Морин хуурын олон улсын наадам манай улсад зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 5-ны өдрүүдэд зургаа дахь удаагаа болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 2002 оны 17 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 2008 онд “Дэлхийн морин хуурын холбоо” ТББ байгуулагдаж олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсны нэг нь Улаанбаатар хотод хоёр жил тутамд болдог “Морин хуурын олон улсын наадам” юм.
Наадмын хүрээнд 2008, 2012, 2016 онд наадам-симпозиум, 2010, 2014 онд наадам-уралдааныг тус тус зохион байгуулжээ. Уг арга хэмжээнд ОХУ, БНХАУ, Япон, АНУ, БНСУ, ХБНГУ, БНФУ-ын нийт 600 гаруй морин хуурч, суралцагсад болон багш нар, хамтлаг, чуулга, судлаач, урлаач нар оролцож байв.
Энэ удаагийн наадмаар морин хуур сонирхогчдын уралдаан, мэргэжлийн морин хуур урлаачдын уралдаан, гадаад улсын оролцогчдын тоглолтууд, уулзалт- хэлэлцүүлэг, үзэсгэлэн, үдшийн тоглолт зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм.
Монголын соёл, урлагийг морин хуур хөгжмөөр дамжуулан дэлхий нийтэд сурталчлах, морин хуурыг сурч, судалж буй олон улсын сонирхогч, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан суралцахад дэмжлэг үзүүлэхэд оршино хэмээн энэ наадмын зорилтыг тодорхойлж байна.