Нарийн Сухайтад жилд нийт дөрвөн сая гаруй тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай угаах үйлдвэрүүд ашиглалтад орохоор хүлээгдэж байна.
УУХҮ-ийн Сайд Д.Сумъяабазар
Одоогоор “SouthGobi Sands” компанийн хоёр сая тонн нүүрс угаах чадалтай үйлдвэрийн бүтээн байгуулалт бүрэн дууссан, тохируулгын ажил хийгдэж байгаа аж. Энэ сардаа багтаж ашиглалтад оруулна гэдгийг тус компанийн удирдлага онцоллоо. Баяжуулалт хийгдсэнээр экспортын шаардлага хангадаггүй нүүрсний чанарыг нэг ангилал дээшлүүлэх юм байна. “F” ангиллын нүүрсийг “B” ангилалд хүргэх боломжтой гэдгийг “SouthGobi Sands”-ийн Гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат хэлж байсан юм.
“SouthGobi Sands” компанийн Гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат
"Овоот" уурхайн дарга Т.Наран
Харин Нарийн Сухайтад байрлах МАК-ийн баяжуулах үйлдвэрийн ажил 86 хувийн гүйцэтгэлтэй байна. Жилд нэг сая тонн нүүрс угаах чадалтай. Анхлан илүү өндөр чадалтай үйлдвэр барихаар төлөвлөж байсан ч эрчим хүчний дутагдлын улмаас хүчин чадлыг бууруулсан байна. Тус компанийн удирдлагын мэдээлснээр баяжуулалтад гүний ус ашиглалгүй, үерийн үеэр хуримтлагдсан нэг сая метр куб орчим усыг эхний жилүүдэд ашиглахаар төлөвлөжээ.
“Нарийн Сухайт” уурхайн дарга Д.Баярсайхан
“Өсөх зоос” компани ч мөн адил баяжуулах үйлдвэр барихаар төлөвлөж байгаагаа онцоллоо. Ирэх долоодугаар сараас барилгын ажил нь эхлэх ажээ. Түүнчлэн үндсэн үйл ажиллагаа болон шинээр байгуулах баяжуулах үйлдвэрийг дэмжихээр 5 мВт-ын цахилгаан станц байгуулахаар төлөвлөсөн байна. Хэдий тийм боловч энэ онд багтаж хараахан ашиглалтад орж амжихгүй гэдгийг уурхайн ерөнхий инженер мэдээллээ.
Б.Дашням