Өдөртөө 12 цаг ажиллах нь бараг л хэвийн үзэгдэл болж, өглөө зургаа, долоон цагт ажилдаа очоод үдэш тэр цагтаа л харих болсон хэмээн ярих Д.Очирхутаг өнөөдөр Apple компанид Техник хангамжийн системийн инженерээр ажилладаг.
Дөрвөн жил гаруй хугацаанд Apple-д ажиллаж буй тэрээр дөнгөж сургуулиа төгсөөд л тэнд ажиллах болжээ. Технологийн салбарын тэргүүлэгч компанид ажиллаж байгаа тэрээр мэргэжлийнх нь оргил Apple байсан гэсэн юм.
Хэнээс ч хуулдаггүй, зөвхөн ирээдүйг бүтээх зорилго өвөрлөн үйл ажиллагаагаа явуулдаг Apple компани компьютерын салбарыг тодорхойлоод зогсохгүй сүүлийн арван жилийн хугацаанд гар утасны салбарын чиг хандлагыг тодорхойлж байна.
Одоо ч гэсэн үргэлжлүүлэн суралцсаар байгаа тэрээр Apple-ийн хамгийн гайхалтай зүйл нь мэдлэгээ бусадтайгаа хуваалцаж, илүү том зорилгын төлөө цугтаа явдаг болохоор гэж хариулж байв.
Нүүрэн хэсэгтээ ганцхан товчлууртай утас бүтээж болохыг харуулж чадсан тэд өнгөрсөн онд бүр товчлуургүй ч гэсэн гар утас байж болно гэдгийг харуулсан юм. Д.Очирхутагийн хувьд анх ажилд орохдоо Apple TV хөгжүүлдэг хэлтэст орж байжээ.
Apple TV-ийн талаар тэрээр “Зурагт бүтээнэ гэдэг Apple-ийн өөрийнх нь хэв маяг биш байсан учраас л контент нийлүүлэх төгс шийдлийг гаргаж ирсэн нь Apple TV байсан гэж би боддог. Гурван жил орчим энэ бүтээгдэхүүнийг хөгжүүлэх хэлтэст ажиллаж байгаад сүүлд iPhone-ийн хэлтэст орсон” гэсэн юм.
Тэрээр анх 2007 онд iPhone-той болсныхоо дараа л Apple-д орохоор сэтгэл шулууджээ. Жил бүр шинэ гарсан загварыг нь худалдаж авна, үүнийхээ зэрэгцээ өөрөө тэр компанид ажилд ороход шаардлагатай бүхнийг сурахаар тэмүүлж байсан аж.
Ахлах сургуулиа Америкт төгсөөд Калифорнийн Политехникийн Их сургуульд инженерийн чиглэлээр суралцаж, бакалавр, магистр хамгаалжээ. Суралцаж байх хугацаандаа хоёр ч удаа Apple-д дадлага хийж байсан гэнэ. Компанийн бодлогын дагуу дадлага хийж байгаа гэдгээ гэрийнхэндээ ч хэлэх эрх байдаггүй бөгөөд ажил дээрээ яг юу хийдэг тухайгаа одоо ч нууцлах ёстой аж.
Жил бүр шинэ загвар худалдан авдаг байсан бол өнөөдөр Д.Очирхутаг худалдаанд гараагүй байхад нь л шинэ загваруудыг ашиглаж эхэлдэг болжээ. Ийнхүү мөрөөдлийнхөө компанид, хүссэн мэргэжлээрээ ажилд орсон түүний нууцыг сонирхоход тэрээр “Би сургуульд байхдаа ганцхан удаа л шоудаж үзсэн. Бусад үед тасралтгүй өөрийгөө хөгжүүлэх, суралцахад цагаа зориулж байлаа” гэсэн юм.

Учир нь түүний өмнө нь дадлага хийж байсан компанид бүгд л тус тусынхаа ажлыг хийж, хамтрах тухай ойлголт байдаггүй байсан болохоор энэ соёл нь их таалагджээ. Эцэст нь түүнээс “Apple-д орохын тулд яах ёстой вэ?” гэж асуухад Д.Очирхутаг:
Би Apple-д орохоосоо өмнө одоо ажиллаж байгаагаасаа ч илүү их цагийг сурахад зориулдаг байсан. Тиймээс залуу үеийнхэн суралцаж, хөгжиж, өөрийгөө илүү сайн болгохын төлөө үргэлж хичээж байх хэрэгтэй.
Америкт анх очихдоо ахтайгаа хамт амьдарч байгаад удалгүй ах маань өөр хотод амьдрахаар явсан. Тэр цагаас ганцаараа амьдарч, гэрийнхэнтэйгээ ч бараг холбогдохгүй хэдэн жил болсон.
Технологийн аварга компаниудын хувьд тухайн хүний хичээлийн дүн, ур чадвараас гадна ганцхан зүйлийг голчилж хардаг.
Тэр нь ажил горилж байгаа хүн өөрийнхөө чөлөөт цагийг буюу хичээл, сургуулиас гадуурх цагийг юунд зарцуулж буй нь юм. Жишээ нь сурсан мэдлэгээ ашиглаад ямар нэгэн төсөл эхлүүлж, түүнийгээ амжилттай гүйцэтгэсэн бол ажил олгогч үүнийг чухалчилж авч үздэг" гэж хариулсан юм.
Өнөөдөр дэлхийд ялангуяа технологийн салбарт ноёлж буй Apple компанид ажиллаж байгаа тэрээр Монголдоо буцаж ирээд, сурсан мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх туйлын хүсэлтэй аж. Гэхдээ одоохондоо суралцаж дуусаагүй байгаа учраас эх орондоо ирж ажиллах цаг нь хараахан болоогүй байгаа гэснээр бидний яриа өндөрлөв.