АНУ-ын Худалдааны Үл Хөдлөх Хөрөнгийн Судалгааны төвөөс эрхлэн гаргадаг судалгааны материалууд болон дэлхийн өнцөг булан бүр дэх RE/MAX ын судалгааны төвүүдийн мэдээллүүдийг нэгтгэн Ази Номхон далайн бүс нутгийн худалдааны зах зээлийн үл хөдлөх хөрөнгийн 2018 оны төлөв байдлын талаархи мэдээллийг уншигчдадаа хүргэж байна. RE/MAX нь дэлхийн 110 гаруй оронд салбартай үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар дахь дэлхийн хамгийн шилдэг компани бөгөөд Монголд 3 жилийн өмнөөс үйл ажиллагаагаа эхэлж одоогоор 29 салбар оффис болон 500 гаруй агентуудтайгаар өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг юм.
Худалдааны буюу коммершиал зах зээлийн хувьд түрээслэгчид ирээдүйдээ анхаарсан үл хөдлөх хөрөнгийн багцийг бий болгоход анхаарч байна
Энэ жил болон ирэх жилүүдэд түрээслэгчид оффисын түрээсийн багцыг үл хөдлөх хөрөнгийн үндсэн төрлүүд болох худалдаж авсан болон түрээслэсэн оффис бус дундын орон зай (хамтын ажиллагааны дундын оффис) болгон шинэчилж хурдацтай хөгжиж буй бизнесийн нөхцөлд тохируулан өөрсдийн бэлэн байдлыг хангахыг оролдож байна. Өнлөр ур чадвартай мэргэжлийн ажилтнуудын ялангуяа технологийн салбарын мэргэжилтнүүдийн эрэлт ихсэж буй энэ үед хамтын ажиллагааны буюу дундын оффис илүү үүрэг гүйцэтгэж эхэлнэ. Үүнийг олон улс орнуудад авьяасын төлөөх дайн гэж нэрлэж буй бөгөөд эдгээр дайнууд хурцдах тусам үл хөдлөх хөрөнгийн худалдааны зах зээлд ирээдүйдээ анхаарсан үл хөдлөх хөрөнгийн багцийг бий болгоход хүргэж байна.
ЭРЭЛТИЙН ХЭЛБЭЛЗЭЛ ТОГТВОРТОЙ БАЙЖ; САНХҮҮ БОЛОН ТЕХНОЛОГИЙН САЛБАР ИДЭВХЖИЖ ЭХЛЭХ БОЛНО
2018 онд оффисын түрээсийн эрэлт тогтвортой байх бөгөөд энэ төрлийн бизнес эрхлэгчдийн хувьд цэвэр ашгийн хувь хэмжээ мөн л тогтвортой байх хэдий ч 2017 онтой харьцуулахад бага зэрэг буурна.
Энэтхэг улс дахь түрээсийн өсөлт тогтвортой байх бол Япон улсад үл хөдлөх хөрөнгийн чанарыг сайжруулж дахин засварлах нь шинэ төрлийн нийлүүлэлт болж системд шинээр нэвтэрч байна. 2017 онд ихэнх компаниуд үл хөдлөх хөрөнгийн чанарын сайжруулалтаа хийж дууссан бөгөөл гуравдагч талын түрээслэгчдийн эрэлт багассан, компанийн хөрөнгө оруулалт дахь санхүүгийн хараат байдал багасгасан зэрэг хэд хэдэн хүчин зүйлүүдээс хамааран Хятад улс дахь эрэлт тооцоолж байснаас буурах төлөвтэй байна.
Салбарын хүрээнд, техник болон санхүүгийн салбар нь оффис түрээсийн эрэлтэнд томоохон хүчин зүйл болсон хэвээр байна. Санхүүгийн салбарын хувьд Азийн байгууллагууд их хэмжээний эрэлтийг тооцоолж байгаа ба Хонг Конг-д түрээсийн үйл явц өргөжих тусам санхүүгийн зохицуулалтын байгууллагууд нэмэгдэж байна. Технологийн компаниуд хурдацтай хөгжих хэвээр байх ч Азийн компаниуд өөрийн байгууллагын үндсэн барилгатай болохыг илүүд үзэж байгаа нь түрээсийн эрэлтэд сөргөөр нөлөөлөх боломжтойг мэргэжилтнүүд үгүйсгэхгүй байгаа юм.
