ТӨСВИЙГ ХАСВАЛ ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН 108 ТӨВ Ч САНХҮҮЖИЛТГҮЙ БОЛНO
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол улс хүүхдүүдээ хамгаалахад багагүй ахиц гаргасан. 2017 оны хоёрдугаар сараас Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль хэрэгжиж эхэлснээр орон даяар Засаг дарга, эмч, цагдаа, нийгмийн ажилтан нараас бүрдсэн 609 хамтарсан баг ажиллаж байна.
Түүнчлэн 2018 онд анх удаа хүүхэд хамгаалалд 6.4 тэрбум төгрөгийн төсөв хуваарилсан.
Үүний үр дүнд хүчирхийлэлд өртсөн, өртөх эрсдэлтэй хүүхдүүдийг илрүүлэх, хамгаалалтад авах, нөхөн сэргээх эрүүл мэнд болон сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлж эхлээд байгаа. Гэвч ирэх оны улсын төсвийн төсөлд хүүхэд хамгаалалд зарцуулах төсвийг бараг гурав дахин танаж, 2.4 тэрбум болгон бууруулахаар тусгасан нь олны дургуйцлыг хүргээд байна.
Монгол улс хүүхдээ хамгаалж чаддаг болсон гэж Сангийн яам дүгнэв үү, аль эсвэл үр ашиггүй зарцуулалт гэж үзэв үү. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ)-ын зардлын тайланг харвал энэ оны есдүгээр сарын байдлаар 17486 хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлж, төсвийнхөө 25 хувийг, хөгжлийн үйлчилгээг 99750 хүүхдэд үзүүлж, төсвийнхөө 37.5 хувийг зарцуулжээ.
Эдгээрийг задалж харвал өнгөрсөн хоёр жилд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, олон нийтийн шахаж шаарддаг байсан чухал асуудлуудыг шийдэж эхэлснийг харж болно. Тухайлбал, 12 аймаг, нийслэлийн Хан-Уул дүүрэг хүүхэд хамгаалах байртай болсон. Сонгинохайрхан дүүрэгт удахгүй ийм байр ашиглалтад орно.
Түүнчлэн, ГБХЗХГ-аас төрийн бус байгууллагуудтай хамтарч хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд эрүүл мэнд болон сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Мөн 21 аймаг, нийслэлийн хамтарсан багийн гишүүдэд арга зүйн туслалцаа үзүүлэх сургалтын төв ажилладаг болсон.
Энэ онд орон гэргүй, тэнэмэл хүүхдүүдийг байрлуулах, сургаж, нийгэмшүүлэх “Нарт хангай” төв байгуулсан гээд алдаа, сул тал цөөнгүй ч гэсэн хүүхэд хамгааллын үндэсний хэмжээний бүтэц бий болгож чадсан. Харин хүүхэд хамгааллын төсвийг Сангийн яамны саналаар гурав дахин таначихвал энэ салбарт гарсан маш олон дэвшил гацаанд орох гэж байна. “Өнгөрсөн онд 889 хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлснээс 420-г нь хүчирхийлэлд өртөж буй газар дээр нь очиж хамгаалсан.
Хэрэв мөнгөгүй байсан бол 400 гаруй хүүхэд хүчирхийлэлд өртсөн хэвээр, зарим нь амь нас, эрүүл мэндээрээ хохирох байлаа.
Хэрэв 2019 онд төсвийг 2.4 тэрбум болгож бууруулбал энэ жил нээсэн “Нарт хангай төв”, хэд хэдэн хамгаалах байр, хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалтын төвөө шууд хаах шаардлагатай болно. Нийгэм, иргэдийн дунд хүчирхийллийг үл тэвчих хандлага нэмэгдэж байгаа учраас ирэх жил хүүхдийн эрх зөрчсөн тохиолдол, дуудлага улам нэмэгдэх төлөвтэй.
Уг нь өнгөрсөн жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний буюу 6.4 тэрбум төгрөг төсөвлөвөл байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх боломж бий” гэж ГБХЗХГ-ын Захиргаа, санхүү, удирдлагын газрын дарга Ш.Чинбат учирлалаа.
Энэ онд ГБХЗХГ-аас Эрээн хотод эрсдэлд орсон гурван хүүхдийг эх оронд нь авчирчээ. Үүнд ажилчдын замын зардал, хүүхэд хамгааллын үйлчилгээ, гадаад пасспортны барьцаа, шүүх шинжилгээний төлбөр, визийн хугацаа хэтрүүлсэн торгууль зэрэгт 13.3 сая төгрөг зарцуулсан байна. Хэрэв тус газрын төсвийг танавал мөнгөгүй гэсэн шалтгаанаар ийм тохиолдлуулыг нүдээ аниад өнгөрөөх болох нь.
