амьдардаг, хашаатай иргэд мөн зуслангийн газартай, газар хашаатай болохоор төлөвлөж байгаа иргэд энэ уулзалтад оролцох боломжтой.
Энэ өдөр юу болох вэ?
- Клубын зохион байгуулалтад орно
- Хашаандаа хямд, чанартай байшин барих боломжийг танилцуулна,
- Хашаандаа тохилог био жорлон барих арга сэдвээр илтгэл тавина,
- Халаалтын сүүлийн үеийн шийдлийг танилцуулна,
- “Хашаагаа тохижуулж, амьдрах орчноо сайжруулах боломж” сэдэлжүүлэх хичээл орно,
“Хашаандаа сайхан амьдаръя" ТББ энэ уулзалтыг зохион байгуулна. Тэд 2016 онд байгуулагдсан цагаас хойш гэр хорооллын 50 гаруй хорооны 1500 орчим иргэдэд хашаагаа хэрхэн тохижуулах талаар үнэ төлбөргүй сургалт явуулжээ. Уулзалт 27-ны бямба гарагт нийслэлийн Иргэний танхимд (Хөгжим бүжгийн коллежийн урд) болно.