Эрэлтэд нөлөөлж буй бас нэгэн чухал хүчин зүйл бол дундын оффис түрээслүүлэгчид хэдий ч тэдний эрэлт нь ерөнхий зах зээлийн бага хэмжээг л эзэлдэг буюу 2017 оны нийт түрээсийн зах зээлийн 5%-ийг л эзэлж байсан. Гэвч дундын оффис түрээслүүлэгчдийн тоо жилд 20 гаруй хувиар нэмэгдэж байгаа ба энэ салбарын судалгаанаас үзэхэд жижиг хэмжээний түрээслүүлэгчид нь зах зээлээс түлхэгдэн гарах төлөвтэй байна.
Бизнесийн үйл ажиллагааны гадаад эх үүсвэрээр хангагчдын хувьд эрэлт бага байх бөгөөд ялангуяа Энэтхэг болон Филиппин улсуудад АНУ-ын бодлого, татварын шинэчлэлтээс үүссэн бага өртөг шингэсэн бизнесийн үйл ажиллагаа руу автоматаар шилжих нь үүний үндсэн үр дүн болж байгаа юм.
НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДАРАМТ НЭМЭГДЭНЭ; ХЯТАД БОЛОН ЭНЭТХЭГ УЛСУУД ШИНЭ БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭЛД ТЭРГҮҮЛНЭ
Үндэсний Ирээдүйн Холбоо болон RE/MAX судалгааны төвүүдийн судалгаагаар А зэрэглэлийн шинэ оффисын нийлүүлэлт түүхэн дэх хамгийн дээд тоонд хүрэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 2017 онтой харьцуулахад 2018 онд 26%-аар өндөр байх төлөвтэй байна. 2018 онд Хятад болон Энэтхэг улсууд нь нийт А зэрэглэлийн шинэ оффис нийлүүлэлтийн зах зээлийн 71%-ийг бүрэн хамрах болно. Ихэнх шинэ төслүүд нь бизнесийн төв байршлаас зайтай бөгөөд үндсэн байршлууд дахь хүртээмжтэй байдал хязгаарлагдмал хэвээр байх ба онцгой түрээсэнд нөлөөлөхгүй. Гэхдээ дэд бүтэц хөгжиж байгаа болон түрээсийн үнэ багатай төв газраас зайдуу байршил дахь нийлүүлэлт нь түрээслэгчдыг өндөр үнэтэй байршлаас шинэ байршил руу нүүхэд нөлөө үзүүлэх боломжтой юм.
Тогтвортой зах зээл дахь шинэ нийлүүлэлт нь нийт хувьцааны 5% хүрэхгүй хэмжээг эзэлж байна. Сидней хотын бизнесийн төв байршилд нийлүүлэлтийн хомсдол үүсэж байгаа нь энэ дүүрэг дэх оффисын барилгуудыг нураан амины орон сууцны хөгжүүлэлт хийгдэж байгаатай холбоотой ба шинэ байршилд шилжих эрэлт улам нэмэгдэх төлөвтэй байна.
Токио хотын хувьд 2018 онд томоохон нийлүүлэлт хүлээж байгаа бөгөөд А зэрэглэлийн шинэ оффисын нийлүүлэлт нь сүүлийн 10 жилийн дундажаас 2 дахин их байна. Гэхдээ урьдчилсан дүнгээс үзэхэд А зэрэглэлийн төслүүд нь дунд болон томоохон түрээслэгчдийн эрэлтийн 70%-ийг хангаад байгаа ажээ.