НҮБ хүүхэд хамгаалалд 22 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцсон
Хүүхэд хамгааллын төсөвт тусгасан 6.4 тэрбум төгрөгийн төсвөөс 2.4 тэрбум төгрөгийг нь нийслэлийн 21 аймаг, есөн дүүргийн төсөвт шилжүүлсэн. Харин үлдсэн 3.7 тэрбум төгрөгийг тавилга, эд хөрөнгө болон бусад үйл ажиллагаанд үр ашиггүй зарцуулсан гэж Сангийн яам үзжээ.
Шүүмжлэлд өртөөд буй энэ 3.7 тэрбум төгрөгийн зардал нь ГБХЗХГ-ын хүүхэд хамгаалалд зарцуулсан бүх үйл ажиллагааны төсөв аж (задаргааг инфографикаас харна уу). Тайлангаас харахад салбар дундын хамтын ажиллагаа буюу төрийн бус байгууллагуудаас хохирогч хүүхдүүдэд эрүүл мэнд, хууль эрх зүй, хамгаалал, сэтгэл зүйн үйлчилгээ авахад 1.4 тэрбум төгрөг зарцуулжээ.
Үүнд мөн Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, хохирогч хүүхдүүдэд стратегийн өмгөөлөл хийх, хүүхэд хамгааллын мэдээллийн сангийн программ шинээр хийх зэрэг ажлууд багтсан байна. 3.7 тэрбум төгрөгийн зардалд хүүхдийн 108 утас, түр хамгаалах байрууд, “Нарт хангай” төвийн зардал мөн орсон.
Харин тавилга, эд хогшлын зардлын талаар ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх “Шинээр байгуулагдсан сургалт, судалгаа мэдээллийн төв, техник хэрэгслийн хангамж хүрэлцээгүй зарим нэг орон нутгийн залуучуудын хөгжлийн төвүүдэд 50 сая төгрөгийн тоног төхөөрөмж тавилга авч өгсөн.
Мөн “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн төвд архивын тоног төхөөрөмжид 23 сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагад нөхөн сэргээх тоног төхөөрөмжийн зардалд 75 сая төгрөг зарцуулсан.
Түр хамгаалах байрны хүүхдийн ор дэвсгэр, гал тогоо, тоглоомын өрөөний тохижилтод зориулж 44.5 сая төгрөг гээд нийт 192.5 сая төгрөг зарцуулсан.
Гэхдээ бид албан тасалгаандаа тавилга аваад тавьчихаагүй, хэрэгтэй газарт нь хэрэгтэй зүйлийг нь авсан” гэж тайлбарлалаа. Уг нь НҮБ-ын хүүхдийн сангаас манай улсын хүүхэд хамгааллын салбарт хэдэн төгрөгийн төсөв хэрэгтэйг тооцож, судалсан байдаг. Монголын 1.1 сая хүүхэд, тэр тусмаа эрсдэлт нөхцөлд амьдарч буй 200 мянган хүүхдийг бүгдийг нь хамгаалъя гэвэл 22 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцжээ.
Гэтэл ирэх оны төсөвт үүний ердөө 10 хувьтай тэнцэх мөнгө төсөвлөж, хүүхэд хамгааллаас гар татах гэж байгаа нь хэдэн алхам ухарсан явдал болох нь. Ерөнхийлөгч Х.Баттулга ч хүүхэд хамгаалалд төсөвлөсөн 6.4 тэрбум төгрөгийг багасгах ёсгүйг чухалчлан хэлсэн. Монголд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг бүрэн хангаж чадахгүй байгаа.
Тэглээ гээд энэ салбарын төсвийг танах нь хамгийн оновчгүй, харалган шийдвэр болно. Төсвийн зарцуулалтыг чамбайруулж, хяналтаа сайжруулах ёстойгоос биш хасаж, танаж, хүүхдүүдийг хохироох ёсгүй.
Хүүхэд хамгааллын салбараас хасах гэж буй дөрвөн тэрбум төгрөг бол ердөө дөрвөн км зам тавих л мөнгө. Сангийн яамны төсвийн төсөл энэ хэвээрээ батлагдвал хүүхдийн тусламжийн 108 төв, түр хамгаалах байр, хамтарсан багийг чадавхжуулах сургалтын төв зэрэг эрсдэлтэй хүүхдүүдтэй тулж ажилладаг төвүүд ямар ч төсөвгүй болно гэсэн үг.
НҮБ-аас хүүхэд хамгаалалд 22 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцсон байхад үүнээс гурав дахин бага мөнгийг ч улсын төсвөөс гаргаж чадахгүй, харин ч өмнөх төсвийг нь ахин гурав дахин хасахаар зэхэж байна. Наанаа хүүхдийн эрхийг хамгаална гэж ярьдаг төр цаанаа хүүхдээс гар татаж буй нь харамсалтай.