ТҮРЭЭСИЙН ӨСӨЛТ УДААШРАЛТ; СИНГАПУР БОЛОН АВСТРАЛИ ГҮЙЦЭТГЭЛЭЭ ДАВУУЛАН БИЕЛҮҮЛНЭ
2018 онд Ази, Номхон Далайн бүс нутгийн хэмжээнд А зэрэглэлийн бизнесийн төв байршил дахь түрээсийн өсөлт хязгаарлагдмал хэвээр байх ба АНУ-ын Худалдааны Үл Хөдлөх Хөрөнгийн Судалгааны байгууллагаас 15 томоохон зах зээлд хийсэн судалгаагаар жилийн өсөлт 2%-тай байх төлөвтэй байна.
Сингапур энэхүү өсөлтийг тэргүүлэн, бүс нутгийн хэмжээнд хурдацтай өсөх нь хамгийн тодорхой байгаа зах зээл хэвээр үлдэнэ. 2021 он хүртэлх А зэрэглэлийн шинэ нийлүүлэлт хомс байх нь өнөөгийн А зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийг аюулгүй эрэлт хэмээн тооцоход хүргэж байна.
Монгол улсад ч мөн А зэрэглэл дэх түрээсийн эрэлт үргэлжлэн нэмэгдсээр байгаа боловч уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байсан тэрхүү 5 жилийн өмнөхтэй харьцуулахад өсөлтийн хурд бага байгаа юм.
Австралийн зэх зээл эерэг өсөлттэй хэвээр байх ба Мелбурн болон Сидней хотууд өсөлттэй байх нь харагдаж байгаа бол Брисбан, Перт хотууд хамгийн доод хэмжээндээ хүрсэн байна. Перт хот нь Австралийн уул уурхайн гол төв болж албаны соор нэрлэгддэг билээ. Гэхдээ Сидней хотын хувьд сүүлийн 2 жилийн хугацаанд А зэрэглэлийн оффис түрээс 45%-аар нэмэгдсэн нь өсөлт нь дээш чиглэсэн мөчлөгт байгааг харуулна. Эцэст нь хэлэхэд Брисбан хот энэхүү уналтаас ойрын хугацаанд гарах шинжгүй байна.
Бусад өсөлттэй зах зээлүүдээс авч үзэхэд Энэтхэг улсын Пуне болон Хайдерабад зэрэг жижиг зах зээл дэх түрээсийн өсөлт хүчтэй байна. Харин дэд бүтэц сайтай байршилд түрээслэгчид өндөр үнэ төлөх сонирхолтой хэвээр байгаа нь Бангалор хотын түрээсийн өсөлт тогтвортой байхыг илтгэнэ. Шинэ Дели, Мумбай зэрэг хотуудын түрээс мөн л тогтвортой байна.
Хятад улсын хувьд хэт нийлүүлэлтээс үүдэн Шанхай болон Шэньжэнь хотууд дахь түрээсийн хэмжээ багассан ба Бээжин хотод өсөлт хязгаарлагдмал байна. Гуанжоу хотын түрээсийн өсөлт шинэ нийлүүлэлт бага байгаагаас үүдэн зогсонги байдал орох төлөвтэй байна. Хонг Конгийн төвд байрлалтай түрээс эрэлт өсөж, шинээр нэмэгдэж буй хотоос зайдуу байршлуудад нийлүүлэлт буурах төлөвтэй байна.
Хэт нийлүүлэлттэй Токио болон Шэньжэнь хотуудад 2018 онд түрээс уналтанд орох нь харагдаж байгаа юм. Хэрэв таньд түрээсийн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой мэргэжлийн зөвлөлгөө , мэдээлэл тусламж хэрэгтэй байгаа бол RE/MAX ын салбаруудтай холбогдоорой. Олон улсын стандартын дагуу бэлтгэгдсэн мэргэжлийн агентууд нь таньд туслахдаа баяртай байх болно.
www.remax.mn вэб сайтаар холбогдож түрээсийн хэсгээс RE/MAX ийн бүхий түрээсийн үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг харах боломжтой ба мөн өөрт хамгийн ойр байрлах брокер оффистой холбогдох боломжтой.